CRI Монгол радио
Нэгдмэл фронтын ажлын хурал болов
Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны Нэгдмэл фронтын ажлын хурал 7-р сарын 29, 30-нд Бээжинд хуралдав. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хуралд оролцон чухал илтгэл тавив. Ши Жиньпин илтгэлдээ: ХКН нэгдмэл фронтын бодлогыг тодорхой дурдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Эх оронч нэгдмэл фронтын хөгжлийн зөв чиглэлийг баримтлан, эх оронч нэгдмэл фронтын шинэ эрин дэх түүхэн байр суурийг оновчтой тогтоох хэрэгтэй. Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлогоо болгож, ХКН-аар удирдуулж, Хятадын онцлогтой социализмын замналаар занан, эх оронч үзэл, социализмын үзэл баримталалыг баримталж, ижил хийгээд олон талт шинж чанарыг нэгтгэж, эдийн засгийн бүтээн байгуулалтаар гол болгохыг чухалчлан, нам болон улс орны ажлын ерөнхий чиг хандлагад үйлчилж, цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж шинийг бүтээж, үзэл санаа улс төрийн жолоодлогыг чангатгаж, олны сэтгэлийг төвлөрүүлэх, хүчин чадлыг нэгтгэх улс төрийн үүрэг ролийг бадруулан, улс төрийн намын харилцаа, үндэстнүүдийн харилцаа, шашны харилцаа, шат давхаргын харилцаа, дотоод гадаадын элэг нэгтнүүдийн харилцааны эвсэг зохицонгуй байдлыг эрчимжүүлж, дотоод гадаадын Хятадын үр хойч нар эв нэгдэлтэй тэмцэхийг дэмжин, социалист орчин үеийн хүчирхэг улс болгон бүх талаар бүтээн байгуулах, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд хүчин чадлаа төвлөрүүлэх нь шинэ эриний эх оронч нэгдмэл фронтын үндсэн үүрэг мөн гэж онцлов.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Нэгдмэл фронт бол намын ерөнхий зам шугам, ерөнхий бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад улсын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн өөр өөр түүхийн цаг үед чухал үүргийг гүйцэтгэсэн юм. Намын 18 дугаар их хурлаас хойш намаас Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын стратегийн ерөнхий төлөв хийгээд дэлхий дахины зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтийг ерөнхийд нь авч үзэж, төр улсын засаглалын стратегийн өндөрлөгөөс нэгдмэл фронтын ажилд бүх талын байршуулалт хийж, нэгдмэл фронтын ажил түүхэн чанартай ололт амжилтад хүрч, нэгдмэл фронтод эв нэгтэй, мэрийн урагшилсан, өргөжсөн, эрч хүчтэй сайн сайхан төлөв байдал бий болсон юм гэв.