Бидэнтэй нэгд

Улс төр

Эзэн богд Чингис хааны эш хөргийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд залсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Нийтэлсэн

Хүндэт ард иргэд ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид төлөөлөгчид өө,

“Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, Мянганы суут хүмүүн Их эзэн Чингис богдынхоо эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд ийнхүү залж байна.

“Хүннү нэрт өвөг дээдэс

Хүчийг олж хөрстөд дархалсан

Хөх Монголоо сэргээн мандуулаад

Хойчис та нартаа даатгасу, би” хэмээн Эзэн Чингис хаан маань Их Монголынхоо гал голомтыг бидэнд гэрээслэн үлдээсэн билээ.

Эцэг дээдсийнхээ бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол эх орон, Монгол төрийн гал голомтыг эгнэгт мөнх бадрааж, улс орныхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ амар амгалан, сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэх ёстойг,

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангаргыг Их хааны маань эш хөрөг өглөө бүхэн бидэнд сануулж байх болно.

Монгол төрийн хоймор болсон энэ танхимд, Эзэн Богдынхоо эш хөрөгний өлмийд Монгол Улсын шинэ сэргэн мандлыг хөтлөн замчлах сайн хууль, мэргэн бодлого боловсорч, төрийн түшээд маань гагцхүү хуульд захирагдан, өргөсөн тангараг, төрийн түшээгийн ёс зүйг дээд зэргээр сахиж, ард түмний засаглах эрх бүрэн утгаараа хэрэгжиж байх болно гэдэгт гүнээ итгэж байна.

“Улс Монголын үрс хойчис

Эзэн ёсоор эрмэлзэн хичээвэл

Угтан айсуй түмэн он жилд

Монголын заяа алзахгүй буй за” хэмээн Чингис хаан маань бидэнд итгэлээ даатгасан байдаг. Тиймээс Их хааныхаа энэ бат итгэлийг биелүүлж, Монголоо мандуулах гэгээн ирээдүйн төлөө зүтгэцгээе ээ.

Эзэн богд Чингис хааны минь сүнс сүлд биднийг ивээж, Монгол эх орон минь өнө мөнх орших болтугай.

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо