Бидэнтэй нэгд

Нийгэм

Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан  “Шуурхай бүлэг” өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн VII хуралдааныг зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилтийн нөхцөл байдал болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тус аймагт энэ жил 23 сум, нэг тосгоны 127 багт  9,792 хот айлын 17,648 малчин өрхийн 6,040.4 мянган толгой мал өвөлжиж байна.

Архангай, Төв, Баянхонгор, Хэнтий аймгийн нутагт Галт, Жаргалант, Рашаант, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Баянзүрх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Төмөрбулаг зэрэг 12 сумын 227 өрхийн 743 малчин отроор өвөлжиж байгаагаас өндөр настан 36, хөгжлийн бэрхшээлтэй 35, жирэмсэн эх 7, хүүхэд 199 байна.

Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, эрт цас унасан нутгаар мөсдөж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг Засаг дарга онцоллоо.

Харин шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах эрсдэлийн түвшингээ тодорхойлон “Өндөржүүлсэн бэлэн байдлын идэвхжлийн горим”-д шилжин ажиллаж байна.

Засаг дарга Л.Ганболд, Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас батлагдсан төсөвтөө багтаж өр авлага үүсгэхгүйгээр ажиллахыг чиглэл болгож байгаа хэдий ч цаг үеийн нөхцөл байдал, зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай доорх зардлуудад төсөв хөрөнгө дутагдаж хүндрэл үүсч байгааг “Шуурхай бүлэг”-т танилцууллаа.

Тухайлбал,

  • Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс хүн амыг урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн болон төрийн бусад байгууллагын албан хаагчдад нэн хэрэгцээтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг авахад шаардлагатай байгаа 245.7 сая төгрөгийн хөрөнгийн эхс үүсвэрийг шийдэх,
  • Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан, Их-Уул зэрэг сумдад цас ихээр орж дагтаршин мөстөж, хүйтний эрч тогтвортой хадгалагдаж, өвөлжилт хүндэрч байгаа тул аймгийн улсын нөөцийн салбарт он дамжин хадгалагдаж байгаа өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчид, иргэдэд олгох,
  • Бүрэнтогтох, Жаргалант сумдын Засаг даргын Тамгын газрын автомашинуудын ашиглалтын хугацаа дууссан, цас зудтай нөхцөлд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлага хангахгүй болсон тул шинэчлэх шаардлагатай байгааг уламжиллаа.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Сергей Диордица нар ажиллаж, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, шинэкоронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж байна.

Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Аймгийн засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарах, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө.

Шуурхай бүлэг өнөөдөр Галт, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа