CGTN мэдээ
Биологийн олон янз байдлын тухай конвенцид оролцогч талуудын бага хурал өндөрлөв

Орон нутгийн цагаар 12-р сарын 17-нд, НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцид оролцогч талуудын 15-р бага хурлын дээд түвшний уулзалтын 2-р ээлжит хурал өндөрлөв. Биологийн олон янз байдлын тухай конвенцид оролцогч талуудын 15-р бага хурлын дарга, Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю хаалтын ёслолд оролцов. Оролцогчид “2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын санамж бичиг”-ийг эртхэн хэрэгжихийг хүсэн хүлээж байна.
Хуан Рүньчю хэлэхдээ, Өнгөрсөн хоёр өдрийн дээд түвшний хэлэлцүүлэг маш үр дүнтэй боллоо. Ши Жиньпин дарга нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахыг дэмжих дөрвөн зүйл бүхий санаачилга дэвшүүлсэн нь дэлхийн биологийн олон янз байдлын засаглалд хүчтэй түлхэц өгсөн юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хуралд 124 гэрээлэгч орон, 2 ажиглагч орон, 64 байгууллагын 190 төлөөлөгчийн илтгэлийг сонсож, “2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын санамж бичиг”-ыг боловсруулахад санал бодлоо дурдаж, “санамж бичиг”-ийг аль болох хурдан хэрэгжүүлэхийг бүх талууд хүсэж байна гэжээ.
