CRI Монгол радио
Эдийн засгийн ажлын талаар санал санаачилгыг нь сонсов
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
Mongol12-р сарын 2-нд Хятадын Коммунист Намын Төв Хороо Жүн-наньхайд нам бус хүмүүстэй уулзан, энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал болон ирэх жилийн эдийн засгийн ажлын талаар ардчилсан намуудын төв хороо, Бүх Хятадын үйлдвэрчдийн холбооны тэргүүн, нам бүлгийн бус төлөөллүүдийн санал санаачилгыг сонсов.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин арга хэмжээг даргалан хэлсэн үгэндээ: “Ирэх жил бол ХКН-ын ХХ хурлын үзэл баримтлалуудыг хэрэгжүүлэх эхний жил бөгөөд эдийн засгийн ажлын хувьд тогтвортой байлгахыг тэргүүнд тавьж, үүний суурин дээр хөгжүүлэн, шинэ хөгжлийн үзэл баримтлалаар цар тахлыг хяналтаа авах, эдийн засгийг хөгжүүлэхийг уялдуулан, хөгжил болон аюулгүй байдлыг уялдуулан, идэвхтэй санхүүгийн бодлого болон эрүүл тогтвортой валютын бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, бодлогуудаа зохицуулан, зах зээлийн итгэлийг дайчлах хэрэгтэй гэжээ.
Арга хэмжээнд оролцсон зүтгэлтнүүд эдийн засгийн асуудлаар санал санаачилгаа дэвшүүлсэн байна.