Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин 2023 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн

Шинэ оны хонхон дуу ойртож буй мөчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын төв радио телевиз болон интернетээр 2023 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе:

Найз нөхөд өө, хатагтай ноёд оо,

Сайн байцгаана уу? 2023 оны босгон дээр Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

2022 онд бид ХКН-ын 20-р их хурлыг амжилттай хуралдуулж, социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах, Хятад маягийн шинэчлэлтээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг ахиулах төлөвлөгөө гаргаж, хөгжлийн шинэ аяныхаа гарааг эхлүүлсэн билээ.

2022 онд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн статусаа хадгалж, эдийн засгаа эрүүл тогтвортой хөгжүүлэн, ДНБ-ний маань хэмжээ 120 их наяд юанийг давлаа. Дэлхийн үр тариа, хүнсний хямралыг сөрж Хятад улс 19 жил дараалан элбэг ургац авч, хүнсний асуудлаа бие даан шийдвэрлэж байна. Бид ядуурлыг бууруулсан их тэмцлийнхээ ололт амжилтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, хөдөө орон нутгийн хөгжлийг шат тутамд ахиулж, татвар хураамжийг бууруулах зэрэг цогц бодлогын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөлж, иргэд олон нийтийн санаа чилээж буй асуудлуудыг зохицуулахад анхаарлаа хандуулж ажилласан юм.

Цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс хүн төвтэй төрийн бодлого баримталж, ард түмнийхээ амь насыг дээдлэн, шинжлэх ухаанд түшиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг нарийн нягт төлөвлөсний зэрэгцээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бодлого, арга хэмжээндээ шинэчлэлт, зохицуулалтыг шуурхай шингээж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бүхий л чадлаараа хамгаалж ирсэн юм. Нийт иргэд, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анхан шатныхан хатуу бэрхийг сөрөн, ажлын байраа чанд сахин цуцалтгүй хичээл зүтгэлээр урьд өмнө байгаагүй хатуу сорилтыг даван тууллаа. Өдгөө цар тахлын сэргийлэлт хамгаалалтын ажил шинэ үе шатанд шилжсэн боловч хүндрэл бэрхшээл хараахан арилаагүй тул иргэн бүр үргэлжлүүлэн шаргуу тэмцэж, эцсийн ялалтад хохиролгүй хүрэхийг хичээх ёстой билээ. Нугаршгүй тэмцэл, эв нэгдлийн үр дүн ялалтаар төгсөх нь дамжиггүй юм.

2022 онд нөхөр Жян Зэминь таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүний бүтээсэн агуу үйлс, хичээл зүтгэлийн эрчим бол бидний хамгийн эрхэм нандин өв дурсамж билээ. Бид түүний хүсэл мөрөөдөл, итгэл зоригийг залгамжилж, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үйлсийг тасралтгүй урагшлуулсаар байх болно.

Түүхийн хүрд зогсолтгүй эргэж, үе үеийн дайчдын шаргуу зүтгэлээр өнөөдрийн Хятад орон цогцолсон юм.

Өнөөдрийн Хятад орон бол хүсэл тэмүүлэл, амжилт бүтээлийн өлгий юм. Бээжингийн өвлийн олимп, өвлийн пара олимпыг амжилттай зохион байгуулж, тамирчид маань ур чадвар, эрдэм ухаанаа уралдуулж бахдам амжилт гаргасан билээ. Шэньжөү-13, 14, 15 хөлгийг угсруулан амжилттай хөөргөж, хөвөө хязгааргүй сансрын уудамд манай улс сансрын станцаа бүтээн цогцлоож чадлаа. ХАЧА байгуулагдсаны 95 жилийн түүхт ойн онд офицер дайчид маань армиа хүчирхэгжүүлэх агуу үйлсэд тангараг өргөн тэмүүлж байна. Хятад улсын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц “Фүжянь” ашиглалтад орж, С919 том оврын анхны нисэх онгоцыг амжилттай зохион бүтээж үйлдвэрлэснээ хүлээлгэн өгч, Бай Хэ Таний усан цахилгаан станц бүрэн ашиглалтад хүлээн авсан гээд дурдах амжилт олон байна. Энэ бүхэнд маш олон хүний хичээл зүтгэл шингэсэн бөгөөд хүн болгоны хүчин чармайлт нийлж нэгдэн Хятадын эрч хүчийг бүрдүүлж байдгийн жишээ болсон юм.

Өнөөдрийн Хятад улс бол амьдралын урам итгэлээр дүүрэн улс орон. Чөлөөт худалдааны туршилтын бүсүүд, түүн дотроо Хайнаний чөлөөт худалдааны бүс амжилттай хөгжиж, тэнгис дагуух бүс нутгууд шинэ санаачилгад хүчээ төвлөрүүлж байгаа бол төв баруун бүс хурдацтай хөгжиж, зүүн хойд нутаг сэргэлтийн чухал үедээ орж, хязгаар нутгийн иргэдийн амьжиргаа тасралтгүй дэвжин дээшилж байна. Хятад улсын эдийн засаг уян хатан чанартай, нөөц боломж ихтэй тул урт хугацааны туршид хөгжлийн эрч хүчээ бататгаж чадна. Бид итгэл зоригтой, тогтвортой хөгжлийг баримталснаар товлосон зорилтоо биелүүлэх нь лавтай. Энэ жил би Хонконгт очиж тус бүсийн хөгжил сэргэлттэй танилцаж, өөдлөн дэвжиж буйг нь харж маш их талархсан билээ. “Нэг улс хоёр систем”-ийг хэлбэрэлтгүй баримталснаар Хонконг, Макао урт удаан тогтвортой хөгжлийн замдаа шуудрах нь лавтай.

Өнөөдрийн Хятад улс бол үндэстний урам зоригоо залгамжлан бадраасан улс орон. Улиран өнгөрч буй энэ онд газар хөдлөлт, үер ус, ган гачиг, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг, мөн бусад гэнэтийн осол эндлүүд гарч эмзэг хөндүүрийг туулсан хэдий ч хатуу бэрхийг сөрж, ард олныхоо төлөө цуцалтгүй зүтгэсэн эгэл баатруудын үйл хэрэг бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн юм. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах торгон агшинд мянган мянганыг өртөөлөн залгамжилсаар ирсэн Хятадын үндэстнүүдийн хатан зоригийг бодохоор сэтгэл огшиж, урам итгэл улам бадарч байна.

Өнөөдрийн Хятад улс бол дэлхий нийтийн хөгжил дэвшлээс салгаж үзэхийн аргагүй улс орон. 2022 онд би Бээжинд олон орны найз нөхөдтэй уулзаж учирч, олон улсад айлчилж Хятад улсын байр суурь, санал санаачилгыг танилцуулсан юм. Зуун жилд байгаагүй өөрчлөлт хувьсалтай золгож, дэлхий дахин тогтворгүй хүчин зүйлтэй нүүр учирч байгаа энэ цаг үед бид энх тайван, хөгжлийг эрхэмлэж, олон орны найз нөхөд, түншүүдээ хүндэтгэж, түүхэн цаг үед зөв чиглэлд, хүн төрөлхтний соёл иргэншил, хөгжил дэвшлийн талд чигч зогсож, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд Хятадын санаачилга, шийдлийг дэвшүүлж ажиллалаа.

ХКН-ын 20-р их хурлын дараа бид Янь-Аньд очиж, намын Төв хороо хувьсгалын өлгий болсон тус нутагт хүнд бэрхийг сөрж, цөхрөлгүй тэмцэж байсан түүхэн уламжлалтай дахинтаа танилцаж, ахмад дайчдынхаа үлдээсэн өвөөс суралцсан юм. Зовлон тэмцэл хүнийг хурцалдаг. ХКН-ын 100 жилийн шаргуу тэмцэл бол хүнд хэцүүг сөрж урагшилсан агуу их зориг санааны бодит түүх юм. Бид үргэлжлүүлэн хичээн зүтгэж эх орноо улам сайн сайхан маргааштай золгуулах болно.

Ирээдүйн Хятад улс бол хичээл зүтгэл гайхамшиг дүүрэн улс орон юм. Хүн хүнд хэцүүг сөрж байж алс хэтийн зорилтдоо хүрдэг гэж Хятадын бичгийн их хүмүүн Сү Ши хэлсэн байдаг. Зам хэдий хол боловч явбал хүрмой, учир хэдий төвөгтэй боловч хийвэл бүтмүй. Бид уулыг нүүлгэх эрэмгий зоригоор хичээж зүтгэж гэмээнэ алс хэтийн агуу зорилтдоо хүрч, улам сайн сайхан маргаашийг цогцлоох болно.

Ирээдүйн Хятад улс бол эв нэгдлийн эрч хүчээр дүүрэн улс орон. Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэр, асар их хүн амтай улс орон. Хүн болгоны эрэлт хүсэлт адилгүй бөгөөд ямар нэг үйл явдлын талаарх үзэл бодол ч ялгаатай байдаг. Учир иймд зөвшилцлөөр нийтлэг ойлголтод хүрэх нь хамгийн чухал шийдэл. 1.4 тэрбум хүний итгэл сэтгэл, эрч хүчийг нэгтгэн төвлөрүүлж, нэгэн зүгт чиглүүлж чадаж гэмээнэ давж чадахгүй даваа, гэтэлж гарахгүй олом гэж үгүй. Тайваний хоолойн хоёр эргийнхэн удам угсаа нэгтэй ахан дүүс тул үзэл бодлоо нэгтгэн, улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох ёстой юм.

Ирээдүйн Хятад улс бол залуустаа итгэл найдвар хүлээлгэсэн улс орон. Залуучууд хөгжвөл улс орон хөгжинө. Улс орноо хөгжүүлэх дархан үүрэг залуучуудын өмнө байна. Залуу нас бол мандаж байгаа наран мэт эрч энерги дүүрэн, итгэл зориг бадарсан үе юм. Хятад орны залуучууд эх орныхоо төлөө цогтой сайхан насныхаа омог галыг дүрэлзүүлэн зүтгэхийг хүсэж байна.

Яг энэ цаг мөчид олон хүн ажлынхаа байран дээр шаргуу хөдөлмөрлөж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Шинэ оны хонхон дуун ойртож байна. Бид хамтдаа гэрэлт маргаашийн зүг дүүрэн итгэлээр шинэ оны анхны алтан шаргал нараа угтацгаая. Эх орон маань хөгжин бадарч, эгэл түмэн минь аз жаргалтай байх болтугай. Дэлхий нийт амар амгалан байх болтугай. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа