Бидэнтэй нэгд

Улс төр

Намрын чуулганаар бие даасан 18 хууль баталжээ

Нийтэлсэн

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ.

Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс үдээс өмнө авсан завсарлагын хугацаа дууссан тул тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн олон зүйл, заалтууд хүний эрхийг зөрчсөн, дордуулах магадлалтай байна гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн гэдгийг тодотгоод төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг явуулсны дараа үргэлжлүүлэн завсарлага авах санал гаргана гэж мэдэгдсэн юм.

Улмаар АН-ын бүлэгт өгсөн нэг цагийн завсарлага дууссаны дараа бүлгийн дарга нь дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй гэв. Гэсэн хэдий ч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг “Хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан” гэж, мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан” гэж өөрчлөн найруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн байна. Олонхын саналаар тус хуулийг баталсны дараа УИХ-ын дарга хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил гарах эсэхэд Хүний эрхийн Үндэсний комисс онцгой анхаарч ажиллах, хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах, цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүний эрхийн зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн юм.

Үүний дараа 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн.

Тэрбээр “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эдийн засгийн чиглэл, Нийгмийн бодлогын чиглэл, Засаглал-улс төрийн реформын чиглэлээр гурван багц хууль, Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад чиглэсэн нэг цогц арга хэмжээ, нийт 10 чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлага УИХ-д тавигдаж байгаа. Эдийн засгийн реформын чиглэлээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо анхаарч, ойрын хугацаанд эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.

“Бүхнийг экспортод” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг УИХ-аас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах, Экспортыг нэмэгдүүлэх Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой. Удаад нь нийгмийн бодлогын багц хуулиудыг хэлэлцэнэ. Саяхан өргөн мэдүүлсэн нийгмийн даатгал, халамжийн багц хуулиудыг ард иргэдээрээ хэлэлцүүлж, бүгд тойрогтоо ажиллаж үгийг нь сонсох хэрэгтэй. Боловсролын багц хууль удаан хүлээгдэж байна. Нийтийн эрүүл мэндийн гээд нь нийгмийн бодлогын гурван багц хуулийг хэлэлцэх юм. Гуравдугаарт, улс төр, засаглалыг сайжруулах эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлагдсан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжиж байна. Нээлттэй сонсгол гурав, дөрвөн жилийн дараа буюу одоо л жигдэрч эхэлж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, заавал амилуулах шаардлагатай 17 хууль өргөн баригдаагүй. Энэ хүрээнд улс төр-засаглалын чиглэлээр Улс төрийн намын тухай, Авлигатай тэмцэх багц хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай багц, цогц хуулиуд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах багц, цогц хуулиуд хүлээгдэж байна.

Эдгээр хууль Монгол Улсын Үндсэн хуульд оруулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх ёстой. Ард түмний өмнө нэн тулгамдсан асуудал нь Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл байна. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад цахим шилжилт хийх, дэд бүтцийг сайжруулах, шинэ хот байгуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хэрэгтэй” гэдгийг тодотголоо.

Өнгөрсөн жилийн намрын ээлжит чуулган 32 удаа хуралдан, 180 асуудал хэлэлцсэн бол байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо найман удаа, Хянан шалгах түр хороо есөн удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцжээ.

Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталж, Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. 

Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгуулж, КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажилласан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энтертайнмент10 минут өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер11 минут өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр12 минут өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент14 минут өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий15 минут өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм16 минут өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий19 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий19 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм20 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий23 цаг өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Боловсрол23 цаг өмнө

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Дэлхий23 цаг өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Энтертайнмент23 цаг өмнө

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийгэм23 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэрт 26562.9 га талбай ӨРТЖЭЭ

Энтертайнмент23 цаг өмнө

2024 оны энэ өдөр Монголын хоёр уулчин Эверестийг үүрд эзэгнэн үлдэв

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент14 минут өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн