Бидэнтэй нэгд

Нийгэм

Ч.Дөлгөөн: Залилагчид хохирогчдын итгэл үнэмшлийг ашиглаж байна

Нийтэлсэн

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Дөлгөөнтэй Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн онд залилах гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?

-Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2022 онд залилах гэмт хэрэг 11800 бүртгэгдсэний 2000 орчим нь орон нутагт, 9800 орчим нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг. Тухайлбал, гap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой судалгаа, шинжилгээнд үндэслэн нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Тухайлбал: 2020, 2021 онуудад “Ятгах тусам нягтал” арга хэмжээг зохион явуулж байсан бол, залилах гэмт хэрэг цахим хэлбэрээр үйлдэгдэх нь нэмэгдсэн учир 2022 онд “Unsend” буюу “Бүү шилжүүл” арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан. Энэ онд залилах гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах, илрүүлэлтийг өсгөх зорилгоор шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Залилах гэмт хэрэг дотор ямар төрлийн залилан түлхүү үйлдэгдэж байна вэ? Шалтгаан нь юу байна вэ?

-Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг ангилж үзвэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө, иргэдийн и-мэйл, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироох хэргүүд түлхүү үйлдэгдэж байна.

Мөн хохирсон иргэд тэр дороо залилуулчихлаа гэдгээ мэддэггүй. Холбогдогч этгээд хохирогчийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх үйл явцыг удаашруулж итгэл, үнэмшил төрүүлсээр байдаг зэргээс шалтгаалж хэргийн илрүүлэлт удааширдаг. Тиймээс иргэд залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим залилан дагаад өсөж байна. Иргэд цахим залиланд өртөж байгаагаа хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Цахим орчин дахь залилан 2021 оноос эхлэн Монгол гэлтгүй дэлхий нийтэд үйлдэгдэж байна. Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байна.

Иргэд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бараа, бүтээгдэхүүн зэргийг худалдан авахдаа заавал очиж үздэг байсан бол цахим орчин бий болсноор энэ бүгдийг гар утаснаасаа богино хугацаанд хайх, үзэх, захиалах боломжтой болсон төдийгүй төлбөрийг интернэт ашиглан хялбар шилжүүлж байна. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэж байгаа сайн талтай ч гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд ашигтай байдал үүсгэдэг.

-Залилах гэмт хэрэгт хохирсон иргэд тухайн этгээдийн овог нэр, дансны дугаар байхад цагдаагийн байгууллагаас олж тогтоож чадахгүй байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?

-Хуульд бол залилагч, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх, дансыг царцаах гэх мэт зохицуулалт байдаг боловч дийлэнх этгээд нь залилж авсан хөрөнгийг захиран зарцуулчихсан байх, тухайн этгээдийн нэр дээр эд хөрөнгө, дансанд нь мөнгө байдаггүй нь хамгийн их тохиолддог бэрхшээл юм.

-Иргэд залилах гэмт хэргээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юу? Иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө үү?

-Залилах гэмт хэргийн онцлог нь тухайн гэмт этгээд үргэлж тухайн цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэлтэй уялдуулан хохирогчдын амар хялбар аргаар ашиг олох гэсэн сэдлийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг.

Гэмт хэргийн хохирогчид өөрийгөө залилуулж байгаа мэдэлгүй 2-3 жил ч болчихсон тохиолдол байдаг. Учир нь тухайн хүний итгэлийг олж аваад урвуулан ашиглах замаар “Одоо ганцхан бичиг баримт бүтчихвэл наад ажил чинь бүтчихнэ, дахиад хэдэн төгрөг нэмээд өгчихвөл яг болох гээд байна”’ гэх мэтээр даамжруулаад яваад байдаг. Ингэснээр өмнөх үйлдлүүдийнх нь түүх, нотлох баримтууд бага багаар устаж байдаг. Тиймээс иргэд хэн нэгэнтэй эрх зүйн, эдийн засгийн харилцаанд орж байгаа тохиолдолд маш хянуур хандах ёстой.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа