Дэлхий
ОХУ-ын засгийн газар “гадаадын тагнуул”-аар зарласны дараа Халимагийн шашны тэргүүн огцрох шийдвэрээ гаргав
Нийтэлсэн
2 жил өмнөНийтлэлч
АдминОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Буддын шашны тэргүүн Тэло Тулку Ринбүчи албан тушаалаасаа огцрох шийдвэрийг Ням гарагт гаргажээ.
Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын хууль зүйн яам түүнийг “гадаадын тагнуул”-ын жагсаалтад бүртгэснээ зарласан юм.
“Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Халимаг Улсын Шажин ламын албан тушаалтай холбоотой бүх үүргийг Халимагийн Буддын шашны төв хийд Гэдэн Шэддүп Чой Корлинд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.
Тэло Тулку Ринбүчи нь 1990-ээд оноос хойш Халимагийн Буддын шашны тэргүүнээр ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Украинд явуулж буй Москвагийн эрх баригчдын эзлэн түрэмгийлэх дайныг Оросын шашны удирдагчдаас хамгийн түрүүнд эсэргүүцэж байжээ.
Ринбүчи өнгөрсөн оны намар ОХУ-аас Монголд ирж, цэрэг татлагаас дүрвэж ирсэн нутаг нэгтнүүддээ тусалж байгаа гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: khurul.ru