Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Б.Ариунболд: “Bravo Circus-2”-т АГААРЫН ХААН ҮЗҮҮЛБЭР багтсан

Нийтэлсэн

Гэр бүлээрээ шимтэн үзэх хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг юм. Өнгөрөгч оны аравдугаар сард циркийн урлагийн дэлхийн шилдэг 11 улсын жүжигчин болон сургуультай амьтдын үзүүлбэрээр дүүрэн “Bravo circus” тоглолт болж, үзэгч олныг алмайруулсан. Тэгвэл “Браво цирк-2” тоглолт нь илүү олон сюрприз, шинэ тайз засалттайгаар Монгол бөхийн өргөөнд энэ сарын 24-нөөс эхлэн циркийн гайхамшгийг дахин толилуулахаар болжээ. Тоглолтын талаар “Bravo circus”-ийн продюсер Б.Ариунболдтой ярилцлаа.

Олон улсын цирк нээлтээ хийхэд цөөн хоног үлдээд байна. Юун түрүүнд тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай олон улсын циркийн тоглолт 2022 оны аравдугаар сард “Браво-1” нэртэйгээр зохион байгуулагдан маш амжилттай өндөрлөсөн. Мөн тун удахгүй “Браво-2” тоглолт маань Бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Бид тоглолтод бэлдэн завгүй ажиллаж байна.

-“Браво-2” тоглолт нь өмнө тоглогдож байсан циркийн тоглолтоос ямар ялгаатай вэ. Шинэ, содон үзүүлбэрүүд нэмэгдсэн үү?

-Үзүүлбэрүүдийн хувьд 50 хувь нь амьтад, 50 хувь нь циркийн уран бүтээлчид байна. Циркийн үзүүлбэр нь өөрөө олон төрлийн номероос бүрдсэн байдаг. “Браво-2” тоглолтын шинэ үзүүлбэрийн хувьд Монголд сүүлийн 10 гаруй жил тоглогдоогүй агаарын хаан үзүүлбэр, акробат зэрэг маш гоё үзүүлбэрүүдийг сонгож, олон улсын циркийн байгууллагатай гэрээ хийн авч ирж байна. Үүнээс онцлоход, агаарын нислэг, акробатын үзүүлбэр, алиалагч нар багтана. Алиалагчийн үзүүлбэр бол хүүхэд багачуудын хувьд хамгийн сонирхолтой, содон номер байдаг шүү дээ. Амьтдаас гэвэл тоть, аварга пүүдэл нохой /Poodle/, мууруудын шилдэг үзүүлбэрүүд нэмэгдсэн. Нийт уран бүтээлчдийн 80 хувь нь гаднынх, 20 хувь нь Монголын уран бүтээлчид байна.

-Тоглолтод насны хязгаар заасан уу. Циркийн урлагаас ямар ухаарлыг олж, харж болох вэ?

-Циркийн урлаг бол гэр бүлийн урлаг. Циркийг хүүхэд багачууд илүү их сонирхож, илүү ихээр таашаан үздэг. Жишээ нь, кино болон жүжгийг утга агуулга, насны хязгаарлалтаас болоод эцэг эхчүүд л үзэх боломжтой байдаг шүү дээ. Харин циркийн урлагийн хувьд бүх насныхан үзэх боломжтой учраас гэр бүлээрээ хамт үзэхэд хамгийн тохиромжтой үзвэр юм.

Судалгаанаас харахад, хүүхдийн мартагдашгүй нандин дурсамж 3-10 насны хооронд бий болгодог. Нийт эцэг эхчүүдийн 70 хувь нь ихэвчлэн хүүхдийнхээ хичээл боловсрол, хүмүүжил, дүнд нь л их анхаарал хандуулдаг юм байна. Гэтэл урлагийн талаар боловсрол олгох, дурсамж үлдээх нь их ховор. Тэр нь ээж аав нарын буруу биш ч хичээл номдоо сайн байгаарай гэж хэлдэг хэдий ч, гэгээлэг, баяртай дурсамжийнх нь орон зайг нөхөж өгдөггүй юм байна лээ. Тиймээс бид уг судалгаан дээр суурилан циркийг гэр бүлээрээ үзэхэд ямар үзүүлбэрүүд бэлдэх вэ, ямар уран бүтээлч, амьтдыг Монголд авчирвал тохиромжтой байх вэ гэдгийг ярилцан зөвшилцөж тоглолтоо зохион байгуулсан.

-Өмнөх циркийн тоглолтыг хэчнээн хүн ирж үзсэн бэ. Үзэгчдийн сэтгэгдлээс хуваалцвал?

-Магадгүй манай тоглолтын найруулга, хөтөлбөр, зохион байгуулалт муу байсан бол эхний хэдэн өдрөөсөө л борлуулалт муудах, сөрөг сэтгэгдэл, шуум сонсогдох байсан байх гэж бодож байна. Гэвч эхний өдрөөсөө л дүүрэн үзэгчидтэйгээр тоглосон. Тоглолтын хугацаа дуусах хүртэл өдөр бүр бүх тасалбар борлуулагдаж дууссан. Суудал дүүрэн тоглолтоо үргэлжлүүлж байсан. Цирк гэдэг урлагийг мөхөөхгүй байхсан, үзүүлбэрүүдээ улам гоё баяжуулъя, үзвэр үйлчилгээгээ нэмье, зохион байгуулалтаа сайжруулъя гэсэн бодлоготой ажиллаж байгаа болохоор ч тэр үү тоглолт маань амжилттай тоглогдсон. Ирж сонирхсон үзэгчдийн сэтгэгдлийн хувьд “маш их таалагдлаа” “дахиж хэзээ тоглогдох вэ” “тэсэн ядан хүлээж байна” зэрэг эерэг комментуудыг пэйж хуудсанд бичиж үлдээсэн байсан.

“Браво-1” тоглолт баяртай, жаргалтай тоглогдож өндөрлөсөн. Мэдээж үзүүлбэрүүдээ баяжуулж, сайжруулан “Браво-2” тоглолтоороо эргэн ирж байгаадаа баяртай байна.

-Тоглолтын бэлтгэл ажил, үйл ажиллагааны явцаас сонирхуулвал?

-Бид тоглолтдоо зориулж өндөр таашаал мэдрүүлэхээр шинэ тайз зассанаас гадна гэр бүлээрээ дурсамжийн зургаа татуулах хэсгийг бэлдсэн. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд нарийн боловсруулсан хөтөлбөртэй, дуутай, гайхшрам үзүүлбэрүүдтэй зохион байгуулж байна. Тоглолт бүрийг төрийн дууллаар эгшиглүүлэн эхлүүлдэг уламжлалтай. Учир нь гадна дотнын уран бүтээлчдэд төрийн дууллаа таниулах, өргөө дүүрэн үзэгчид бүгд эх орноороо бахархаж, омогшиж байгааг харах нь маш торгон мөч байдаг.

Мөн тоглолтын нэр болон хөтөлбөртөө зориулан “Браво” гэх дууг албан ёсоор зохиож, найруулсан. Уг дуугаа хэдхэн хоногийн өмнө үзэгчдэдээ дүрсжүүлэн өргөн барьсан. Youtube хуудсанд хайлтаараа тэргүүлж байгаагаас гадна хандалт сайтай байгаад бид бүхэн талархаж байна.

-Гаднын уран бүтээлчдээ сонгохдоо хэрхэн, яаж сонгодог вэ?

-Гадаад уран бүтээлчдийг сонгохдоо олон шагналыг циркийн уралдаан, тэмцээнүүдээс авч байсан, тивд, дэлхийд үнэлэгдсэн чадварлаг уран бүтээлчдийг сонгож, шалгаруулан урьсан. Гаднын уран бүтээлчид тоглолтод оролцохдоо их өндөр шалгуур тавьдаг. Жишээлбэл, Онгоцоор ирэхдээ Business class-аар зорчих, өндөр зэрэглэлийн 5 одтой зочид буудалд байрлах, өрөөндөө ганцаараа байх зэрэг олон шаардлагууд тавьдаг. Энэ бүхэнд тохируулан төлөвлөж ажилладаг.

-“Браво-2” тоглолт хэзээнээс эхлэн тоглогдох вэ. Мөн тасалбарыг хаагуур худалдаалж байна вэ?

-“Браво-2” тоглолт гуравдугаар сарын 24-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл тоглогдоно. Тоглолт маань инээдмийн баярын өдрүүдэд таарч байгаа. Монголын түгжрэлтэй нөхцлийг харгалзан цахим хаяг болох ticket.mn-ээр тасалбараа худалдан авах боломжийг нээсэн. Энэ нь хамгийн хурдан, хамгийн оновчтой, цаг хэмнэсэн үйлдэл гэж бодож байна. Мөн худалдан авсан тасалбар бүрд “Vivi Fashion” дэлгүүрээс худалдан авалт хийх 10 мянган төгрөгийн ваучер дагалдаж очихыг хэлэхэд таатай байна. Монголын ард түмэн минь гэр бүлээрээ, ах дүүсээрээ бөөндөө ирж циркийн урлагийн гайхамшиг, таашаалыг мэдрээрэй.

 

Та яг одоо: https://www.ticket.mn/event/1513/ линкээр дарж ороод суудлаа сонгоорой.

Лавлах утас: 8877-0003, 8986-2966

Ярилцсанд баярлалаа

Д.Дөлгөөн

CGTN мэдээ24 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа