Бидэнтэй нэгд

Улс төр

С.Баярцогт: Сангийн сайдын тушаалаар АСЕМ-н төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх журмыг баталсан

Нийтэлсэн

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ.

Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж буй.

Сонсголын эхэнд “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад хариулав.

– Хөгжлийн Банкны эх үүсвэр гарсан зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байгаа тул хурлын үйл ажиллагааны талаарх байр суурийг хэлэлцэхгүй. Тухайн үед Хөгжлийн банкны эх үүсвэрээр бонд гаргаж арга хэмжээг санхүүжүүлье гэх шийдвэр ҮАБЗ-өөс гарч байсан. Ц.Элбэгдорж ирсэн бол асуух байсан. Та өөрийнхөө мэдэх хүрээнд уг асуудал хэзээ ҮАБЗ-д яригдсан талаар хариулна уу?

– Сонсголд урьсан явдалд хувийн зүгээс талархаж байна. АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Өмнө нь хийгдсэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас судалсан. 9 дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдахад дэд бүтэц байгаагүйгээс шалтгаалан АСЕМ Вилла гэж байгуулаад, дараа нь ашиглаж чадаагүй гашуун туршлага байсан.

Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан.

Их тэнгэрт байгуулагдсан нөхцөлд хувийн хэвшил орж ажиллахгүй гэдэг зүйлийг хувийн хэвшил санал болгосон компаниудад мэдэгдсэн юм билээ. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.

Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан.

2015 оны наймдугаар сарын 28-ны 241 дугаар Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар Ази, Европын 11 дэх дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг баталсан. Мөн хувийн хэвшилд тулгуурлаж хийсэн нь харагдсан.

Тухайн үед Монгол Улсын эдийн засаг агшсан учраас ОУВС-тай Standby хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс их хөрөнгө оруулалтыг, зардлыг хязгаарласан. Иймд үед бүтээн байгуулалтыг яаж явуулах тухай асуудал гарсан тул төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн Банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн Банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан.

– Та сая хуулийн дагуу гэж хэллээ. Хөгжлийн Банкны тухай хуульд заасанчлан хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас баталсан байх гэдэг хууль зүйн үндэслэлийг зөрчиж, УИХ-аас шийдвэр гараагүй байхад ХБ-наас санхүүжилт олгогджээ гэдгийг нотолсон гэх тус банкны өөрийнх нь хууль зүйн дүгнэлт байна. УИХ нь Хөгжлийн Банкны гаргасан шийдвэрийг дараа нь нөхөж гаргадаг этгээд мөн үү, тухайн үеийн Хөгжлийн Банкны ТУЗ УИХ-аар дараа нь нөхөж гаргуулна гээд Хөгжлийн Банкны хуулиа зөрчөөд явдаг байсан юм уу, Засгийн газар ийм асуудал шийдвэр гаргадаг байсан хэрэг үү?

–  Хөгжлийн Банкны хуулийг боловсруулж батлуулсан учраас маш сайн мэдэж байна. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд 2011 оны Хөгжлийн Банкны хуулийг хүчингүй болгосон. Тэр дотор хамгийн чухал заалтыг байхгүй болгосон. Тодруулбал, уг хуулийн 8.1-д Хөгжлийн Банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан.

– АСЕМ виллатай холбоотой УИХ-ын дүгнэлт гараагүй байхад шийдвэр гаргасан гэх Хөгжлийн Банкны өөрсдийнх нь хуулийн дүгнэлт байна?

– Үүнийг Хөгжлийн Банкнаас асуух хэрэгтэй. Хаврын чуулганаар ирэх жил хийх бүх том төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг. Энэ дотор зорилт 21.1.4-т Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна гээд УИХ тогтоолоороо баталчихсан байна.

– Хөгжлийн Банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр УИХ-ын тогтоолд байгаагүй, тийм үү?

– Дүгнэлт бичсэн хүнээс нь асуу. Та Хөгжлийн Банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа