CRI Монгол радио
“Энгүүн яриа хүмүүст ойр буюу Ши Жиньпиний эшлэх дуртай үгс” нэвтрүүлэг Орост гарлаа
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ үеэр “Энгүүн яриа хүмүүст ойр буюу Ши Жиньпиний эшлэх дуртай үгс” нэвтрүүлгийн хоёрдугаар анги /орос хувилбар/ Оросын томоохон телевизүүдээр гарчээ. 3 дугаар сарын 20-нд ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Бүх Оросын Төрийн Телевиз, Өргөн Нэвтрүүлэгийн Корпорацийн ерөнхийлөгч Добродеев нар уг нэвтрүүлгийг эхлүүлж үг хэлэв. Нээлтийн үгэндээ, Хоёр улсын гол хэвлэл мэдээллээр дамжуулан Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжиж, Хятад, Оросын солилцоо, харилцан суралцаж, ард түмний харилцааг гүнзгийрүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахыг дэмжинэ хэмээн хоёр тал илэрхийлжээ.
“Энгүүн яриа хүмүүст ойр буюу Ши Жиньпиний эшлэх дуртай үгсл” нэвтрүүлгийн хоёрдугаар анги (Орос хувилбар) нь Ши Жиньпингийн чухал илтгэл, нийтлэл болон яриандаа эшлэсэн Хятадын эртний ном товхимол, сонгодог үгсийг шилэн сонгож, баялаг соёлын өвийг өргөн хүрээнд эзэмшиж, ард түмнээр цөм болгож, улс орон, дэлхий ертөнцийг эрхэмлэн дээдэлдэг гүн гүнзгий мэдрэмжийг нь тод харуулсан байна.
Шэнь Хайшюн онцлон хэлэхдээ “Энэ жил Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлал дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Мөн Ши Жиньпин дарга “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Тиймээс “Энгүүн яриа хүмүүст ойр буюу Ши Жиньпиний эшлэх дуртай үгс” нэвтрүүлгийн хоёрдугаар анги (Орос хувилбар) Орос улсын телевизээр цацагдсаж байгаа нь онцгой ач холбогдолтой юм “гэжээ.