Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Монгол уран бүтээлчид Жэнни, Сун Жүн Ки нарын хамт улаан хивснээ алхана

Нийтэлсэн

Дэлхийн хамгийн том кино наадам болон Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл If Only I Could Hibernate” кино шалгараад байгаа билээ.

“Un Certain Regard” хэмээх шалгаруулалтын төрөл нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм.

Уг төрөлд Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Жүн Кигийн тоглосон “Hopeless” кино мөн шалгарчээ.

 

 

Тэмцээнээс гадуурх хэсгүүдээс хамгийн алдартайд тооцогддог уг төрөлд шалгарсан Сун Жүн Ки “Би Каннын кино наадамд уригдсандаа маш их бахархаж байна. “Hopeless” кино бол оролцсон бүхий л хүмүүсийнхээ чин сэтгэл, хичээл зүтгэлээр бүтсэн кино. Олон улсын үзэгчидтэй хамт киногоо үзэх болсондоо баяртай байна. Мөн тэдэнтэй санал бодлоо хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Ийм сайхан киноны нэг хэсэг болсондоо баяртай байна. Гайхалтай хамтран ажилласан кино багийн хамт олондоо баярлалаа” гэжээ.

 

 

Найруулагч Ким Чан Хүний бүтээл “Hopeless” кинонд Сун Жүн Ки хэргийн бүлэглэлийн нууц эзэн Чи Гуний дүрийг бүтээжээ. Энэ оны сүүлээр олны хүртээл болох уг кино бага зардлаар бүтсэн тул Сун Жүн Ки ямар нэгэн цалин хөлс авахаас татгалзсан байна.

Ирэх тавдугаар сарын 16-27-ы өдрийн хооронд зохион байгуулагдах Каннын кино наадамд Өмнөд Солонгосоос жүжигчин Сүн Кан Ху болон BLACKPINK хамтлагийн гишүүн Ким Жэнни нар уригджээ.

Монгол улсаас If Only I Could Hibernate” кино багийнхан мөн уригдаад байгаа билээ. Дэлхийн хэмжээний алдартнуудтай мөр зэрэгцэн улаан хивсний ёслолд оролцохоор болсон кино багийн хамт олондоо амжилт хүсье.

 

 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд