Бидэнтэй нэгд

Дэлхий

Кремлийн хэвлэлийн албаны даргын хүү Украинд байлдаж байгаагаа мэдэгдэв

Нийтэлсэн

Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковын хүү сүүлийн зургаан сарын турш Вагнер компанийн их бууны салаанд Украины фронт дээр байлдаж байгаагаа саяхан мэдэгджээ.

Комсомольская Правда сонинд өгсөн ярилцлагадаа 33 настай Николай Песков “Энэ бол миний үүрэг. Найзууд маань фронтод явж байгааг хөндлөнгөөс хараад зүгээр сууж чадсангүй” гэж ярьсан байна.

Тэрбээр хувийн зэвсэгт хүчний Вагнер компанид элсэх аргаа олохгүй байсан тул ааваасаа тусламж авсныг бас ярьжээ.

Аавынх нь байр суурь ямар байсан талаар асуухад Николай “Тэр надаар бахархаж байсан. Намайг зөв шийдвэр гаргасныг тэр хэлж байлаа” хэмээн хариулсан байна.

Кремлийн өндөр албан тушаалтантай хэлхээ холбоотой гэдгээ нуухын тулд хуурамч нэр, бичиг баримт ашиглаж байгаагаа тэр бас ярьжээ.

Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Дмитрий Песков хүү нь цэргийн тусгай ажиллагаанд оролцож буйг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

“Миний ажил үүрэгтэй холбоогүй тул би энэ талаар яримааргүй байна” гэж тэр сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Өчигдөр бас Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг, телевизийн хөтлөгч Владимир Соловьев энэ оны нэгдүгээр сард дорнод Украинд нүүрэндээ баг зүүсэн хэсэг цэргүүдтэй хамт авхуулсан зургаа үзүүлээд тэдний нэг Николай Песков байсныг ярьжээ.

Гэхдээ зарим эх сурвалжууд Николайг дайнд явсанд эргэлзэж байгаагаа мэдээлсэн байна. Тухайлбал ВЧК-ОГПУ хэмээх Телеграм суваг өнгөрсөн хугацаанд Николай Песковын эзэмшдэг автомашин хурд хэтрүүлсэн шалтгаанаар торгуулийн хуудас хэд хэдийг авсан тухай баримтыг дэлгэжээ.

Харин Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин гурван долоо хоног бэлтгэлд хамрагдсаныхаа дараа Песковын хүү их бууны салаанд хуваарилагдсан болохыг өчигдөр мэдээлсэн юм.

Николайг бусдынхаа нэгэн адил баатарлагаар тулалдаж байгааг Пригожин баталсан байна.

Аав нь хүүгээ бусдаас онцгойлон харж үзэлгүйгээр их бууны салаанд хуваарилахыг өөрөөс нь гуйсан тухай тэр бас ярьжээ.

Николай Песков 1990 онд төрж, бага насандаа ээжийн хамт Их Британид цагаачилж байсан юм.

Дмитрий Песковын анхны эхнэр Британийн иргэнтэй гэрлэсний дараа тэр хойд эцгээрээ овоглож (Nikolai Choles) байжээ.

2010 онд тэр дээрэм хийж, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шийтгүүлж байсныг Британийн шүүхийн бичиг баримт харуулдаг.

Николай 2012 онд Оросын төрийн RT (Russia Today) телевизийн сувгийн англи хэлний хэсэгт ажилд орж байжээ.

2022 оны есдүгээр сард Оросын сөрөг хүчний нэг идэвхтэн армийн цэрэг татлагын албан хаагчийн нэрийн өмнөөс Николайтай холбогдож, дайчилгаанд хамрагдах болсныг нь дуулгаж, бичсэн яриагаа нийтэд цацаж байв. Тэр үед Николай цэрэг татлагын байранд очихоос эрс татгалзаж байжээ.

“Би тэнд очих ёстой хүн биш гэдгийг чи ойлгох ёстой. Би үүнийг өөр түвшинд шийднэ” гэж Николай ярьсан нь бичигдсэн байдаг.

 

Эх сурвалж: Reuters

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа