Бидэнтэй нэгд

Дэлхий

Цөмийн эрчим хүчний асуудал Европыг хуваагдахад хүргэлээ

Нийтэлсэн

Цөмийн эрчим хүчний хэрэглээгээрээ Европт тэргүүлдэг Франц улс шинэ реактор барих ажлыг түргэтгэх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Энэ нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эрчим хүчний хараат бус байдлыг баталгаажуулах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Түүний хэлснээр, эл зорилгод хүрэхийн тулд шинэчлэл хэрэгтэй. Шинэ хууль тус улсад цахилгаан станц барих үйл явцыг цэгцлэх учиртай. Түүнчлэн, Макроны өмнөх удирдагчийн өгсөн тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээн дэх цөмийн эрчим хүчний хувь хэмжээг 50 хувь хүртэл хязгаарлах амлалтыг халахаар зорьж байна. Гэвч цөмийн эрчим хүчийг сэргээх энэхүү зорилт Европын бусад улстай, тэр дундаа Германтай маргаан дэгдэхэд хүргээд байна.

Европын холбооны зарим улс орон цөмийн эрчим хүчний хэрэглээг бүрэн дэмжиж, цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ ихэнх хэсгийг реакторын тусламжтай хангаж байгаа бол бусад улс орон аюулгүй байдалтай холбоотой асуудлаас болгоомжлон атомын цахилгаан станцад таагүй ханддаг. Энэ бол эцсийн хариулт үгүй урт удаан хугацааны сэдэв. ЕХ-нд ажиллаж буй цөмийн реакторуудын гуравны нэгийнх ашиглалтын хугацаа 2025 онд дуусна. Тиймээс энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн ирээдүй асуулт хэвээр үлдэж байна.

 

Яагаад Европт цөмийн эрчим хүч маргаан дэгдээж байна вэ. Цөмийн эрчим хүч Европын эрчим хүчний хэрэглээний хэдэн хувийг хангадаг вэ

 

Европын Холбооны эрчим хүчний хэрэгцээний 25 орчим хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг. Үүний тал хувь Францад ногддог. ЕХ-ны гишүүн 27 улсаас 13-т нь 103 цөмийн реактор ажиллаж байна. 2019 онд эдгээр реактор нүүрстөрөгч бага ялгаруулдаг цахилгаан эрчим хүчний тал хувийг хангажээ. ЕХ цөмийн эрчим хүчийг ашиглах тал дээр олон янзын үзэл бодол бий. Аюулгүй байдлын асуудал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчин нь ширүүн маргааны сэдэв болдог. ЕХ-ны гишүүн улс бүр атомын цахилгаан станцыг эрчим хүчний эх үүсвэрт оруулах эсэх тал дээр өөрийн сонголтоо хийдэг. Тиймээс засгийн газар бүр цөмийн эрчим хүчний ирээдүйн талаар шийдвэр гаргах шаардлагатай нүүр тулдаг.

 

Ямар улс цөмийн эрчим хүчний эсрэг вэ

 

1979 оны АНУ-ын “Three Mile Island”, 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станцууд дээр гарсан ослын дараа цөмийн эрчим хүчний талаарх олон нийтийн үзэл бодол эрс өөрчлөгдсөн. Герман улсад 2002 онд зүүн төвийн үзэлтэй засгийн газар тус улсад атомын цахилгаан станцыг шинээр барихыг хориглосон хууль гаргасан билээ. Тус улсад ажиллаж буй цөмийн реакторууд бүгд ирээдүйд зогсоно. Энэ нь шатах ашигт малтмалын хэрэглээнээс нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчид шилжих шилжилтийн нэг хэсэг. Хэдийгээр цөмийн реакторууд СО2 шууд ялгаруулдаггүй тул цөмийн эрчим хүч нүүрстөрөгч бага ялгаруулдагт тооцогддог ч түлшний хувьд уран ашигладаг.

Харин ураны олборлолт, боловсруулалт нь өөрөө эрчим хүч ихээр ашигладаг. 2010 онд Германы тухайн үеийн канцлер Ангела Меркель атомын цахилгаан станцын ашиглалтын хугацааг нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдэх хүртэл сунгана хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл нэг жилийн дараа Японы “Фүкүшима-1” цахилгаан станцад гарсан осол энэ асуудлаар хүчтэй маргаан дэгдэхэд хүргэсэн юм. Хэдэн сарын турш Германд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглан өрнөсний дүнд Меркелийн Засгийн газар 2022 онд бүх атомын цахилгааны станцыг хаана хэмээн мэдэгдсэн юм.

Өдгөө тус улсад гурван атомын цахилгаан станц ажиллаж байна. Гэсэн хэдий ч Орос Украинд довтолсны улмаас эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл учраад байгаа энэ үед тус улс атомын цахилгаан станцуудынхаа ашиглалтын хугацааг сунгасан билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Канцлер Олаф Шольц эрчим хүчний хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор АЦС-ыг 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллуулна хэмээн мэдэгдэж байв. Европт атомын цахилгаан станцуудаас бүрэн татгалзсан хоёр улс байдаг нь Итали, Литва хоёр юм. Италид энэ сэдэв ихээхэн маргаан дэгдээдэг. Тус улс цөмийн эрчим хүчний асуудлаас бүх нийтийн санал асуулга явуулсны дүнд 1990 он гэхэд бүх атомын цахилгаан станцаа хаасан. Өнгөрсөн хугацаан Италийн Засгийн газар АЦС-ыг сэргээх санал дэвшүүлэхийг оролдож байсан. Тухайлбал, 2008 онд 10 шинэ реактор барих санал дэвшүүлж байв. Харин 2011 оны “Фүкүшима-1” дээр гарсан осол олон нийтийн үзэл бодлыг ганхуулсан. Италийн ард иргэдийн 94 хувь шинэ реактор барихыг эсрэг санал өгч байв. Бельги, Португал, Дани, Австри зэрэг ЕХ-ны гишүүн орнуудад энэ сэдэв мөн л маргаан дагуулдаг.

 

Ямар орнууд цөмийн эрчим хүчний төлөө байдаг вэ

 

Франц улс цөмийн эрчим хүчний хэрэглээгээрээ Европт тэргүүлсэн хэвээр. 1980-аад оноос хойш атомын цахилгаан станцууд нь тус улсын цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Франц нь цөмийн эрчим хүчийг дэмжих эвслийг байгуулсан Европын 11 орны нэг болов. Эдгээр улсын удирдагчид тунхагт гарын үсэж зурж, цөмийн эрчим хүч нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтод хүрэх, найдвартай нийлүүлэлтийг хангах гол хэрэгслийн нэг хэмээн мэдэгдсэн. Тус эвсэлд Францаас гадна Болгар, Хорват, Финланд, Чех, Унгар, Нидерланд, Польш, Румын, Словак, Словени ордог. Эвслийн гол зорилго нь судалгаа, инновац, аюулгүй байдлын нэгдсэн журмыг дэмжих, хамтран ажиллах замаар олон тооны цөмийн реактор барих боломжийг судлахад чиглэжээ.

Италийн Засгийн газар тунхаглалд нэгдэх боломжийг мөн судалж байна. Тус улс цөмийн эрчим хүчийг дэмждэг, ЕХ-ны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд цөмийн эрчим хүчний хэрэглээг хуулиар батлахыг эрмэлзэж буй улс орнуудын томоохон холбоотон болох боломжтой. Одоогоор Италийн эрх баригчид цөмийн эрчим хүчний эсрэг байр сууриа өөрчлөх эсэхээ шийдээгүй л байна. Гэсэн ч уур амьсгалын болон эрчим хүчний хямралын үед зарим улс орон баяр сууриа өөрчлөхөд бэлэн байдгийг харуулж байна.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа