CRI Монгол радио
Эритрейн Ерөнхийлөгч Афверки Исаиас ХТРТ-ын сэтгүүлчдэд ярилцлага өгчээ
Саяхан Эритрейн Ерөнхийлөгч Афверки Исаиас ХТРТ-ын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Ши Жиньпин даргатай хийсэн уулзалт маань хоёр орны гүн зузаан уламжлалт найрамдлыг харууллаа. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Эритрейн ард түмний тусгаар тогтнолын эрхийг дэмжсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал байлаа. Улс орон, ард түмний тусгаар тогтнол бол эдийн засгийн болон бусад хамтын ажиллагааны үндэс. Энэ бол хоёр орны харилцааны үндэс суурь юм. Одоо Хятад, Эритрейн харилцааны төлөө бид шаргуу зүтгээд зогсохгүй дэлхийн шинэ дэг журмыг бий болгохын төлөө хичээх болно. Энэ бол миний саяхан дурдсан хүн төрөлхтний эрхэм зорилго юм. Хятад улс дэлхийн ард түмэнтэй байнга хамт байдаг, Эритрей ч Хятадтай хамтаар хүн төрөлхтний эрхэм зорилгын төлөө зүтгэх болно” гэжээ.
Эритрей улс нь Зүүн Африкийн хамгийн хойд хэсэг, Африкийн эвэрт оршдог. “Улаан тэнгисийн гэрэлт сувд” гэгддэг үзэсгэлэнт байгальтай, онцлог соёлтой улс юм. Улаан тэнгис болон Энэтхэгийн далай, Ази, Африкийг холбосон тэнгисийн болон хуурай замын тээврийн зангилаа болох Эритрей нь Африкийн эврийн бүс нутгийн чухал орон бөгөөд эртний далайн торгоны замын чухал газар байжээ. Хятад, Эритрей нь уламжлалт найрамдалт харилцаатай бөгөөд бие биедээ итгэж, харилцан дэмжсээр ирсэн. 2022 онд Ши Жиньпин дарга, ерөнхийлөн Исаиас нар Хятад, Эритрейн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн юм. Одоогийн байдлаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнд хүрч, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт харилцаа холбоо, зохицуулалтаа хадгалсаар байна.