CRI Монгол радио
ХКН-ын төв хороо намын бус зүтгэлтнүүдтэй ярилцах хурал хуралдуулав
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
MongolДолдугаар сарын 21-нд ХКН-ын Төв хороо Жун-Наньхайд намын бус зүтгэлтнүүдтэй ярилцах хурлыг хуралдуулж, өнөөгийн эдийн засгийн байдал хийгээд сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлын талаар ардчилсан нам бүлгүүдийн төв хороод, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны хариуцлагатай хүмүүс, намын харъяалалгүй хүмүүсийн төлөөлөл нарын санал санаачилгыг сонсов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал илтгэл тавив.
Хурал дээр намын бус зүтгэлтнүүдийн төлөөлөл илтгэл тавьж, ХКН-ын Төв хорооноос Хятадын өнөөгийн эдийн засгийн байдалд хийсэн анализ таамаглал хийгээд сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлын тухай сүвэгчлэлтийг бүрмөсөн сайшааж буйгаа илэрхийлээд, гадагш өндөр түвшинд нээлттэй байлгахыг урагш ахиулах, интернет сүлжээний эмх замбараагүй байдлыг засан цэгцлэхийг чангатгах зэрэг санал санаачилгууд дурджээ.
Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлыг сайтар хийх талаар олноороо маш олон сайн санал санаачилгыг дэвшүүллээ. Бид нямбай сайтар судалж, идэвхтэй хүлээн авах болно гэв.