Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

БНХАУ-ын анхны “Үндэсний экологийн өдөр” тохиож байна

Нийтэлсэн

2023 оны 8 дугаар сарын 15-ны энэ өдөр БНХАУ Үндэсний экологийн өдрийг анх удаагаа тэмдэглэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 8 дугаар сарын 15-нд Үндэсний экологийн өдрийг тэмдэглэж байх шийдвэрийг энэ оны 6 дугаар сарын сүүлчээр буюу 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 3 дугаар хурлаар гаргасан юм.

Байгаль экологитой холбоотой аливаа асуудал нь дан ганц нэг улс орны асуудал биш, дэлхийн бүх улс орон анхаарлаа хандуулж, нийтээрээ хариу арга хэмжээ авбал зохилтой, хамтын хүчин чармайлтаар үр дүнд хүрэх асуудал юм.

Хятад улс нь байгаль экологийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамгийн тууштай бөгөөд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй орон бөгөөд эх дэлхийгээ хамгаалахын төлөө бусад бүх оронтой хамтран ажиллахад ямагт бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа билээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс экологийг хамгаалах тал дээр түүхэн өөрчлөлтүүд гаргасан нь тус улсын экологи болон эдийн засгийн тэнцвэрт байдалд хүрэх хүчин чармайлт, арга барил амжилттай болсныг нотлон харуулж байна.

Байгаль орчныг аль болох бохирдуулахгүй байх, аливаа бохирдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлтийг чухалчлах, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах зэрэг чиглэлд гаргасан хүчин чармайлтнууд нь Хятад улс экологийн салбарт үсрэнгүй амжилт гаргасныг илтгэнэ.

Цэлмэг тэнгэр, цэвэр агаар

Албан ёсны статистик мэдээнд дурдсанаар, Хятад улс агаарын бохирдлын эсрэг тууштай хүчин чармайлт гаргасны үр дүнд 2021 онд агаарын чанар сайн буюу цэлмэг өдрүүдийн тоо тухайн жилийн нийт өдрийн 87.5 хувийг эзэлж, 2015 оныхоос 6.3 пунктээр нэмэгдсэн байна.

Мөн агаарын бохирдлын гол үзүүлэлт болох PM2.5-ын нягтрал тус улсад сүүлийн 10 орчим жилийн турш тасралтгүй буурсан байна. Тухайлбал, PM2.5-ын нягтрал 2022 онд 3.3 хувиар буурч, нэг шоо метр тутамд 29 микрограмм болжээ.

Ногоон газар

Дэлхийн хэмжээнд ойн нөөц багассаар байгаа хэдий ч 2012 оноос хойш Хятад улсын ойн нөөцийн хэмжээ 24.02 хувьд хүрч, ойн талбай болон нөөцийн хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байна. Мөн дэлхийн хэмжээнд 2000 оноос хойш нэмэгдсэн ногоон байгууламжийн дөрөвний нэгийг Хятад улс дангаараа бий болгосон байна.

Цэвэр ус

Тус улсын гол нуурын усны чанар ч мэдэгдэхүйц сайжирч, гадаргын усны 84.9 хувь нь маш сайн чанарын зэрэглэлд хүрч, өндөр хөгжилтэй орнуудын түвшинд ойртсон байна.

Хятадын Шинжлэх Ухааны Академиас өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан судалгааны тайланд дурдсанаар, 2012 оноос хойш тус улсын нуур, усан сангуудын цэвэр усны нөөц мэдэгдэхүйц нэмэгдэж, ихэнх нуурын тунгалаг байдал тогтвортой сайжирч, томоохон нууруудын биологийн төрөл зүйл нэмэгджээ.

Цэвэр эрчим хүч

Хятад улс нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимтэй өргөжүүлсээр байна. Тус улс ус, салхи, нар, биомассын эрчим хүчний хүчин чадлаараа олон жилийн турш дэлхийд тэргүүлж буй билээ.

Энэ оны 5 дугаар сарын эцсийн байдлаар гэхэд Хятад улсын салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал жилийн өмнөхөөс 12.7 хувиар нэмэгдэж, ойролцоогоор 380 сая киловатт болсон бол нарны эрчим хүч 450 сая киловатт болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.4 хувиар өссөн үзүүлэлт болохыг албан ёсны тоо баримт харуулж байна.

“Ногоон тээвэр”-ийн тухайд, тус улс сүүлийн 10 жилийн хугацаанд хуучирсан, их хэмжээний хорт утаа ялгаруулдаг сая сая тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргаж, дэлхийн хамгийн том шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн зах зээл болж хөгжөөд байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улсын эрчим хүчний үр ашиггүй байдал 26.4 хувиар буурсан байна. Тус улс эрчим хүчний бүтцийг тогтвортой сайжруулж, анхдагч эрчим хүчний хэрэглээнд нүүрсний хэрэглээний эзлэх хувь 2012 онд 68.5 хувь байсныг 2021 онд 56 хувь болгон бууруулжээ.

Мөн тус улс аж үйлдвэрийн бүтцийг үе шаттайгаар шинэчилж, эрчим хүч их шаарддаг, утаа их гаргадаг үйлдвэрүүдэд хатуу хяналт тавьж, ийм үйлдвэрүүдийг хаасаар байна.

Биологийн олон янз байдлыг хөхиүлэн дэмжихүй

БНХАУ нь хүн төрөлхтөн ба байгалийн эвсэг зохицонгуй оршихуйг эрхэмлэн, биологийн олон янз байдлыг хамгаалах, ховордсон амьтдыг авран хамгаалах томоохон төслүүдийг хэрэгжүүлж, гайхалтай амжилтад хүрээд байна.

2022 оны 9 дүгээр сарын байдлаар, тус улс биологийн олон янз байдлыг хамгаалах 35 тэргүүлэх чиглэлийг тогтоож, ховор болон нэн ховордсон 112 зэрлэг ан амьтан, ургамлын төрөл зүйлийг байгальд эргүүлэн аваачсан байна.

Тус улс мөн биологийн олон янз байдлыг хамгаалах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх замаар дэлхийн биологийн олон янз байдлын засаглалд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Өдгөө тус улсад дэлхийн хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор баригдаж байна. Одоогоор дэлхийн хэмжээний эхний таван үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулаад байна. Тэдгээрийн заримд нь амьтан, ургамлын шинэ төрөл зүйлүүд бий бөгөөд аварга хулсны баавгай тэргүүтэй зэрлэг амьтдад зориулсан экологийн коридорыг бий болгоод буй юм.

Биологийн төрөл зүйлээр хамгийн баян улс орнуудын нэг болохын хувьд Хятад улс нь хуурай газрын экосистемийн төрлийн зүйлийнхээ 90 хувь, зэрлэг ургамал, амьтны үндсэн төрлүүдийн 74 хувийг улсын хамгаалалтад авч, ховор болон ховордсон ургамал, амьтны зэрлэг популяцийн 300 гаруй төрөл зүйлийг нөхөн сэргээж, тоо хэмжээг нь нэмэгдүүлж чадсан байна.

Г.Солонго

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа