CRI Монгол радио
ХТРТ, Африкийн мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарна
Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын 15 дахь уулзалтад оролцож, ӨАБНУ-д төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ХТРТ, Африкийн өргөн нэвтрүүлгийн нэгдсэн холбоо, Өмнөд Африкийн өргөн нэвтрүүлгийн корпорац зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг Йоханнесбург хотноо байгуулжээ.
Хятадын Төв Радио Телевиз ба Африкийн хэвлэл мэдээллийн түншүүдийн хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэж ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Пол Машатиле бичгээр илэрхийлж, Африк, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ХТРТ маш их хүчин зүтгэл гаргасан. Хоёр тал хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаагаар дамжуулан хүмүүнлэгийн солилцоог ахиулж, харилцан ашигтай амжилтад хүрэхийг хүсэж байна гэжээ.
ХТРТ-ын дарга Шэнь Хайшюн хэлэхдээ, соёл иргэншлийн хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний дэвшил бол нээлттэй, багтаамжтай, найрсаг байж, харилцан туршлага солилцож урагшлах ёстой. ХТРТ болон Африкийн хэвлэл мэдээллийн байгууллагын шинэ хамтын ажиллагаа нь хоёр орны нөхөрлөлийг илэрхийлж, сайн сайхан ирээдүйг хамтдаа бичиглэж байгаа хэрэг юм. ХТРТ Африкийн мэргэжил нэгтнүүдтэй хамтран “Хятад маягийн шинэчлэл”, “Бүс ба зам дагуух Хятад Африкийн хамтын ажиллагаа” зэрэг цуврал нэвтрүүлэг бэлтгэж, дэлхийн нийтэд эрүүл шударга мэдээллийн орчин бүтээхийг зорьж байна. Бид мөн хоёр орны ард түмний сайн сайхан үйл хэрэг, найрамдалт харилцааг бичиж үлдээхийг хүсэж байна. Африкийн мэдээллийн хэрэгслүүд “Африкийн телевизийн холбоо”-нд нэгдэхийг бид уриалж байна. Ингэж нэгдэж “Хятад Африкийн нөхөрлөл” нэртэй Хятадын кино, телевизийн нэвтрүүлэг зэрэг арга хэмжээг зохиож, ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхийг хүсэж байна. ХТРТ мөн Хятад Африкийн харилцаа солилцоог дэмжигч байж, Африкийн мэдээллийн хэрэгслүүдтэй контент солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, боловсон хүчний сургалт хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.