CRI Монгол радио
Ши Жиньпин БРИКС-ийн удирдагчдын чуулга уулзалтад үг хэлэв
Тухайн бүс нутгийн цагаар 23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын 15 дахь чуулга уулзалт дээр “Эв нэгдэлтэй хамтарч ажиллан хөгжлийг эрэлхийлж, зоригтойгоор үүрэг зорилтыг үүрэглэн энх тайвныг ахиулъя” гарчигтай чухал илтгэл тавив.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнууд бол олон улсын төлөв загварыг бүтээгч чухал хүчин юм. БРИКС-ийн хамтын ажиллагаа нь өмнөхөө цаашид залгамжлан ирээдүйгээ нээх, уулын адилаар мэрийн урагшлах зангилаа шатанд байна.
——Бид эдийн засаг худалдаа, санхүүгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх хэрэгтэй.
——Бид улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энх тайван амгалан байдлыг хамгаалах хэрэгтэй.
——Бид хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлж, соёл иргэншлийн солилцоогоо ахиулах хэрэгтэй.
——Бид шударга ёсыг баримтлан, глобал засаглалыг боловсронгуй болгох хэрэгтэй.
БРИКС-ийн түншүүдтэй хамтдаа хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг баримтлан, стратегийн түншлэлийн харилцаагаа чангатгаж, олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, БРИКС-ийн үүрэг хариуцлагаар хамтын сорилтын эсрэг тэмцэж, БРИКС-ийн үүрэглэсэн үүрэг зорилтоор сайн сайхан ирээдүйг нээн бүтээж, орчин үеийн хөгжлийг зорин хамтдаа урагшлахад Хятадын тал бэлэн байна гэв.