CRI Монгол радио
Ли Чян, Жоко Видодо нар хэлэлцээ хийв
Орон нутгийн цагаар 9-р сарын 8-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Жакартад Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийв.
Ли Чян эн тэргүүнд Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Жоко Видодод уламжлав.
Хятад улс Индонезтай хамтдаа чармайж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хөгжлийн стратегийн уялдааг эрчимжүүлж, хамтын хөгжлийг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд урт хугацааны хөдөлгөгч хүчээр сэлбэхэд Хятад улс бэлэн байна гэдгээ Ли Чян илэрхийлж, гурван талаар санал болгов.
Үүнд, Нэгд, стратегийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, хувь заяаны нэгдмэл цогц байгуулах улс төрийн бат бөх үндэс суурийг бий болгох.
Хоёрт, бүтээлч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хувь заяаны нэгдмэл цогц байгуулах ашиг сонирхлын холбоогоо бататгах.
Гуравт, олон талт салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Индонезийн хувь заяаны нэгдмэл цогц хамтран байгуулах эрин үеийн агуулгыг баяжуулах.
Жоко Видодо хэлэхдээ, Индонез улсыг АСЕАН-ы ээлжит дарга орон байх хугацаанд тууштай дэмжиж, АСЕАН-ы төв болох статусыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархаж буйгаа илэрхийлжээ. Индонези улс “Нэг Хятадын зарчим” баримталж, Хятад улстай худалдаа хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, дэд бүтэц, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүч, аялал жуулчлал, эмнэлэг эрүүл мэндийн салбарт нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ түвшинд ахиулахад бэлэн байна гэж илэрхийлжээ.