Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад, Венесуэлийн харилцаа улам бэхжиж байна

Нийтэлсэн

“Түүхэн айлчлал”, “Хятад-Венесуэлийн харилцаа 24 цагийн турш үл өөрчлөгдөх стратегийн түншлэлийн харилцаанд шилжлээ”, “Олон арван хамтын ажиллагааны гэрээ үзэглэв”… 14-нд Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөх үед Латин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр түлхүүр үгнүүдийг мэдээлж байлаа.

Мадуро БНХАУ-д хийж буй гурав дахь төрийн айлчлал, ерөнхийлөгчийн хувиар Хятадад тав дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Мадуротой хэлэлцээ хийх үеэр хэлэхдээ, Хятад, Венесуэлийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх цаг үеийн стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах нь хоёр орны ард түмний нийтлэг хүлээлт, түүхэн хөгжлийн ерөнхий хандлагад нийцэж байна гэжээ. Хоёр орны харилцааг сайжруулж шат ахиулсан, уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл нийтэлсэн, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурж, Мадурогийн айлчлалыг Латин Америкийн мэдээллийн агентлаг “үр дүнтэй айлчлал болсон” гэж үнэлсэн байна.

Хятад, Венесуэлийн хоорондын солилцооны тухай ярих юм бол 1840-өөд онд Хятадууд далай тэнгис гатлан ​​Венесуэлд очсон үетэй холбоотой. 1974 оны 6-р сарын 28-нд Хятад, Венесуэл хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хоёр улс олон улсын тавцанд өгсөж уруудах үеийг туулж, “төмөр” мэт бат бөх нөхөрлөлийг бий болгосон байдаг.

Мадурогийн айлчлалаас харахад тэрээр долоо хоногийн дотор дөрвөн газартай танилцаж, Хятад маягийн шинэчлэлийн ололт амжилт, туршлагад анхаарлаа хандуулжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Венесуэл улс “Эдийн засгийн тусгай бүсийн байгуулалтын хууль”-ийг баталж, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулж эхэлсэн. Мадурогийн Хятадад хийх айлчлалын эхний өртөө бол Хятадын шинэчлэл, нээлттэй байдлын “цонх” хэмээгддэг Шэньжэнь хот юм. Тэрээр ойрын хэдэн долоо хоногт эдийн засгийн тусгай бүс байгуулах дэвшилтэт туршлагаас суралцахаар олон төлөөлөгчийг Хятадад томилохоо мэдэгдэю. Шанхайд тэрээр 11-р сард болох Хятадын олон улсын импортын экспод үндэсний “бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл”-лийг илгээж, эдийн засгийг төрөлжүүлэх шинэ хөрөнгө оруулалт татах болно гэжээ. Шандунд Мадуро энэ бүс нутгийг Венесуэлийн зүүн хэсэгт орших Анзоатеги, Монагас зэрэг газрын тосны мужуудыг хөгжүүлэх загвар болгон ашиглах бодолтой байгаагаа мэдэгдэв. Тэрээр “БНХАУ-д айлчлах үеэр миний харсан, сонссон бүхэн Хятадын хөгжил дэвшил, хүч чадлыг бүрэн харуулсан” гэжээ.

Тоо баримтаас үзвэл, 2023 оны эхний хагаст Хятад, Венесуэлийн хоёр талын худалдааны хэмжээ 1 тэрбум 918 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-иар өссөн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Хятад улс Венесуэлийн өндөр чанартай тусгай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамгийн сүүлд тохиролцсон хэлэлцээрийн дагуу Венесуэлийн кофе, авокадо зэрэг бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн хоолны ширээн дээр тавигдах боломж бүрдлээ. Түүнчлэн, энэ оны 7-р сард Венесуэль улс Хятадын санаачилсан олон улсын сарны шинжлэх ухааны судалгааны станцын хамтын ажиллагаанд нэгдсэн Америк тивийн анхны орон болсон нь Хятад, Венесуэл хоёр “хамтын хөгжлийн сайн түнш” гэдгийг илүү тод баталж байна.

Бүс нутгийн үүднээс авч үзвэл, Хятад, Венесуэлийн харилцаа сайжирч, шат ахих нь Хятад, Латин Америкийн харилцааны өндөр чанартай хөгжлөөс салж чадахгүй юм. Бразилийн ерөнхийлөгч Лула энэ оны 4-р сард улс төр, бизнесийн томоохон төлөөлөгчдийн хамт Хятадад айлчлахаас эхлээд Гондурасын ерөнхийлөгч Кастро 6-р сард Хятадад хийсэн айлчлал, Хятад, Латин Америкийн олон орны чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл явц түргэсэж байгаа нь Хятад-Латин Америкийн нэгдмэл цогц улам гүнзгийрч, илүү ажил хэрэгч болж буйн гэрч юм.

Ирэх жил Хятад-CELAC-ын форум байгуулагдсаны 10 жилийн ой, Хятад, Венесуэлийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Мадуро Шаньдунд Бээжинг зорьсон хурдны галт тэргэнд суухдаа “Бид ирээдүйг угтан авахын тулд Хятадын нийслэл Бээжин хотыг зорьж галт тэргээр аялж байна. Цаашид Хятад, Венесуэлийн “төмөр мэт бат бэх харилцаа нь хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг бий болгож, Хятад Латин Америкийн хамтын ажиллагаанд илүү үр өгөөж хүртээх болно гэсэн юм.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа