Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Нийтэлсэн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс ерөнхий ассамблейн чуулганы олон хуралд “Дэлхийн өмнөд”-ийн гишүүний шаардлага, үзэл баримтлалаа илэрхийллээ.
Шинэ зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын нэгдсэн цогцыг “Дэлхийн өмнөд” гэж нэрлэж байна. Сүүлийн жилүүдэд энэ ухагдахуун Америк тэргүүтэй өрнөдийн хурал чуулган, албаны баримт бичигт олонтаа дурдагдах болж, олон улсын улс төрийн байнга яригддаг халуун үг болжээ. Холбогдох мэргэжилтэн хэлэхдээ, Америк тэргүүтэй өрнөдийнхөн “Дэлхийн өмнөд” үзэл ойлголтыг хэрэгсэл болгож, Хятад улсыг үүний гадна ялган орхиж, Хятад улсын хөгжиж буй орны статусыг үгүйхийж, хөгжиж буй орнуудыг талцуулан, өндөр хөгжилтэй орнуудын хувийн ашиг сонирхол, ноёрхлыг хамгаалахаар оролдож байна гэлээ.
Америк тэргүүтэй өрнөдийн энэ талцуулах арга оролдлого нь бүтэх үү? Үүнд саяхан хуралдсан “77 орны бүлэг болон Хятад улс”-ын дээд хэмжээний уулзалт тодорхой хариултыг өгсөн. Тухайлбал, тус уулзалтаар “Гаванагийн тунхаглал” баталж, Хятад улсын олон үзэл ойлголт, баримтлалыг тунхаглалд хамруулж, дэлхийн хөгжил ба хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц болгон бүтээн байгуулахыг урагш ахиулахын тулд холбогдох талууд хүчин зүтгэх ёстой гэж дурдсан. Энэ бол “Дэлхийн өмнөд”-ийнхний уламжилсан эв нэгдэн хүчирхэгжихийн дохио бөгөөд Хятад улс бол “Дэлхийн өмнөд”-ийн ердийн гишүүн мөн гэдгийг ахин гэрчиллээ.
Түүхэнд Хятад улс өрнөдийн урт хугацааны түрэмгийлэл колоничлолд өртөж, өргөн олон Ази Африкийн орнуудтай мөр зэрэгцэн тэмцэж, улс орны тусгаар тогтнол, үндэстний эрх чөлөөг олох явцдаа гүн зузаан найрамдлыг байгуулсан билээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээх явцад өргөн олон Ази, Африкийн орнууд хамгийн гол туслалцаа дэмжлэгийг олгосон. Хамтдаа хичээсэн, хувь заяагаа нэгтгэсэн эдгээр түүх нь “Дэлхийн өмнөд” бол Хятад улсын ердийн шинж чанар болохыг шийдсэн юм.
Өдгөө Хятад улс нь бусад хөгжиж буй орнуудтай адилаар хөгжил, сэргэн мандалтын төлөө хичээн урагшилж байна. Хятад улс хэдийгээр дэлхийн хоёрдогч том эдийн засгийн цогц боловч 2022 оны байдлаар хүн тутамд ногдох ДНБ 12741 ам.доллар байгаа нь хөгжингүй эдийн засгийн цогцын 1/5 , АНУ-ын 1/6 -тай тэнцэх юм. 2021 оны байдлаар Хятад улсын хүн тутмын дундаж орлого дэлхийд 68-рт бичигдэж, хүн төрөлхтний хөгжлийн индексээр дэлхийд 79-рт жагссан нь гол гол хөгжиж буй орнуудын жагсаалттай их төлөв адил байна. Хятад улс бол талуудын нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хамгийн том хөгжиж буй орон болохыг үүнээс харж болно.
“Дэлхийн өмнөд”-ийн орнууд бол хөгжлийн замнал дахь зам нэгтнүүд тул өөр өөрсдийн боломжоор дэмжлэг туслалцаа хангах нь зүйтэй гэж Хятадын тал үзэж байна. Өнөө Хятад улс 160 гаруй улс оронд хөгжлийн туслалцаа дэмжлэг олгож, 150 гаруй орнуудтай “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж, 100 гаруй орон, олон улсын байгууллагатай хамтдаа Дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагааг урагш ахиулж байна. Хятадын тал бас Дэлхийн хөгжил хийгээд өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны санг байгуулж, тусгай санхүүжилт гаргаж Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж байна. Эдгээр нь, хөгжиж буй орнуудад туслан хамтын хөгжилд хүрэхийг зорьсон Хятад улсын чин үнэнч сэтгэл, үүрэг хариуцлагыг харуулж байна гэж шинжээчид үзжээ.
Өнөөгийн дэлхий тайван бус байна. Ганц талт үзэл, ноёрхогч үзэл толгой өндийж, хөгжиж буй орнуудын зүй ёсны эрх ашгийг ноцтой хохироож байна. Хятад улс зэрэг “Дэлхийн өмнөд”-ийн орнууд шударга ёсыг хамгаалан, глобал засаглалын өөрчлөлт илүү шударга зүй зохистой чиглэлд өрнөхийг эрмэлзэж байна. “Украины хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх тухай Хятад улсын байр суурь” баримт бичиг нийтэлсэн, БРИКС-ын хамтын ажиллагааны механизм гишүүнээ нэмэхийг эхлүүлсэн бөгөөд урагш ахиулсан, түүнчлэн Африкийн Холбоо G20-д элсэхийг хамгийн түрүүнд дэмжсэн зэргийг дурдахад, Хятад улс ямагт олон улсын хамтын нийгэмлэгт шударга үг хэлж, шударга үйл хэрэг бүтээж, олон талт үзлийн хүчин чадлыг өргөжүүлж, “Дэлхийн өмнөд”-ийн олон улс дахь үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалж байна.
Замнасан энэ замналд, бие даан эзэн мэдсэн улс төрийн үндэс суурь, хөгжил, сэргэн мандалтын түүхэн үүрэг зорилго, шударга ёсыг хамгаалах хамтын үзэл баримтлал нь “Дэлхийн өмнөд”-өд Хятад улс үгүйгээр болшгүй гэдгийг шийдсэн. Америк тэргүүтэй өрнөдийнхөн хэчнээн дуулиан гаргалаа гээд хоёрыг салган талцуулж чадахгүй. Саяхан Хятадын тал дэлхийн өмнөдийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, хамтын хөгжлийн шинэ эринийг хамтдаа бүтээхийг дурдсан. Үүнээс,“Дэлхийн өмнөд”-ийн нөлөөлөх чадвар тасралтгүй эрчимжиж, глобал засаглалд шинэ төлөв байдал авчирна гэдгийг төсөөлж болох юм. Харин Хятад улс хөгжөөд ямар түвшинд хүрчихлээ гээд хэзээ ямагт “Дэлхийн өмнөд”-ийн ердийн гишүүн байх бөгөөд хөгжиж буй орнуудын том гэр бүлийн үүрдийн нэгэн гишүүн байх болно.
CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа