CRI Монгол радио
Ши Жиньпин Сычуань мужид ажиллажээ
7-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Ши Жиньпин Сычуань мужийн Гуанюань, Дэ-Ян зэрэг газарт ажилласан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, шинжлэх ухаан техникийн шинэчлэл хөгжлийн шинэ салбар, шинэ замыг бий болгож, хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгож байна. Энэ бол их хандаш, мөн ч чансаатай хөгжлийн шаардлага юм. Шинжлэх ухаан техникийн шинэчлэлд түшиглэх хэрэгтэй. Сычуань муж их дээд сургууль, судалгааны байгууллага олон, инновац бүтээх боловсон хүч ихтэй давуу талтай бөгөөд аж үйлдвэрийн боловсронгуй системтэй, мөн аж үйлдвэрийн суурь сайтай байдаг. Шинжлэх ухаан техникийн инновац бүтээх, шинжлэх ухаан техникийн үр бүтээлийг хэрэглээнд шилжүүлэх тал дээр хүч тавин ажиллаж, баруун бүс нутгийн инновац бүтээх шинэ өндөрлөгийг байгуулах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин Ханьжян мөрний урсгал дагуух түүх соёлын уламжлал болон экологийн хамгаалалтад анхаарал хандуулсаар иржээ. 7-р сарын 29-нд тэрээр Бээжинд буцах замдаа Шааньши мужийн Ханьжүн хотод ажилласан байна. Тэрээр Ханьжүн хотын музейтэй танилцаж, музейн сайтар хамгаалж, уламжлан судалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал үйлдлийг харуулж, өвөрмөц аж үйлдвэрийг хөгжүүлэн, нэн олон хүнийг чинээлэг амьдралтай болгох хэрэгтэй гэжээ. Тэрээр ард олон хандаж хэлэхдээ, би 2008 онд Вэньчуаний газар хөдлөлтийн үеэр Ханьжүн хотод ирж байсан, та нарыг ажил амьдралд анхаарал тавьсаар ирсэн юм. Энэ удаа та нарын хөгжил өөрчлөлтийг хараад, хотын байгуулалт дэг журамтай байгаа үзээд сэтгэл амар болсон. Та нарын ажил амьдрал өөдрөг, аз жаргалтай байхыг хүсэж байна гэжээ.