CRI Монгол радио
Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияяарто Хятадын төв радио телевизэд тусгай ярилцлага өглөө
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
MongolГурван жилийн хугацаанд Хятадад гурван удаа айлчилсан Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияяарто Хятадын төв радио телевизэд тусгай ярилцлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхий дахинд харилцан ашигтай, хамтдаа хожих асар их боломжийг авчирсан. Зарим улс орон яагаад Хятадыг сөргөлдөгч гэж хэлснийг ойлгохгүй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Унгар улс Европын дотоодын даралт шахалтаас татгалзаж, Хятадтай хамтран ажиллаж хамтаар хожихыг хүсэж байна. Тэрээр аль нэг талыг сонгохыг эсэргүүцэж, дотоод, гадаад харилцааны асуудалд үндэсний эрх ашгийг ямагт эн тэргүүнд тавих ёстой гэв. Барууны орнууд Украины хямралын гал дээр тос нэмсээр байна. Энх тайван, яриа хэлэлцээг дэмжих Хятадын дуу хоолой туйлын үнэ цэнэтэй гэж тэр үзэж байна.