Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн түүчээ хурдаа нэмсэн нь

Нийтэлсэн

Саяхан “Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн түүчээ” гэгдсэн Жэжян мужид  Хятад улсын дарга Ши Жиньпин ажиллаж, тухайн нутаг орчин үеийн бүтээн байгуулалтын хурдаа нэмэгдүүлэх тухай тодорхой чиглэл өгсөн юм.

Жэжян орчин үеийн шинэчлэлийн түүчээ болж чадсан тухайд…

Нэг зуун мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Жэжян мужийг “долоон уул, хоёр ус, нэг тариалангийн талбай” гэж товчхон дүрсэлдэг.  Энэхүү “жижиг газар” 1970-1980 оны үед Хятадын төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг шилжсэн анхны бүс нутаг болж, дэлхий нийтийг гайхшируулж, гайхамшгийг бүтээсэн юм. Гэсэн хэдий ч дэлхийн олон газартай нэгэн адил Жэжян нь “газар, цахилгаан, ус, мэргэжлийн ажилчны хомсдол”-д орж,  хүрээлэн буй орчноо золиосолж, өргөн цар хүрээтэй эдийн засаг, хямд ажиллах хүч ашиглаж байж сая эрчимжсэн үйлдвэрлэл хөгжүүлсэн түүхтэй. Харин сүүлийн арав гаруй жилд Жэжян муж дэлхийн чанартай эдгээр асуудлаа идэвхтэй шийдвэрлэж, эдийн засгийн хөгжлийн загвар нь тооноос чанарт шилжиж, дижитал эдийн засаг, нээлттэй эдийн засаг, ногоон эдийн засгийн хөгжлөөрөө Хятад улсдаа манлайлж, хуучин хөдөлгөх хүч шинэ хүчээр солигдох параметр үзүүлэлтийг зурагласан юм. Тэгснээр Жэжян муж өндөр чанартай хөгжлийг эрэлхийлэх замд “хөлөө олж”, Хятад маягийн шинэчлэлийн хошууч, түүчээ болсон юм.

Жэжян орчин үеийн шинэчлэлээ хэрхэн түргэтгэв?

Ши Жиньпин энэ 9 сарын 20-нд Жэжян мужийн уулын жижиг тосгон, олон улсын худалдааны төв, музей, түүх соёлын хүрээлэнд очиж танилцсан юм. Эдгээр газрыг онцолж сонгосон, ямар чиглэл өгсөн зэргээс харвал Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай аргачлал, чиг хандлагыг ойлгож болно. Үүнд:

Орчин цагийн эдийн засаг

Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалын гол агуулгын нэг болох инновацад суурилсан хөгжил бол эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм. Тэрбээр, Жэжян муж бодит эдийн засгийг орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны үндэс суурь болгож, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт салбар дахь ололт амжилтыг нэмэгдүүлж, дээд зэрэглэлийн, ухаалаг, ногоон аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах хэрэгтэй. Мөн олон улсад өрсөлдөх чадвартай, шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийн кластерууд болон дижитал эдийн засгийн кластеруудыг цогцлоох хэрэгтэй гэв.

Өндөр түвшинд нээлттэй хөгжих 

Орчин цагийн хөгжил гадаадад нээлттэй байхтай салшгүй холбоотой. Энэ жил Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсний 45 жилийн ой тохиож байна. Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлогын хошууч гэгдсэн Жэжян муж нээлттэй хөгжлөөр эдийн засгийн орон зайгаа тэлж чадсан юм. “Дэлхийн жижиг бараа бүтээгдэхүүний хамгийн том бөөний төв” гэгдэх И Ү-ийн олон улсын худалдааны төвөөр жишээлэхэд, эндээс бараг 2.1 сая төрлийн бараа бүтээгдэхүүн 230 гаруй улс, бүс нутагт борлуулагдаг тул нөгөө талаар дэлхийн эдийн засгийн “барометр” гэх нь ч бий. И Ү-ийн олон улсын худалдааны төв хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бөөгнөрсөн газар болохын хувьд 75 мянган лангуу ажиллуулж байна. Мөн жижиг, дунд 2.1 сая аж ахуйн нэгжийн хөгжлийг дайчилж, 32 сая хүнийг ажлын байраар хангаж байдаг. Энэ удаад Ши Жиньпин И Ү-г сонгож ажилласан нь Хятад улс улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжиж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хувийн хэвшлийн үүргийг нэмэгдүүлэх дохио өгч байгаа юм.

 

Орчин үеийн хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэ бүтээн байгуулалт бол Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн маш чухал бодлогын нэг юм. Ши Жиньпин энэ удаад Лизү хэмээх уулын жижиг тосгонд очсон байна. Тэрбээр, 20 орчим жилийн өмнө Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа тариачдыг орчин цагийн соёл, амьдралтай золгуулах зорилгоор хөдөө тосгоны үйлдвэрлэл, амьдрал, хүрээлэн буй орчныг өөрчилж сайжруулах олон төсөл хэрэгжүүлсэн нь өдгөө Жэжян мужийн хөдөө орон нутагт маш том өөрчлөлт авчирчээ. Лизү тосгон жилд давхардсан тоогоор 200 мянга гаруй жуулчин хүлээн авч, тосгоны иргэдийн дундаж орлого 52 мянган юаньд хүрсэн байна. Энэ удаад Ши Жиньпин улам өндөр шаардлага тавьж, Жэжян муж нийт иргэдээ чинээлэгжүүлэхийн үлгэр жишээ болж, хот хөдөөгийн зөрүү, бүс нутгийн зөрүү, орлогын зөрүүг багасгахад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Анхан шатны засаглалын орчин үеийн шинэчлэл

Ши Жиньпиний засаглалын тухай үзэл баримтлалд засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэх, түүнийг дэмжих нь шинэлэг агуулга юм. Ши Жиньпиний энэ удаад зорьж очсон “Фэнчяо гүүрний туршлага”-ын музей олны анхаарлыг ихэд татаж байв.

“Фэнчяо гүүрний туршлага” бол 60 жилийн түүхтэй бөгөөд анхан шатны нийгмийн засаглалд олон нийтийг өргөнөөр оролцуулж, мэргэн ухаан, хүч чадлын эх сурвалж бол ард түмэн гэж үздэг засаглалын үзэл санааг илэрхийлдэг байна.

Энд ирээд Ши Жиньпин, Жэжян анхан шатны засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэхэд ахиу туршлага бий болгоно гэж найдаж байна. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжүүлж, нийгмийн хамгааллын олон шатлалт тогтолцоог боловсронгуй болгож, ард түмэндээ түшиглэж асуудлыг анхан шатны түвшинд шийдвэрлэх ёстой гэж онцоллоо.

Орчин цагийн соёл иргэншил

Жэжян бол эртний болон орчин үеийн соёл иргэншлийн уулзвар, төгс хосолсон газар юм. Энэ нутагт Хятадын соёл иргэншлийн 5000 жилийн түүхийг хадгалсан ариун газар болох эртний Лянжу хотын туурь, 2500 гаруй жилийн түүхтэй их суваг бий. Ши Жиньпин “Их сувгийн үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн”-тэй танилцсан нь гүн гүнзгий утга учиртай. Өөрөөр хэлбэл Жэжянд соёлын шинэ  зорилт дэвшүүлж, уламжлалт шилдэг соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулж, уламжлалт соёлын орчин үеийн хэв маягийг үргэлжлүүлэн хөгжүүлэх явдал юм.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа