Бидэнтэй нэгд

Нийгэм

Г.Цэен: Хүүхдийн буянаар “Эмч ээ” гэж дуудуулж, өдий зэрэгтэй явна

Нийтэлсэн

Клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүн, Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүн Г.Цэентэй ярилцлаа. Тэрбээр “Орденатор” эмнэлгийн эмчээс тасгийн эрхлэгч, чанарын албаны даргаар дэвшин ажиллаж, үе үеийн хамт олондоо ажил мэргэжлээрээ тэргүүлсээр ирсэн чадварлаг эмчийн нэг билээ. Түүгээр зогсохгүй  БГД-т чанарын шаардлага хангасан анхны хүүхдийн эмнэлэг байгуулж, олон хүүхдэд эрүүл энх, аз жаргал бэлэглэсэн ачтан. Хаа явсан газраа ажил сайжруулж, амжилтын үр цэцэглүүлж явдаг учраас Г.Цэен эмчийг  эрүүл мэндийн салбарын урдаа барьдаг агентлаг, газрууд урьж байсан ч мэргэжилдээ чин үнэнч  явсаар өнөөдрийг хүрсэн нэгэн. Ямар ч хүнд үед хэзээ ч шантарч няцдаггүй ажлаа л сайн хийх ёстойг өөрийн жанжин шугам, мэргэжлийнхээ баримжаа, зарчим болгодог хэмээн тэрбээр өөрийн арга барил, туршлагаасаа ярьж байна. Тэрбээр 40 шахам жил эрүүл энхийн төлөө үйлсэд хөтлөгдөж, хөглөгдөж яваа мянга мянган эмч нарын төлөөлөл юм.


-Эмч тэр дундаа хүүхдийн эмч болох таны хүүхэд насны мөрөөдөл байв уу, эсвэл?

-Миний хувьд багаасаа геологич болохыг мөрөөддөг  байсан учраас 1980 онд аравдугаар ангиа төгсөөд одоогийнхоор ЭЕШ өгөхдөө эмч болно гэж бодоогүй. Ширээний теннис тоглох дуртай, ялангуяа хавар, намар УАШТ-нд  оролцохоор хичээл сургуулиа орхиод  нэг хэсэгтээ  явж өгнө. Дурлаж сонирхсон зүйл амжилт авчирдаг учраас хос тоглолтоор Өсвөр үеийн улсын аварга болж,  спортын I зэрэг хамгаалж байлаа. “Хичээлээ давтахгүй байна” гэсэн зэм багш нараасаа хүртээд л… Гэтэл  нэг тэмцээний үеэр АУДэС-д хүүхдийн эмчийн мэргэжлээр сурдаг эгчийнхээ оюутны байраар ортол  эмч гэдэг мэргэжил сэтгэлийг минь татаж, Анагаах ухааны дээд сургуульд  шалгалт өгтөл тэнцчихсэн. Удалгүй хүүхдийн эмчийн ангид бүртгүүлчихээд намрын ургац хураалт, сангийн аж ахуйд явах гэтэл “Тэмцээнд ор” гээд явуулдаггүй. Гэвч заавал Сангийн аж ахуй явж үзнэ гэж зүтгэсээр санасандаа хүрч билээ.  Бас болоогүй ээ, нэг айлд хоёр хүүхдийн эмч байх шаардлагагүй гэж бодоод бараа судлаачийн  ангид орох гэтэл солих хуваарь олдохгүй явсаар нэгдүгээр курсээ төгссөн. Дараа жил нь хоёрдугаар курсээ төгсөж   байтал манай ангид  Увсаас ирсэн нэг охин “Манай ангийн залуу бараа судлалын ангийг хүүхдийн эмчээр солих гээд зөндөө хайгаад олоогүй шүү дээ”  гэж билээ. Ажиллаж байгаад ирсэн ах эгч  нараас ч шүдний эмч, эрүүл ахуйн эмчийн ангиар солих  гэсэн олон хүн байсан хэдий ч яагаад ч юм энэ сонголтоосоо ухраагүй.  Бүр тавдугаар ангид байхад математикийн багш маань “Чи хүүхдийн эмч болоорой” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Ингээд бодохоор надад хүүхдийн эмч гэдэг мэргэжлийг бурхнаас заяасан юм билээ. Дараа нь чих хамар хоолойн эмчийн нарийн мэргэжлийг давхар эзэмшсэн. Учир нь хүүхдэд амьсгалын дээд зам, чих хамар хоолой үрэвсэл хамт явагддаг учраас энэ хоёр мэргэжил эмчилгээ оношлогоонд их үр дүнтэй  байдаг юм. Энэ мэтээр хүүхдийн эрүүл мэндийн төлөө 38 жил зүтгэж, энэрэл хүссэн олон хүүхдэд авралын гараа сунгаж явна даа.

-Үнэхээр л хүүхдийн эмч болох учрал тохиол, бурхнаас өгөгдөлтэй юм байна. Дөнгөж сургуулиа төгссөн залуухан эмч маань хаанаас ажлын гараагаа эхэлж байв даа?

-Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул. Цаг хугацаа гэдэг амархан юм даа, төрсөн нутгаа түшиглэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас ажлын  гараагаа эхэлж байсан минь цаг саяхан мэт санагдаж байна. Тодруулбал, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн тушаалаар нутагтаа томилогдон очиж байлаа. Энд эх хүүхэд хариуцсан эмчээр нэг жил, дараа нь Баян- Овоо сумандаа хоёр жил ажиллаад Улаанбаатар хотод шилжиж ирээд одоогийн СХД-ийн хүүхдийн эмнэлэгт ажилд орсон. Энэхүү 20 гаруй жил миний амьдралын хамаг баяр баясгалан,амжилт бүтээл тус эмнэлэгтэй салшгүй холбоотой. Ажил ундарсан эмнэлгийн эмч сувилагч, хамт олон намайг өлгийдөн авч бойжуулж, өдий зэрэгтэй хүүхдийн эмч болгосон ач буяныг хэзээ ч мартах учиргүй.

-Эндээсээ БГД-т ирсэн хэрэг үү?

-Тийм ээ, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Батжаргал дарга надад хүүхдийн эмнэлэг байгуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлт надад  өөрийгөө сорьж, ирлэж, сурч мэдсэнээ харуулах боломж сорилт болсон. Нөгөө талаар эндээс өөрийгөө хэмжих хэмжүүр ч байсан. Ингээд 2013 оны тавдугаар сад “Эмүүжин” нэртэй одоогийн БГД-ийн анхны хүүхдийн эмнэлгийг байгуулж байсан түүхтэй. Хүүхдийн эмнэлгийн ажил  миний  өдөр тутамын ажил байсан  учраас хэцүү хүндрэлтэй байгаагүй. Ажлаа хүлээж аваад эмнэлэгт шаардлагатай бүхнийг жагсааж бичээд та нар дэмжих үү гэхэд бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Одоо эргээд бодоход маш их урам нэмсэн зүйл байж дээ. Батжаргал дарга маань ч сайн дэмжсэн. Эндээс байгууллагын дарга хүн ажилтануудаа бүх талаар дэмжвэл ажил ямар үр дүнтэй явагддаг юм бэ гэдгийг тодоос тод олж харсан даа. Гурван жилийн хугацаанд гар сэтгэл нийлсэн эвсэг сайхан хамт олон бүрдэж ямар ч эндэгдэлгүй хэл ам, хэрүүл тэмцэлгүй ажиллаж чадсан, бид. Үүгээрээ бахархаж, омогшдог. Учир нь нэг дүүргийн хүүхдийн эмнэлгийг хөл дээр нь босгож өгнө гэдэг бага ажил биш. Хэдхээн тоног төхөөрөмжтэй хоосон байшинг хүлээн авч бүх зүйлийг шинээр эхэлж  төд удалгүй үйл ажиллагаа нь жигдэрч, өнгө нэмсэн сайхан газар болгож чадсан. Энэ бүхэн нь тухайн хамт олныг хөглөж, эрч хүчинд умбасан сайхан мэдрэмжийг бий болгодог юм билээ. Эмч болсоны хамгийн  гоё мэдрэмжийг эндээс л авсан даа. Шинэ зүйлийг бүтээнэ гэдэг  ажил амьдралын хамгийн том эргэлт, өөрчлөлт дэвшил гэж ойлгодог. Ингэж хүн орчин солигдож өөрийгөө өсгөж, өөдөө мацаж, би хаана явж байна вэ гэдэг үнэ цэнээ мэдрэх ёстой юм билээ. Тийм учраас хүүхдийн буянаар өдий зэрэгтэй амьдарч яваа гэж үргэлж талархаж, залбирч явдаг. Дараа нь ЭНЭШТөвийн чанарын албаны дарга, Эрүүл мэндийн газар чанарын мэргэжилтэн, ЭМЯ-нд чанар хариуцсан мэргэжилтэнээр ирээч гэсэн санал ирсэн. Гэвч тухайн үед хүүхдийн эмчээ хийж  чадахгүй болчихно гэсэн бодол л төрж байсан. Хаа хол СХД-ийн Баян хошууны эмнэлэгт л шигдээстэй. Харин миний хүлээж авсан ганцхан санал нь БГД-ийн хүүхдийн эмнэлэг байгуулах ажил байсан. Ямар сайндаа Батжаргал даргыг нэгэнтээ яаман дээр  хуралд очиход нь тэдний дундаас уулга алдан Сонгино хайрханы булангаас яагаад ч гардаггүй Цэен эмч яагаад хөдөлчихөв, ямар кнофыг нь дарчихав гэхэд манай дарга тун итгэлтэйгээр би авчирсан гэж бардам хариулж байсан гэдэг. Мөн надтай хамт ажиллаж байсан Кума эмч би ч чамайг дэмжъе, хүрээд ирээч гээд олон дахин санал болгосны үндсэн дээр ирж байлаа. Энэ маань ч зөв алхам болсон. Тийм учраас одоо залуу эмч нартаа өөрийгөө хаана явж байгаагаа мэдэж, ажлаа сольж үзэж байх хэрэгтэй гэж хэлдэг. Нэг газар дархлагдсан  мэт байгаад байвал нэг л хэмжээнд ахиж хөгжихгүй шүү дээ.

-Аливаа зүйл хоёр талтай байдаг,  хүний амь насыг шийддэг гэдгээрээ тийм амархан ажил биш. Заримдаа шантрах, бэрхшээх үе байдгийг хэрхэн туулж ирэв?

-Бидний ажил байнга хүүхдийн уйлаан шуугиан,айдас түгшүүр  эрсдэл дунд өрнөдөг. Аяга цайгаа ч тайван суугаад  уучихаж  чадахгүй үе олон байдаг шүү дээ. Нэг жишээ дурдахад “Миний хүүхэд татчихлаа шүү дээ” гээд  нэг ээж хажууд минь гэдэргээ саваад уначихсан. Би сандраад  л хүүхдэдээ тусламж үзүүлж эхэлсэн. Энэ мэт үйл явдал их тохиолдоно,  сандарч тэвдэх, өглөө ажилдаа ирэх замдаа “Сэхээнд байгаа хүүхэд маань яаж хоноо бол, гайгүй болов уу” гэх бодлууд үргэлж толгойд эргэлдээстэй. Тийм учраас эмч, үйлчлүүлэгч, эцэг эх хоёр хоорондын итгэлцэл хамгийн чухал. Үүн дээр тухайн хүүхэд эмчлэгдэж эдгэрдэг.

-Хүн сэтгэлийн амьтан.  Хоёр талын эерэг хандлага, харилцаан дунд хүүхэд хурдан эдгэрч, хэн хэндээ баяр баясал авчирна шүү дээ?

-Энэ үнэн. Эмчийн зүгээс нөгөө хүнийхээ дотоод сэтгэл рүү өнгийхгүй,нөгөө хүн нь ч энэ эмч сайн үздэг юм болов уу эсвэл  гэсэн эргэлзээ төрөөд эмчдээ итгэхгүй бол хэзээ ч эмчилгээ үр дүнгээ өгөхгүй. Тийм учраас хоёр талдаа сэтгэл хангалуун, хоорондоо маш сайн ойлголцож, хамтарч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, өвчтөний сахиур бол эмч, сувилагчийн туслах, тухайн хүнийг эмчлэхэд зэрэгцэн оролцож байгаа гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Энэ гурван хүний үзэл бодол яв цав нийлж байж өвчтөн маань хурдан эдгэрнэ. Гэвч энэ байдал учир дутагдалтай санагддаг юм. Жил ирэх тусам хүмүүсийн үйл ойлголцол, стресс бухимдал, бусдыг буруутгадаг тал ихсэж байгаа нь ажиглагддаг болж. Зарим хүмүүс “Хүүхдээ хэвтүүлмэээргүй байна, та үзээд өгөөч” гээд ирдэг.  “Та нар  миний бичсэн эмчилгээн дээр яг сувилагч шиг ажиллаж чадах юм бол хэвтэхгүй байж болно, чамаас л шалтгаална” гээд явуулдаг. Хэрэв эмчилгээ дутуу хийсэн бол илт мэдэгддэг. Энэ хугацаанд эцэг  эхчүүдийн зүгээс гомдоллож байсан удаагүй.

-Хоёулаа 30 жилийн өмнөхийг дурсах уу. Тэр үетэй харьцуулбал өнөөдөр хүүхдийн дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Амьсгалын замын өвчин тэр дундаа вирусын халдварт өвчлөл аль ч улиралд тохиолддог. Дэлхий дээр 300 гаруй төрлийн вирус эргэлдэж байдаг. Вирусын эрин үе ч гэж нэрлэгдээд байгаа. Вирусын халдвар хүний амь нас, эрүүл мэндэд аюултай. Тийм учраас хүүхдүүд вирусын халдварт өвчнөөр өвчлөх нь өндөр байгаа. Эмч хүний хувьд хамгийн их санаа зовж байгаа зүйл бол аутизм сүүлийн үед  маш их нэмэгдэж байна. 2014 оноос энэ төрлийн өвчтэй ганц нэг хүүхэд үзэж байсан. Удалгүй 2015 оноос Жайка төсөлд БГД-ээс оролцож явахдаа энэ төрлийн өвчтэй хүүхдүүдтэй маш их таардаг болсон. Эдгээр хүүхдэд байнгын анхаарал халамж шаардлагатай байдаг.  Мөн  хүүхдийн таргалалт.  Ялангуяа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хүмүүс ойлгохгүй эрх дураараа ааштай гэх мэтээр ойлгоод байдаг. Энэ бол эмгэг. Зарим нь юу ч ярьдаггүй, нэг төрлийн хувцас өмсөж, нэг төрлийн хоол иддэг, эсвэл шөнө унтахгүй орилж хашгирч гүйдэг,  өөрийгөө бэртээх, бусдыг бэртээх зэрэг олон хүнд хэлбэр бий.Эдгээр хүүхдүүдийг  эмчлэх мэргэшсэн эмч, нийгмийн ажилтан багш гэх мэт хамтын ажиллагаа шаардлагатайг  төр, засаг тусгайлан анхааралдаа авах  хэрэгтэй.

-Та юунаас сэтгэл ханамж авдаг вэ?

-Үхэл амьдралын зааг дээр байсан хүүхэд хөл дээрээ босоод эдгэрэх үед хамгийн их баярладаг. Нэг хоёр цагийн дараа босоод инээж байх тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Жишээ нь, гудамжинд чихэрт хахаад ухаан алдсан нэг ой гаруйтай хүүхдийг нэг залуу  тэврээд ирсэн. Аз болоход тэр залуу яаралтай тусламж үззүүлэх анхны суурийн сургалтанд суусан юм билээ. Ид өвчлөл дэгдсэн намрын улиралд эмнэлэгт дүүрэн хүүхэд дараалал хүлээж  байсныг хэлэх үү. Тэдгээр хүүхдүүдээ орхиод  ухасхийгээд л амьсгал байхгүй, зүрх нь зогссон хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн. Удалгүй 10 гаруй минутын дараа сэргээд амьсгалж эхэлсэн. Бас нэг айл ганц хүүхдээ  дандаа надад үзүүлнэ. Гэтэл нэг өдөр жижүүртэй байхад нөгөө хүүхэд маань таталт өгөөд  би ч давхар сандраад амьсгалын зам бөглөрч амьсгалж чадахгүй болсон байсан. Ингээд хиймэл амьсгалаар амьсгал удирдах аргыг хэрэглэн амьсгалын замыг соруулж байсан, залуу байхад их  зоригтой байж дээ. Тэр хүүхэд удалгүй босож, биеимйн байдал урдынхаасаа илүү сайжирсан гэх мэт олон зүйлээс сэтгэл ханамж авдаг даа.

-Таны багш нар ч мэргэжлээ сайн эзэмших, эмч хүний  баримт­лах зарчим гээд олон зүйлд зааж сургасан нь таныг богино хугацаанд турш­лагажуулсан байж болох юм?

-Тухайн үеийн дарга нар   “Эмчийн  эзэмших ёстой бүх гардан ажилбаруудыг  сур” шахаж шаарддаг, “хэрэв чи сурахгүй бол эмч биш” гэж уйгагүй зааж сургадаг байсан. Нөгөө талаас ахмад эмч нарт “Чи энэ залуу эмчийг  эмч болго”  гэж тушаана, хэрэв алдаа гаргавал дааж авсан эмчийг зэмлэх жишээтэй. Бид ч сурах гэж хичээсний дүнд хүний амийг богино хугацаанд аварч чаддаг болсон. Ингэж  бидэнд маш их зүйлийг харамгүй зааж сургасан ачит багш нараа өнөөдөр ч дурсан санаж баярлаж явдаг. Энэ мэтээр 30 гаруй жил юу эс тохиолдох билээ. Тэр үед миний үзэж байсан хүүхдүүд 40 гарсан залуучууд болцгоосон. Тэд маань мөн л  одоо хүүхдүүдээ  үзүүлээд явж байх жишээтэй. Энэ бүгдийг эргэн санахад үнэхээр сэтгэл догдолдог.

-Хүний амьдралыг чимдэг олон сайхан зүйл байдаг, түүнээсээ хуваалцахгүй юу?

-Хүний амьдрал баялаг шүү дээ. Юуны түрүүнд үр хүүхэд гэр бүлээрээ бахархдаг. Тэд маань ээжийнхээ ажлыг ойлгодог дэмждэг, үүний хүчинд ардаа санаа зовох зүйлгүй ажлаа тайван, алдаа эндэгдэлгүй хийж ирлээ. Ялангуяа хань ижил маань урмын үг хайрлахад нь улам их эрч хүч дүүрдэг. Хүүхдүүд маань ч мөн адил. Манайх хүү охин хоёртой. Хүү маань Оюу Толгойд IT инженер. Охин Солонгос улсад халамжийн чиглэлээр магистраа хамгаалаад ирсэн. Одоо гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Монголчууд  “Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өгч ачийг нь хариулна” гэж ярьдаг. Үр хүүхэд сайн сайхан амьдарч, амжилт бүтээлтэй явах нь л  эцэг эхийгээ баярлуулж, ачийг нь хариулж байгаа шүүдрийн ус  нь шүү дээ гэж боддог. Сэтгэлд  мөнхөрч үлдсэн баяр баясал, сайхан дурсамжууд, эргээд дурсаж  үлдээх зүйлтэй байх нь л  л хүний амьдралын чимэг. Үүнд  л амьдралын  л утга учир  оршиж,  бие биесээ хайрлаж байгаа хайр юм. Уулзах нүүртэй амьдарч, гэр бүл, хамт олон, найз нөхөд, нутаг усандаа сэтгэл хангалуун очно гэдэг үнэхээр сайхан.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Бид эцэг эхээс долуулаа, би доороосоо хоёр дахь нь. Хамгийн том ах маань олон мэргэжил эзэмшсэн Удаах ах нутагтаа Эвлэлийн үүрийн дарга, хянан шалгах хорооны даргаас  эхлээд дарга даамлын ажил хийж байгаад залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Том ах маань өнгөрсөн жил өөд болоод одоо таван эмэгтэй үлдсэн. Том эгч малын эмч, удаах эгч хүүхдийн эмч, ер нь манай удам эмч олонтой, үр хүүхдүүд нь мөн л эмч нар. Нэг дүү маань багш, нөгөөх нь аав ээжийнхээ эрхэлж ирсэн ажил мэргэжлийг өвлөөд  тэмээчин болсон. Эгч дүү нар маань бүгд эргэн тойрон, хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн хүмүүс байдаг. Энэ нь аав ээжээс маань бидэнд үлдээсэн өв соёл уламжлал болов уу. Миний аав, ээж хоёр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, тэмээчин хүмүүс байсан. Аав маань бичиг үсэгтэй, сонин сэтгүүл захиалж криллээр уншдаг, бүх тэмдэглэлээ дандаа уйгаржин монгол бичгээр бичнэ. Аав маань үг дуу цөөнтэй, барагтай бол уурлаж хүн зэмлэдэггүй байлаа. Одоо эргээд бодоход  аав маань тухайн үеийн эрдэмтэй хүн байж дээ. Бид бүгдээрээ боловсрол эзэмшсэн нь аавын минь л ач гавьяа. Бидэнд сургаал үг, зүйр цэцэн үг хэлж их өгдөг байсан. Тухайлбал, “Зам дээр битгий бие зас, нүгэл” гэдэг байсан. Ердөө л нүгэл гэдэг хуулиар л биднийг хүмүүжүүлсэн байгаа юм. Хожим ааваасаа асуухад энэ зам хаа хүрэхийг мэдэхгүй, чиний ч зам юм билүү. Тийм учраас тэр урт, ирээдүйд хол явах замаа бохирдуулж болохгүй гэж билээ. Тэгэхээр нүгэл гэдэг үгийн ард хэчнээн суу ухаан байдгийг таашгүй. Манайх номын сандаа  уран зохиолын,  үлгэрийн, орчуулгын гээд   олон номтой. Бүгд  нэг нэг ном бариад сууна. Ээж маань маш өглөгч хүн байлаа, бас охидоо их гоёно. Бидний хувцсыг дандаа ижилсүүлж оёж өгдөг байсан. Бид хэзээ ч хоорондоо маргаж муудалцаж, ам зөрж үзээгүй өдий  хүрсэн нь аав ээжийн минь өгсөн хүмүүжил юм даа.

-Таны амьдралын бахархал?

-Хүн болгонд өөрийн гэсэн бахар­хах зүйл байдаг. Миний хувьд хаана ч очсон, хэнтэй ч уулзсан ч нүүр бардам амьдарч ажиллаж явах, эргэн дурсагдах сайхан дурсамжтай байхыг хүсдэг.

 

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио3 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ