Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

“Бүс ба Зам”-ыг чанарын өндөр түвшинд хүргэх чиглэлийг тодорхойлов

Нийтэлсэн

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын нээлтийн ёслол 18-ны өдөр Бээжинд болж, 140 гаруй улс, олон улсын 30 гаруй байгууллагын төлөөлөгч оролцов. Хятад улсын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, “Бүс ба Зам” санаачилгын сүүлийн 10 жилийн томоохон ололт амжилтыг танилцууллаа. Мөн харилцан зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хуваалцаж, хамтын хөгжилд хүрсэн практик туршлагыг нэгтгэн дүгнэж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэх зураг төслөө танилцуулаад Хятад улсын хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөөг зарлажээ.

“Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулсан ололт амжилт: Жижгээс том, багаас ихэд хүрч, дэлхий нийтэд үр ашиг хүртээсэн
“Бүс ба Зам” санаачилгыг 2013 онд Ши Жиньпин дэвшүүлсэн. Энэхүү санаачилга нь 2000 гаруй жилийн өмнөх эртний торгоны замд тулгуурлаж, дэд бүтцээр харилцан холбох үзлийг гол шугам болгож, улс орнуудын харилцаа, дэд бүтцийн холболт, худалдааг саадгүй нэвтрүүлэх, эдийн засгийн интеграцчлал, хүмүүс хоорондын хэлхээ холбоонд түшиглэн дэлхийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэж, шинэ орон зай нээсэн юм.

Өнгөрсөн 10 жилд үзэл баримтлалаа стратеги болгож, санал бодлоо бодит ажил болгож Хятад улс дэлхийн 150 гаруй улс, олон улсын 30 гаруй байгууллагатай “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан. Түүний зэрэгцээ амьжиргааг дэмжих том төслүүд нь ядуурлыг бууруулах, ядуурлыг арилгах, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд тусалж нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулж, 3000 гаруй төсөл хэрэгжүүлж, 420 мянган ажлын байр бий болгож, 40 сая хүнийг ядуурлаас ангижруулсан байна. “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалт нэвтрэх зам, харилцах улсуудтай болж, хөгжил цэцэглэлтийн үр шимээр өөр олон улс, ард түмэн мөрөөдлөө биелүүлж чадлаа гэж Ши Жиньпин хэлсэн юм.

“Бүс ба Зам”-ыг хамтран байгуулсан туршлага: Харилцан зөвшилцөж, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцаж, хамтдаа хожсон

2017 онд болсон “Бүс ба Зам”-ын дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт нь эртний уламжлалыг баримталж, өргөн хүрээнд зөвшилцөн, хамтаар бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах ёстойг онцолжээ. “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын 10 жилийн туршлагыг Ши Жиньпин нэгтгэн дүгнэж “Хүн төрөлхтөн бол харилцан түшилцсэн хувь заяаны нэгдмэл цогц бөгөөд хамтарч байж ихийг бүтээнэ. Энх тайванч хамтын ажиллагаа, нээлттэй, хүлээцтэй байж харилцан суралцаж, харилцан ашиг хүртэж, хамтдаа ялалт байгуулах “Торгоны зам”-ын үзэл санаа бол “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах чухал эх ундарга, эрч хүч юм гэж тайлбарлажээ.

“Бүс ба Зам” төслийг хамтран бүтээх: Өндөр чанартай хөгжлийн  шатанд шилжиж, орчин үеийн үйл явцыг эрчимжүүлнэ

Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт “Бүс ба Зам” санаачилгыг чанарын өндөр түвшинд гаргаж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрцгээе” уриан дор болж байна. “Өндөр чанартай хөгжил” бол олон улсын өнөөгийн нөхцөл, технологийн хувьсгал, зах зээлийн өрсөлдөөн, нийгмийн хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлд тулгуурлаж дэвшүүлсэн Ши Жиньпиний хөгжлийн шинэ үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлалын гол цөм нь шинэчлэл, инноваци, өөрчлөлт, ногоон хөгжил, боловсон хүчин зэрэг олон талын хүчин чармайлтаар дамжуулж илүү чанартай, илүү үр ашигтай, илүү шинэчилсэн, илүү таатай орчинд ард түмэн аз жаргалтай байх хөгжлийн загвар бий болгож, эдийн засаг, нийгмийн эрүүл тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөө юм.

Шинэ үзэл баримтлал нь Хятадын эдийн засгийн хөгжлийн чухал зорилго, үйл ажиллагаа болох юм. “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойн хүрээнд Ши Жиньпин “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэх төсөл танилцуулсан бөгөөд Хятадын талын үйл ажиллагааны тодорхой хөтөлбөрийг санал болгож, “Бүс ба Зам” санаачилгыг “Системчилсэн шинэчлэл” гэж нэрлэжээ.

Дэд бүтцийн харилцан уялдаатай сүлжээ бий болгоно: Евроазийн эх газрыг холбосон төмөр зам, авто замын сүлжээнд тулгуурлаж ложистикийн шинэ суваг байгуулж, боомт, усан тээвэр, худалдааны цогц хөгжлийг дэмжинэ. Хуурай зам, тэнгисийн шинэ зам, агаарын “Торгоны зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, “Торгоны замын цахим худалдаа”-ны анхдагч бүсийг бий болгож, жил бүр “Дэлхийн дижитал худалдааны экспо” зохионо.

Ногоон технологи, цэвэр хөгжлийг эрэлхийлнэ: “Бүс ба Зам” ногоон хөрөнгө оруулалтыг дэмжиж, нарны цахилгаан эрчим хүчний салбарын яриа хэлэлцээ өрнүүлж, солилцооны механизм хэрэгжүүлж нүүрстөрөгч багатай ногоон хэрэглээ бий болгоно. Ногоон хөгжлийг дэмжиж, дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга дэвшүүлж, “Бүс ба Зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны анхдугаар бага хурал зохион байгуулна. Шинжлэх ухаан, технологийн инновацийг дэмжинэ. Компанийн шударга байдал, үнэлгээний тогтолцоог бий болгож, олон улсын байгууллагуудтай “Бүс ба Зам”-ын шударга байдлын судалгаа, сургалт өрнүүлнэ.

Соёл иргэншил хоорондын солилцоог ахиулна: “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулж буй улс орнуудтай соёл иргэншлийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх зорилгоор “Лянжү форум” хийж, Торгоны замын аялал жуулчлалын хотуудын холбоог байгуулж, Хятадын засгийн газрын “Торгоны зам”-ын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Дэлхийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг ахиулна: “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг өндөр чанартай шинэ шатанд гаргаж, энх тайванч хамтарч, харилцан ашигтай ажиллаж, хөгжиж цэцэглэсэн орчин үеийн хөгжилд хүргэнэ.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа