Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Ирэх 10 жилд дэд бүтцийг хэрхэн олон хэмжээстээр холбох бэ?

Нийтэлсэн

“Харилцан дэд бүтцээр холбогдох нь Европт өрсөлдөх чадвараа сэргээх боломжийг олгоно.” Саяхан өндөрлөсөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын үеэр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Унгар-Сербийн төмөр замын бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлж, Европ, тэрчлэн дэлхий нийт дэд бүтцээр холбогдох шинэ боломж хайхыг уриалав.

Ерөнхий сайд Орбаны дурдсан дэд бүтцээр холбогдох нь “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах гол чиглэл бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын түлхүүр үг юм. Хятад улсын дарга Ши Жиньпин 18-ны өдөр форумын нээлтийн ёслолд оролцож үг хэлж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх 8 алхамыг зарласны эхнийх нь “Бүс ба Зам”-ын олон хэмжээст дэд бүтцийг сүлжээг бий болгох юм. Энэ нь цаашид “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын тэргүүлэх чиглэл хэвээр байх болно гэдгийг харуулж байна.

Баяжъя гэвэл замаа зас гэдэг. Конго улсын 1-р автозам, хойд ба өмнөд хэсгийг холбосон Хорватын Пельешак гүүр, Европын хамгийн том усан боомт болох Пирей боомт гээд сүүлийн 10 жилд өргөн дардан хурдны зам, өндөр сүрлэг гүүрнүүд, өндөр хурдаар ажиллаж буй боомтууд сүндэрлэн босож байна. Эдгээр дэд бүтцийн бүтээн байгуулалтууд Хятад улс болон хамтран бүтээн байгуулж буй улс орнуудын “хоёр талын аялал”-ыг эрчимжүүлж, ард түмний амьдралыг дээшлүүлж, хамтран ажиллаж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг ахиулсан юм.

2023 оны 6-р сарын эцсийн байдлаар, Хятад улс үндэсний стандартчиллын 65 агентлаг, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай стандартчиллын хамтын ажиллагааны 107 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Өнөөгийн байдлаар үндэсний дүрэм, стандартыг уялдуулах ажлыг эрчимтэй ахиулж байгаа хэдий ч нөөц баялаг, хууль эрх зүйн тогтолцоо, дүрэм журам, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо харилцан адилгүй зэргээс шалтгаалан хамтын ажиллагаанд зарим нэг бэрхшээл тулгарсаар байна. Цаашид “зөөлөн холболт”-д илүү их ахиц дэвшил гаргаж чадвал холбогдох бодлого илүү сайн хэрэгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, ирээдүйн дэлхийн бүтцэд хөгжиж буй орнуудын дуу хоолой нэмэгдэж, олон улсын дүрэм журам, тогтолцоо улам бүр нэмэгдэж, олон улсын дүрэм, тогтолцоог илүү шударга, боломжийн чиглэлээр хөгжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгож чадна.

Энэхүү форумын өндөр түвшний дэд бүтцийн форумд Хятад улс бодлого, байгууламж, худалдаа, хөрөнгө, олон нийтийн дэмжлэгийг улам боловсронгуй болгохын тулд “таван холболт” арга хэмжээг санал болгосны зэрэгцээ “хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг өргөжүүлэх шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэв. Эдгээр шинэ салбаруудад эрүүл мэнд, ногоон хөгжил, дижитал, инноваци гэх мэт салбарууд цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, цаг үеийн хөгжлийн хэрэгцээг хангаж, дэд бүтцээр холбогдох агуулгыг улам баяжуулж байна гэж хэлж болно.

Амжилт бүтээл дүүрэн арван жилд “Бүс ба зам” төсөл нь хөгжлийн шинэ шатанд орлоо. “Олон хэмжээст дэд бүтцийн сүлжээ”-ийн шинэ хэв маягийг бий болгосноор үндэсний эдийн засгийг хамтран байгуулах чадавхийг улам сайжруулж, улс орнуудын дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээнд илүү сайн нэгдэж, хамтын хөгжилд хүрэх нь дамжиггүй. Энэ нь эдийн засгийн даяаршлын гол судсыг цаашид тэлж, бүх улс орон шинэчлэлтийг хамтран хэрэгжүүлэхэд илүү их эрчим хүч сэлбэх болно. НҮБ-ын ахлах зөвлөх Харун Шарифын хэлсэнчлэн, “Бүс ба зам” санаачилга нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ санаачилга бүх улс орны ард түмэнд хэрхэн үр өгөөжөө өгч буйг түүх мартахгүй.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа