Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Үжэнийн дээд хэмжээний уулзалт: БНХАУ дэлхийн интернетийн хөгжил, засаглалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна

Нийтэлсэн

Дэлхийн интернетийн бага хурал буюу Үжэнийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-д 10 дахь жилдээ энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Дэлхийн интернет сүлжээний асуудлууд, бодлогуудыг хэлэлцэх зорилгоор БНХАУ энэ дээд хэмжээний уулзалтыг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн түүхтэй.

Лхагва гарагт Хятад улсын зүүн нутгийн Жөжян мужийн Үжэнь хотноо эхэлсэн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд зориулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэхдээ “Кибер буюу цахим орон зайд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг цогцлоох нь цаг үеийн сорилтыг давах зайлшгүй сонголт төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй нийтлэг асуудал болоод байна” гэсэн юм.

Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг харилцан солилцоо, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх замаар кибер орон зайд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа цогцлоох цаг үеийн энэ шаардлагыг ажил хэрэг болгох ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн байна.

Мөн интернетийн хөгжлийн үр шимийг илүү олон улс орон болон олон хүнд хүргэхийн тулд хөгжлийг нэн тэргүүнд тавьж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалтыг бэхжүүлэх болон шинжлэх ухаан технологийн хөгжлөөс үүдэлтэйгээр дүрэм журам, нийгэм, ёс зүйд учирч буй аливаа эрсдэл, сорилтуудад зохих ёсоор хариу өгөх шаардлага тулгарч буйг тэрбээр дурдаад, БНХАУ Дэлхийн хиймэл оюун ухааны (AI) засаглалын санаачилгыг хэрэгжүүлж, хиймэл оюун ухааныг аюулгүй хөгжүүлэхэд бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм.

Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга

AI буюу хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, боломж болоод эрсдэлүүдийн аль алийг нь дагуулж буй билээ.

Иймээс БНХАУ энэ оны 10 дугаар сард Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилгыг дэвшүүлж, хиймэл оюун ухааны хөгжил, аюулгүй байдал болоод засаглалын тогтолцоог хянаж зохицуулах төлөвлөгөө боловсруулж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ хүн төвтэй байх, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, улс орнуудын тусгаар тогтнол болоод бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, хиймэл оюун ухааны хамтарсан засаглалыг бий болгох зэрэг зарчмуудыг баримтлахыг санал болгосон юм.

Энэхүү санаачилгын хүрээнд хиймэл оюун ухааны хөгжил, засаглалтай холбоотой бүх нийтийн санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх бүтээлч арга барилуудыг танилцуулж, холбогдох олон улсын хэлэлцүүлэг болон дүрэм журам боловсруулахад зориулсан төлөвлөгөөг гаргасан байна.

Уг санаачилга нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгох үзэл баримтлал, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга болон Дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг БНХАУ-ын дэвшүүлсэн томоохон санаачилгуудтай уялдаа холбоотой бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг урагшлуулахад чиглэсэн Хятад улсын хүчин чармайлтын нэг хэсэг юм.

Хурдацтай хөгжиж буй шинэ хэрэгслүүдийн талаарх дэлхийн засаглалыг сайжруулах зорилгоор 10 дугаар сарын сүүлчээр НҮБ хиймэл оюун ухааны асуудлаарх Өндөр түвшний зөвлөх байгууллагыг байгуулж, үүний бүрэлдэхүүнд Хятадын хоёр эрдэмтэн судлаачийг гишүүнээр элсүүлсэн.

Мөн олон улсын “засаглалын тогтолцоог” бий болгоход туслах зорилгоор хиймэл оюун ухааны аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн буйгаа БНХАУ саяхан Их Британид болсон Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

Дэлхийн кибер орон зайн засаглалын харилцаа холбоо, хамтын ажиллагааны платформ

2014 оноос эхэлсэн Дэлхийн интернетийн бага хурал буюу Үжэнийн дээд хэмжээний уулзалт нь дижитал салбарт дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, 172 улс орон, бүс нутгийн 12,000 орчим төлөөлөгчийг эгнээндээ нэгтгэж, кибер орон зайд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн солилцоо, хамтын ажиллагааны дээд хэмжээний платформ болоод байна.

Дэлхийн интернетийн бага хурал нь энэ оны 7 дугаар сард олон улсын байгууллага болж нээлтээ хийсэн билээ. Энэ нь кибер орон зайд яриа хэлэлцээ хийх, зөвлөлдөх, хамтран ажиллах олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгатай нийцсэн үйл явдал болсон юм. Одоогийн байдлаар тус байгууллагад дэлхийн 25 улс орон, бүс нутгийн 130 гаруй интернетийн аж ахуйн нэгж гишүүнээр элсээд байна.

“Бүх нийтэд ашигтай, хүртээмжтэй бөгөөд уян хатан дижитал ертөнцийг бий болгохуй – Цахим орчин дахь хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн Дэлхийн интернетийн бага хурлын хүрээнд хөгжлийн санаачилгууд, хиймэл оюун ухаан, тооцооллын сүлжээ, хүүхэд багачуудад зориулсан кибер хамгаалалт зэрэг асуудлаар 20 салбар хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулж, хиймэл оюун ухаан болон интернет сүлжээтэй холбоотой олон тооны үзэсгэлэн, шагнал гардуулах ёслол, төслийн нээлтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Хиймэл оюун ухааны салбарт Хятад улсын оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2027 он гэхэд 38.1 billion тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны салбар дахь дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 9 орчим хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж буй юм.

Ийнхүү БНХАУ нь Үжэнийн дээд хэмжээний уулзалт болон бусад санал санаачилга, хүчин чармайлтаараа дамжуулан холбогдох талуудтай хиймэл оюун ухааны асуудлаарх солилцоо, харилцаа холбоог ахиулж, өргөн зөвшилцөлд тулгуурласан засаглалын тогтолцоог бий болгохыг чармайж, хөгжиж буй томоохон гүрний хувьд дэлхийн интернетийн хөгжил, засаглалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.

Г.Солонго

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа