Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Хятад Америкийн ард түмний найрамдлын түүх цаашид үргэлжилнэ

Нийтэлсэн

Америкт олон жил амьдарсан панда “Мэйшян”, “Тяньтянь” хоёр Вашингтонд төрүүлсэн бяцхан бамбаруушийнхаа хамт саяхан Хятад улсдаа буцан ирсэн билээ. Явахаас нь өмнө Америкийн иргэд салж ядсан сэтгэлээр үдэн мордуулж, хожим хойшид өөр шинэ панда ч Америкт ирээсэй гэж эрмэлзсэн байна. Тухайн бүс нутгийн цагаар 15-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Сан Францискод Америкийн найрсаг нийгэмлэгүүдийн хамтран зохион байгуулсан хүлээн авалтад оролцохдоо энэ тухай дурдаж, АНУ-тай цаашид ч панда хамгаалах хамтын ажиллагаа өрнүүлэн, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлгээг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.

Хөөрхөн панда Хятад, Америкийн ард түмний найрамдлын гэрч болсон юм. “Ард түмэн харилцан бие биендээ ойртож, Хятад Америкийн харилцааг уналтаас удаа дараа зөв замд оруулж”, “Хятад Америкийн замнал өөр боловч бүгд ард түмний сонголт, бүгд нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлд хүрсэн тул бүгдийг нь хүндэтгэн үзэх ёстой” Хүлээн авалт дээр хийсэн илтгэлдээ Ши Жиньпин Хятад, Америкийн харилцаа эрүүлээр хөгжихөд ард түмэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэсэнд сонссон олон арав гаруй удаа удаан алга ташиж байлаа. АНУ-аас Хятад суугаа элчин сайд асан Гэри Фэй Лок, “Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ Хятад Америкийн ард түмний найрамдал бол засгийн газар хоорондын хамтын ажиллагааны суурь, хоёр орны эдийн засгийн өсөлтийн суурь гэж ярьсныг сонсоод бид ихэд баярласан. Хоёр орны харилцааг хоёр орны ард түмэн бүтээн байгуулсан юм” гэжээ.

Улс орны харилцаа эцсийн эцэстээ үнэхээр ард түмэн хоорондын харилцаа юм. 8 жилийн өмнө Ши Жиньпин дарга АНУ-ын Сиэтлд Вашингтон муж улсын тухайн нутгийн захиргаа болон Америкийн найрсаг нийгэмлэгүүдийн хамтран зохион байгуулсан хүлээн авалтад оролцохдоо, хүн гэх утгатай ханз “人” үсгийн харилцан түшилцсэн хэлбэрээр зүйрлэл болгож, Хятад Америкийн найрсаг харилцааны суурь ард олонд, эрмэлзэл найдвар залуучуудад бий гэж хэлсэн байдаг. 8 жилийн дараа Сан Францискод Ши Жиньпин дарга АНУ-ын “Нисэх барс анги”, ширээний теннисний дипломат харилцаа хийгээд Америкт анхдагч удаа айлчилсан өөрийн туршлагаараа жишээ болгож, Хятад Америкийн харилцааны үндэс суурийг ард түмэн байгуулж, үүд хаалгыг ард түмэн нээж, түүхийг ард түмэн бичсэн бөгөөд ирээдүйг ард түмэн бүтээнэ гэж өгүүлсэн юм. АНУ-ын Нисэх барс ангийн ахмад цэрэг Харри Мойер, “Хятад улс эв найрамдлын гараа өгч байна, иймд бид нээлттэй сэтгэлгээтэй байх ёстой. Үүнийг АНУ гүнзгий ойлгоосой гэж хүсэж байна” гэжээ.

Хүмүүс хоорондоо ирж очиход зам харгуй саруул дардан байх тун чухал. Энэ удаа Хятад Америкийн төрийн тэргүүн нар нийтлэг тохиролцоонд хүрч, хоёр орон цаашид хүмүүсийн ирж очих харилцаанд илүү хялбар дөхөм үзүүлэх, хүмүүнлэгийн солилцоог дэмжих арга хэмжээ хэрэгжүүлж, ирэх оны эхээр нислэгийн тоог ихээхэн нэмэгдүүлэн, Хятад Америкийн аялал жуулчлалын өндөр түвшний яриа хэлцлийг зохион байгуулж, виз  олголтын процессыг сайжруулахаар болжээ.

Хятад Америкийн ард түмний харилцаа солилцоо ижил талаа нэгтгэн ялгаатай талаа нөөцлөн, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай. АНУ-ын засгийн газар хэдийгээр “харилцааг таслан гинжинг салгаж”, “эрсдэлийг арилгах” гэж байгаа боловч Хятад Америкийн иргэд хоорондын эдийн засаг худалдааны харилцаа ямагт эрчимжиж байна. 2022 онд Хятад Америкийн худалдааны хэмжээ 759.43 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 оныхоос 0.6 хувиар нэмэгдэж, шинэ амжилт тогтоов. Саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын импортын VI экспод АНУ өргөн цар хүрээтэй багийг томилон үзэсгэлэнд оролцуулсан. Удахгүй нээлтээ хийхээр буй ханган нийлүүлэлтээр гол сэдэв болгосон Хятадын нийлүүлэлтийн экспод оролцохоор бүртгүүлсэн гадаадын компаниас АНУ-ын компани хамгийн олон байна.

Сан Францискогийн уулзалтын үеэр Хятад, Америкийн төрийн тэргүүн нар хиймэл оюун ухааны талаар засгийн газар хоорондын яриа хэлцлийг байгуулахад санал нэгдсэн бөгөөд энэ нь хоёр орны шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа, хэрэглээг урагш ахиулах болно. Эдгээр шинэ хамтын ажиллагаа нь хоёр талд харилцаа солилцооны шинэ орон зайг нээж өгөх бөгөөд Хятад Америкийн харилцаа аяны чиглэлээ үргэлжлүүлэн зөв болгоход тустай юм.

Хүмүүнлэгийн солилцоо бол Хятад Америкийн харилцааг холбогч, Хятад Америкийн ард түмний сэтгэлийн гүүр холбоос юм. Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулгын Хятадад айлчлан тоглосны 50 жилийн ойн хөгжмийн концерт, Хятад Америкийн “Гулиний хувь барилдлага”-ын бэлгэдэл болсон мянганы хуш мод, кино, үзэсгэлэн, тоглолт зэрэг харилцаа хамтын ажиллагааг дурдахад, соёлын солилцоо нь Хятад Америкийн ард түмэн, ялангуяа залуучууд харилцан ойлголцоход тустай юм. Хятадын тал энэ удаа, хойшдын 5 жилд 50 мянган Америкийн өсвөр залуучуудыг Хятадад урьж суралцуулна гэж мэдэгдэв. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Хятад Америкийн харилцааны том хаалга нээгдвэл ахин хаагдахгүй, “хойч үеийнхэн ч үүний ашиг тусыг эдлэх болно гэж би бодож байна” гэж АНУ-ын Хелен Фостер Сноу сангийн тэргүүн Адам Фостер хэлсэн байна.

“Хятад Америкийн харилцааны эрмэлзэл найдвар ард түмэнд, үндэс суурь ард олны дунд, ирээдүй залуучууд, эрч хүч орон нутагт байна”. Сан Франциско бол Хятад Америкийн ард түмний харилцааны түүхийн гэрчлэгч юм. Өнөөдөр Хятад Америкийн иргэдийн харилцаа солилцооны шинэ эхлэлийг мөн гэрчиллээ. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Америк хоёр орны ард түмний харилцаа солилцоо хамтын ажиллагааны хүсэл зорилт өөрчлөгдөхгүй. Энэ бол Хятад Америкийн харилцаа сайжран хөгжихийн хамгийн баттай хүчин юм.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа