Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

АПЕК-ийн чуулган ба Хятад-АНУ-ын харилцаа

Нийтэлсэн

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн гишүүн орнуудын Эдийн засгийн удирдагчдын чуулга уулзалт АНУ-ын Сан-Франциско хотноо энэ долоо хоногт боллоо. Тус байгууллагын  гишүүн 21 орны төр, засгийн удирдагчид, бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид болон бусад холбогдох албаны хүмүүс 30 дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон юм.

АПЕК нь 2.9 тэрбум хүн ам бүхий гишүүн орнуудтай, дэлхийн ДНБ-ий 60 гаруй хувийг бүрдүүлдэг, эдийн засаг болон худалдааны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгуулагдсан засгийн газар хоорондын форум билээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ бүлгийг бичих нэгдмэл зорилготойгоор сорилтуудыг даван туулах нь” гэсэн сэдвийн хүрээнд пүрэв гарагт АПЕК-ийн чуулга уулзалтад үг хэлсэн юм. Ингээд түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэе.

  • Ази-Номхон далайн бүс нутаг геополитикийн өрсөлдөөний талбар болж болохгүй, болох ч учиргүй бөгөөд тус бүс нутгийн хамтын ажиллагааг илүү сайжруулахын тулд эв нэгдэлтэй байх хэрэгтэй.
  • Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид нээлттэй бөгөөд хүртээмжтэй бүс нутаг байхын төлөө тууштай хүчин чармайлт гаргаж, бие биенийхээ давуу талаас суралцаж, хэрэгцээ туршлагаа солилцож, хөгжилд анхаарлаа хандуулж, сайн дурын үзэл, зөвшилцөлд хүрэх, ахиц дэвшлийг нэмэгдүүлэх зарчимд суурилсан ‘АПЕК-ийн хамтын ажиллагааны арга барил”-ыг хамтдаа бий болгосон’.
  • Хамтран ажиллахгүй байх нь хамгийн том эрсдлийг дагуулах бөгөөд нийлүүлэлтийн сүлжээг салгах, тасалдуулах нь хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй. Тиймээс бид бүс нутгийн нээлттэй үзэл баримтлалыг тууштай баримталж, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг тууштай урагшлуулах хэрэгтэй.
  • Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах механизмыг үргэлжлүүлэн сайжруулахын сацуу оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн бэхжүүлнэ.
  • Шинжлэх ухаан болон технологийн хөгжлийг ахиулахын тулд нээлттэй, шударга бөгөөд ялгаварлалгүй орчин бүрдүүлэх нь чухал. Шинжлэх ухаан, технологийн дэлхийн засаглалыг хамтдаа сайжруулж, ногоон болон дижитал шилжилт, инновациар дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих хэрэгтэй.
  • Хятадын онцлогтой шинэчлэлийн хувиршгүй зорилго бол 1.4 тэрбум гаруй хүн амаа илүү сайн сайхан амьдруулах явдал юм. Энэ нь дэлхий дахинд илүү өргөн зах зээл, урьд өмнө хэзээ ч байгаагүй хамтын ажиллагааны боломжуудыг санал болгож байна гэсэн үг бөгөөд үүгээрээ дэлхийн шинэчлэлийн хүчин чармайлтад хүчтэй түлхэц үзүүлэх болно.

БНХАУ ба АНУ хоорондын харилцаа

Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч хоёр том гүрэн болох БНХАУ болон АНУ-ын удирдагчдын АПЕК-ийн чуулга уулзалтын хүрээнд буюу лхагва гарагт хийсэн дээд хэмжээний уулзалт энэ өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн дүгнэн хэлснээр, Ши Жиньпин, Жо Байден нарын уулзалт нь БНХАУ болон АНУ хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, эргэлзээг арилгах, санал зөрөлдөөнөө зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтворгүй, хувьсан өрчлөгдөж буй дэлхий дахинд тогтвортой байдлыг нэмэгдүүлэх “стратегийн, түүхэн чухал ач холбогдолтой уулзалт” боллоо.

“Өнөөдөр дэлхий ертөнц нэгэн зуунд үзээгүй гүн гүнзгий өөрчлөлтүүдийг туулж байна. БНХАУ болон АНУ-д хоёр сонголт байна. Нэг нь эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах, дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихийн тулд гар нийлэн хамтран ажилах бол нөгөөх нь хэн хэндээ ашиггүй байдалтай зууралдаж, өрсөлдөөн ба сөргөлдөөнийг өдөөж, дэлхийг үймээн, хагарал руу хөтлөх юм” гэж Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн байна.

Эл хоёр сонголт нь хүн төрөлхтний ирээдүйн чиглэлийг тодорхойлох бөгөөд энэ дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа болох БНХАУ болон АНУ-ын хоёр талын харилцааг өргөн хүрээнд авч үзэж, нухацтай хандах нь чухал гэдгийг Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч мөн “АНУ-БНХАУ-ын харилцаа нь дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа” болохыг онцлон тэмдэглэсэн байна. Жо Байден хэлэхдээ “АНУ болон БНХАУ зөрчилдөөд байх шаардлагагүй. БНХАУ тогтвортой хөгжиж буй нь АНУ болон дэлхий дахины ашиг сонирхолд нийцдэг бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт нь АНУ болон дэлхий дахины аль алинд ашиг тустай” гэжээ.

БНХАУ-АНУ-ын хоёр талын хамтын ажиллагааны 5 тулгуур

Хятад-АНУ-ын хамтын ажиллагааг зөв чиглэлд байлгах, талууд харилцан зөв ойлголттой байхын тулд хоёр талын хамтын ажиллагааны таван тулгуурыг хамтдаа бий болгох хэрэгтэй гэж Сан-Франциско хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин хэлсэн байна.

Ши Жиньпиний хэлснээр, нэгдүгээрт, Хятад улс АНУ-тай тогтвортой бөгөөд эрүүл харилцаатай байхыг эрмэлздэг бөгөөд БНХАУ-д хамгаалах ёстой ашиг сонирхол, баримтлах ёстой зарчмууд, давуулах ёсгүй улаан шугам гэж бий.

Хоёрдугаарт, БНХАУ болон АНУ аливаа санал зөрөлдөөнөө үр дүнтэй зохицуулах хэрэгтэй бөгөөд санал зөрөлдөөн нь хоёр орныг тусгаарлах ангал байж болохгүй, үүний оронд хоёр тал бие бие рүүгээ ойртоход туслах гүүр барих арга замуудыг эрэлхийлэх ёстой.

Гуравдугаарт, БНХАУ болон АНУ нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтдаа ахиулах хэрэгтэй. Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбарууд, мөн уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан (AI) зэрэг шинээр гарч ирж буй салбаруудад хамтран ажиллах өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол тус хоёр улсад байна.

Дөрөвдүгээрт, БНХАУ болон АНУ нь их гүрнүүдийн хувиар дэлхий нийтийн өмнө хамтдаа үүрэг хариуцлага үүрч,  дэлхий дахинд үр өгөөжийг нь хүртээхийн тулд санаачилгуудаа бие биедээ нээлттэй байлгах эсвэл харилцан уялдаа холбоотой байлгах хэрэгтэй.

Тавдугаарт, хоёр орны иргэд хоорондын харилцаа, солилцоог хамтдаа бэхжүүлж, харилцаанд саад болж буй сөрөг хүчин зүйлсийг багасгаж, Хятад-Америкийн эрүүл хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж Ши Жиньпин хэлсэн байна.

Ши Жиньпин даргын хэлсэн эдгээр тулгуур нь тус хоёр улсын хувьд хүн төрөлхтөнд гайхалтай ирээдүйг цогцлоох “бат бөх үндэс суурь” бөгөөд тус хоёр улс эв санаагаар нэгдмэл байвал дэлхий нийтийг энх тайван, хөгжил цэцэглэлтийн замаар замнуулж чадна гэж олон улсын шинжээчид ч мөн үзэж байна.

Г.Солонго

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа