CRI Монгол радио
“Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцоо” найрсаг арга хэмжээ зохиолоо
Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Америкийн Айова найрсаг мужийн зөвлөлийн гишүүн асан Сара Лэнди, Америкийн генерал Стилвелийн ач хүү Жон Истербрук нар уг арга хэмжээнд оролцсон байна.
Шэнь Хайшюн, “Хятад Америкийн төрийн тэргүүн нар Сан Францискод хийсэн уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Сан Франциско хоёр орны харилцааг тогтворжуулах шинэ эхлэл болох нь лавтай. Ши Жиньпин дарга, Хятад Америкийн харилцааны хүсэл, итгэл найдвар ард иргэдийн дунд бий. Үндэс суурь нь иргэд хоорондын солилцоо, ирээдүй нь залуусын нөхөрлөл, эрч хүч нь бүс нутагт байгаа гэж хэлсэн. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд талуудын хүчнийг нэгтгэх ёстой. Өнөөгийн байдлаар, Хятад, Америкийн хооронд 284 найрсаг муж, найрсаг хотууд холбоо тогтоогоод байна. Хоёр орны найрамдал тив дамнаж, цаг хугацааны шалгуурыг даван туулж ирсэн юм. Хоёр орны иргэд хоорондын найрсаг харилцаагаа хэзээд залгамжлахыг хүсэж байна” гэж хэлэв.