Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хуралд амжилттай оролцлоо

Нийтэлсэн

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын Бага хуралд амжилттай оролцлоо. ХБНГУ-ын Мюнхен хотод жил бүр зохион байгуулагддаг тус хуралд оролцогчид бүтэн 3 өдрийн турш олон улсын харилцаанд тулгамдаж буй олон асуудлаар ярилцаж, өөрсдийн байр суурь, санаа бодлыг солилцов.

 

 

Жил ирэх тусам улам өргөжиж, ач холбогдол нь нэмэгдэж буй тус арга хэмжээнд ХБНГУ-Ерөнхийлөгч Ф.Штайнмайэр, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон, Украин Улсын Ерөнхийлөгч В.Зеленский, Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани, Азербайжан Улсын Ерөнхийлөгч И.Алиев, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев, Нидерланд Улсын Ерөнхий сайд М.Рутте, Армян Улсын Ерөнхий сайд Н.Пашинян, ЕХ-ны Комиссын дарга У.Фон дэр Лайэн, НАТО-ийн ЕНБД Е.Столтенберг, түүнчлэн ОХУ, БНХАУ, АНУ, Иран, Катар, Кувейт, Оман болон Саудын Арабын Хаант Улс, Турк, Энэтхэг, Япон зэрэг улсын Гадаад харилцааны сайд, АНУ, ХБНГУ, Австрали зэрэг улсын Батлан хамгаалахын сайд болон бусад өндөр дээд түвшний албаны хүмүүс оролцов.

 

 

Энэхүү арга хэмжээнд оролцсон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын Бага хурлын үндсэн хэлэлцүүлэгт оролцохоос гадна тус Бага хурлын хүрээнд зохион байгуулсан “Оросын гадаад бодлогын сорилтууд”, “Үндэсний батлан хамгаалах болон аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” зэрэг сэдэвт хэлэлцүүлэгт уригдан оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

 

 

 

Гадаад улсын олон төлөөлөгчид хоёр талын яриа хэлэлцээ хийх тавцан болгон ашигладаг тус арга хэмжээний үеэр Д.Цогтбаатар сайд тус хуралд оролцсон Канад, Нидерланд, Финлянд, Польш, Беларус, Грек, Турк, Казахстан, Киргиз зэрэг улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар яриа хэлэлцээ хийв.

 

 

Дээрх уулзалтуудын үеэр Гадаад харилцааны сайд нар хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт шинээр татах асуудлаар ярилцаж, Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийн форум хамтран зохион байгуулахаар тохиролцов.

 

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Фэйсбуук” компанитай хамтран энх тайвны төлөө санаа бодлоор нэгдсэн монголын болон олон улсын оюутан залуучууд, залуу дипломатчуудад зориулсан “Peacebook” форумыг 2 дахь удаа Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Мюнхений аюулгүй байдлын Бага хурлын үеэр Д.Цогтбаатар сайд Казахстан, Киргиз улсын Гадаад харилцааны сайд нарт тус форумын урилгыг гардуулан өгч энэхүү арга хэмжээний ач холбогдлыг танилцуулж, төлөөлөгчид оролцуулахыг хүсэв.

 

 

Мюнхений аюулгүй байдлын Бага хурлын үеэр БНХАУ-д дэгдээд буй “Covid-19” /Коронна/ вирусын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, док. Тедростой уулзаж ярилцав.

 

 

Дэлхийн олон орны Гадаад харилцааны сайд нар оролцсон энэхүү арга хэмжээний үеэр Д.Цогтбаатар сайд Монгол Улсыг “ФАТФ”-ийн “саарал жагсаалт”-аас гаргах асуудлаар “ФАТФ”-ийн үндсэн гишүүн Канад, Финлянд, ХБНГУ, Грек, Нидерландын Гадаад харилцааны сайд нартай уулзаж, Монгол Улсын зүгээс тус жагсаалтаас гарах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх бодит мэдээллийг өгч үр дүнг танилцуулав.

 

 

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй хил дамнасан хууль бус наймаа, гэмт хэрэгт манай иргэд холбогдох болоод буйг эрс шийдэмгий таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах, монголын хууль хяналтын байгууллагуудын хүчин чармайлт, арга хэмжээг дэмжиж ажиллах асуудлаар Д.Цогтбаатар сайд Польш Улсын Гадаад харилцааны сайд, ХБНГУ-ын Гадаад харилцааны дэд сайд нартай уулзахдаа чухалчлан ярьж ойлголцов.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио2 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио2 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио2 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм2 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий2 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг2 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий2 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий2 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр2 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ