CGTN мэдээ
Дэлхийн цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож, илтгэл тавив

Тэрбээр хэлэхдээ, одоогоос найман жилийн өмнө Ши Жиньпин дарга болон улс орнуудын удирдагчид хамтдаа улс төрийн шийдвэр зориг, оюун ухаан гарган “Парисын хэлэлцээр”-ийг байгуулж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны шинэ аяныг эхлүүлж байсан юм. Хятад улс хэлсэндээ хүрч, дэлхийн цаг уурын засаглалд чухал хувь нэмэр орууллаа. Хятад улс ногоон хөгжлийг хүч тавин ахиулж, эрчим хүчний хувьсгал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, хөгжиж буй орнууд цаг уурын өөрчлөлтийг зохицуулах хүчин чадамжаа дээшлүүлэхэд тусалж ирлээ.
Цаг уурын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудын өмнө хүн төрөлхтөн хувь заяагаа нэгтгэж, хүчээ нэгтгэн хамтдаа урагшлах шийдвэр зориг, хүчин чадамжаа нэмэгдүүлэх ёстой. Тухайлбал олон талт үзлийг баримталж, “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн тухай бүдүүвч конвенц”, “Парисын хэлэлцээр”-т заасан зорилт, зарчмыг мөрдөж, эв санаа нэгтэй хамтран ажиллах ёстой. Ногоон хөгжлийг хүч тавин урагшлуулж, нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, уламжлалт эрчим хүчийг бохирдуулалт багатайгаар улам өндөр үр дүнтэй ашиглаж, ногоон үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг даруй тогтоох хэрэгтэй. Түүнчлэн бүх зүйлийг хөрсөнд буулгаж, амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Уулзалтын үеэр Дин Шюешян Арабын Нэгдсэн Эмирт Улсын ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, Бүгд Найрамдах Замби Улсын ерөнхийлөгч Хакаинде Хичилема, Бүгд Найрамдах Куба Улсын дарга Мигель Диас-Канель, Мальдивын Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Мохамед Муиззу, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нартай уулзаж, хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, солилцоог ахиулах талаар санал солилцжээ.
