CRI Монгол радио
Гадаадтай холбоотой хууль эрх зүйн харилцааг сайжруулна
Өчигдөр, 11 дүгээр сарын 27-ны үдээс хойш ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо гадаадтай холбоотой хууль эрх зүйн тогтолцооны талаар 10 дахь удаа судалгаа хийв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав. Тэрбээр хэлэхдээ, гадаадтай холбоотой хууль эрх зүйг боловсронгуй болгох нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтээр улс орноо хүчирхэгжүүлэх, үндэстний сэргэн мандалтын аугаа үйлсийг урагшлуулах алс хэтийн зорилго, түүнчлэн өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах бодлогыг урагшуулж, гаднын эрсдэл сорилтыг зохицуулахад нэн шаардлагатай байна. Улсын дотоод гадаад талыг сайтар харгалзаж, хөгжил болон аюулгүй байдлыг сайтар уялдуулах өндөрлөгөөс гадаадтай холбоотой хуулийн засаглалыг сайтар хийхийн чухал, тулгамдсан чанарыг гүнзгий ойлгож, чанартай хөгжил, өндөр түвшинд нээлттэй байлгах шаардлагад нийцсэн хуулийн систем болон чадавх бий болгож, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлт тогтвлортой сайтар хэрэгжихэд зайлшгүй шаардлагатай хуулийн үндэс суурь бэхжүүлэх гадаад орчин бий болгох хэрэгтэй гэж онцлов.
Тайлбар, хэлэлцүүлгийн дараа Ши Жиньпин илтгэл тавив. Илтгэлдээ, хууль эрх зүй бол нийгмийн амьдрал, улс орны засаглалын үндэс. Гадаадтай холбоотой хууль эрх зүйн тогтолцоо бол улс орны хуулзүйн системийн бүрэлдэхүүн хэсэг төдийгүй гадаадтай холбоотой хуулийн харилцааны суурь нь тул үндэс суурийг нь бэхжүүлэх, урьдчилсан төсөөллийг тогтворжуулж, алс ирээдүйд ач холбогдол өгөх чухал үүрэг гүйцэтгэдэг. Улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын шинэ аянд улс төрийн зөв оновчтой чиглэл баримталж, түүхийн хариуцлага, шинийг бүтээх зориг санаагаар гадаадтай холбоотой хууль эрх зүйн харилцааг төгөлдөржүүлэн боловсруулах хэрэгтэй гэв.