CRI Монгол радио
Халдварт өвчнийг таслан зогсоох итгэл нэмэгдсээр байна
Хятад улс коронавирусийн халдварын байдлыг өдөр болгон мэдээлж байна. Та бүхэн ч үүнийг харж байгаа байх. Өнөөдөр буюу 2-р сарын 17-ны байдлаар оношлогдсон хүний тоо 70 мянгыг давжээ. Ямар аймшигтай вирус, ямар хурдан тархаж буйг та бүхэн үүнээс мэдэж болно. Гэхдээ нарийн мэдээллийг нь харахад хоёр зүйл бидэнд итгэл, найдвар түрүүлж байна.
Нэгд. Хүбэй мужаас мужийн төв нь Үхань хот бусад муж хотуудад шинээр нэмэгдэж буй халдвар авсан хүнийг тоо 13 өдөр дараалан буурлаа. 13 өдрийн өмнө шинээр нэмэгдсэн өвчтөний тоо 1000 орчим байсан бол сүүлийн хоёр өдрүүдэд тусбүр 100 гаруй болон буурлаа. Энэ нь мэдээж Үхань хот хотоо тэр чигээр нь тусгаарласантай холбоотой бөгөөд бусад муж хотуудад ч урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж байгаагийн үр дүн юм.
Хоёрт. Эдгэрч эмнэлгээс гарч буй өвчтөний тоо 5 өдөр дараалан мянгыг давж, эмнэлгээс гарсан нийт хүний тоо 10844 болов. Энэ бол баярын чимээ юм. Вирусийн тухай илүү их ойлголттой болж, эмч сувилагчид илүү их туршлагатай болж, өвчтөнүүд ч гэсэн сэтгэл санааны хувьд эргэлт гарч, итгэлтэй болж байна. Дунджаар 8-14 өдөрт эдгэрч буй учраас ирэх хэдэн хоногт ч эдгэрсэн өвчтөний тоо нэмэгдсээр байх болно.
Энэ хоёр нааштай мэдээллээс гадна Үхань хотын халдвар авсан бүх хүмүүсээс хүнд оноштой өвчтөн 30 хувийг давж байснаасаа 18 хувь болж буурсан, 98 настай өндөр настан эдгэрч эмнэлгээс гарсан, 7 сартай нялх эдгэрсэн, халдвар авсан жирэмсэн эмэгтэй амжилттай амаржсан, ажлын явцад халдвар авсан сувилагч өөрийгөө тусгаарлан, өөрийгөө эмчлэн эдгэрсэн гэх мэт урам өгч, итгэл төрүүлэхээр олон сайхан мэдээ олонд хүрч байна.
Энэ эрчээр бол бид удахгүй аюулт халдварт өвчнийг ялан давах болно. Гэхдээ коронавирус 10-20 хэмийн орчинд хамгийн идэвхтэй байдаг учраас хаврын улиралд ч урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийх хэрэгтэй гэж мэргэжилтнүүдийн баг сануулж байна. Тиймээс бидний хувьд айж, түгших хэрэггүй, урьдчилан сэргийлэх ажлаа л сайн хийх хэрэгтэй болоод байна.