Нийгэм
БНСУ-аас 15 жилийн өмнө авсан 33 автобусыг акталжээ
Нийтэлсэн
11 сар өмнөНийтлэлч
АдминӨнгөрсөн сарын 29-нд БНХАУ-аас 35 шинэ автобус хүлээн авсан. Иймд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 33 хуучин автобусыг акталжээ. Эдгээр нь БНСУ-аас 15 жилийн өмнө авсан, цэнхэр цагаан автобуснууд юм.
“Уг нь 12 жил ашиглах байсныг сайн жолооч, сайн засварчдын хүчээр өнөөг хүргэсэн. Эдгээр автобусыг дахин ашиглах ямар ч боломжгүй болсон” хэмээн тус баазын жолооч ярьсан юм.
Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд өдөр бүр үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчид үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй.
Энэ нь Улаанбаатарын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцал үүсгэдэг тул нийтийн тээврийн маршрутыг үндсэн зургаан чиглэлтэй байхаар төлөвлөснөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм.