Нийгэм
120, 326 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллуулж эхэлжээ
Нийтэлсэн
11 сар өмнөНийтлэлч
АдминСүүлийн өдрүүдэд нийт нутгаар цас их хэмжээгээр орж, зам даваа хаагдаж буйтай холбогдуулан Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангийн зарим алба хаагч Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдад энэ сарын 4-нөөс эхлэн ажиллаж байна.
Цэргийн алба хаагчид дөрвөн нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд зам даваа гүвээг нээх, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд саадгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон нутгийн тээвэрчдэд тусалж байгаа юм.
Орон нутгийн удирдлага, малчид тээвэрчид цэргийн алба хаагчдад талархлаа илэрхийлж, цас орсны улмаас үүссэн гамшгийн голомтыг хэвийн болтол нь үүрэг гүйцэтгэхийг захиж байв.
Өмнө нь 2023 оны 11, 12 дугаар сард өвөлжилт хүндэрсэн Төв, Булган, Өвөрхангай, Дорноговь аймагт малчин айл өрхийг нүүлгэх, зам даваа гүвээг техникийн тусламжтайгаар нээх зэргээр ард иргэд, тээвэрчдэд дэмжлэг үзүүлсэн юм.
Эх сурвалж: ЗХЖШ