Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна

Нийтэлсэн

БНХАУ-д анх гарсан “COVID-19” вирусын тархалт буурахгүй байна. Үүнтэй холбогдуулан  Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд  хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.

-Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд зургаа хонож байна. Энэ хугацаанд ямар үр дүнтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв?
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан Шадар сайдын тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж” батлагдсан. Энэ удирдам­жид заагдсан 17 арга хэмжээний биелэлтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, аймаг, нийслэлийн хэмжээнд 24 шуурхай штаб байгуулан, Гамшгаас хамгаалах 452 албыг 24 цагийн горимд шилжүүлэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Улсын хэмжээнд нийт 465 аж, ахуй нэгж байгууллагын цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоосон.

Мөн Онцгой байдлын ерөнхий газар дээр шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн, цаг үеийн мэдээ мэдээллийг нэгтгэн гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.  Энэ хугацаанд гамшгаас хамгаалах нийт 252 алба,  тусгай зориулалтын мэргэжлийн 546 анги, 990 суудлын, 660 ачааны, 395 тусгай зориулалтын  буюу нийт 2045 техник, хэрэгслийг томилгоожуулан, гамшгаас хамгаалах сум, дүүргийн 462 төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Улсын хэмжээнд нийт 465 аж, ахуй нэгж байгууллагын цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоосон. Үүнээс нийслэлийн есөн дүүргийн 67 байршилд 312,  аймгийн хэмжээнд 153 байршилд  аж, ахуй нэгж байгууллагын цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоогоод байна. Орон нутагт цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг орон нутгийн нийт 68 телевизээр нэвтрүүлэхийг зогсоож, холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Энэ мэтээр монгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө, Монгол хүнийхээ амь нас, эрүүл мэндийн төлөө төр засаг урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх бүх ажлыг зохион байгуулж байна.

-Бэлэн байдлын зэрэгт шилжинэ гэдгийг энгийн үгээр тайлбарлавал. Иргэд хөл хөдөлгөөн хорино, зах худалдааны төвүүдийг хаана. Улмаар хүнсний хомсдолд орох нь гэсэн ойлголттой байсан?
-Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарч, бид өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Ингэснээр бэлтгэл, бэлэн байдлаа улам сайжруулж, тодотгож, хүн бүрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байна  гэж ойлгож болно. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ гэхтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр элдэв цуурхал гарсан нь ард иргэдийг нэлээд сандралд оруулах шиг боллоо.

Гэтэл “COVID-19” вирусын тархалтын оргил үе энэ сарын сүүлээр байх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид анхааруулаад байдаг.

Тэгэхээр иргэд төр засаг болоод мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиад, элдэв худал цуурхалд автахгүй байхыг сануулах байна. Худал цуурхалд автаж гурил будаа нөөцлөх хэрэггүй.

Дахин сануулахад төр, засгийн зүгээс шаардлагатай, боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Харин иргэн үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж, сар шинийн баяраар өргөн золгуут хийхгүй, өрх гэрийнхээ хүрээнд цагаан сараа тэмдэглэхийг хүсэх байна.

-ОБЕГ-ын дарга болзошгүй үед орон нутгийн замыг хаана гэж хэлсэн. Энэ талаар?
-Дээр хэлсэнчлэн төр засаг болоод мэргэжлийн байгууллагуудын зүгээс боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Одоо харин иргэн та үүргээ биелүүлмээр байна.

Шаардлагыг биелүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авах болно.

Одоогийн нөхцөл байдлыг харахад энэ өвчний тухай мэдээлэл өгсөн эхний өдрүүдэд иргэд маш идэвхтэй амны хаалтаа зүүж байсан. Гэтэл одоо дөжирчихсөн гэх юм уу, ард иргэд маань амны хаалтыг тун хангалтгүй хэрэглэж байгаа нь нүдэнд ил байна.

Үүнтэй зэрэгцээд ямар ч байсан цагаан сараа хийнэ гэх байдлаар бэлтгэл байдлаа хангаж, зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Гэтэл “COVID-19” вирусын тархалтын оргил үе энэ сарын сүүлээр байх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид анхааруулаад байдаг. Тиймээс нөхцөл байдал хүндэрч, болзошгүй эрсдэл үүссэн тохиолдолд орон нутгийн замыг хаахыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ талаар яригдаагүй, ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа энэ үед төр засаг, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тушаал шийдвэрийг биелүүлээгүй, илт зөрчсөн иргэд, аж ахуйн нэгжид хүлээлгэх хуулийн хариуцлага гэж бий юү?
-Монголчууд  гурван сая гаруйхан гэдгээ ойлгох хэрэгтэй. Короновирус анх зарлагдсанаас хойш 48 хонож байна. Энэ бол урт хугацаа. Энэ хугацаанд хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр байна. Тиймээс Монголын ард түмэн  нэг удаа цагаан сараа өнжчих, цомхон хүрээнд гэртээ ёслоод өнгөрүүлчих гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Бүгд өөрсдийн аюулгүй байдлаа хариуцах ёстой. Энэ бол ганцхан төр засгийн ажил биш. Хувь хүний хариуцлагын тухай л асуудал.

Тэгэхээр төр засгаас гаргасан шийдвэрийг илт зөрчсөн иргэдэд шууд хариуцлага тооцохоос өөр аргагүй. Хариуцлагаа ч тооцно. Нийслэлээс гэхэд л төрийн байгууллагын алба хаагчдыг явган эргүүлээр ажиллуулах шийдвэр гаргаад ажиллаж эхэлж байна. Эдгээр эргүүлүүд нь иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах үүрэгтэй. Шаардлагыг биелүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авах болно.

Та өөрийгөө хамгаална гэдэг өрх гэрээ хамгаална гэсэн үг. Өрх гэр хамгаалагдана аа гэдэг Монгол Улс хамгаалагдана гэсэн үг. Тиймээс иргэн бүр амь насаа, гэр бүлээ хамгаалах хариуцлагаа ухаарах нь л энэ цаг үед хамгийн чухал байна.

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 долоо хоног өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 долоо хоног өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 долоо хоног өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 долоо хоног өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа