Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Лю Жяньчао Монголын Ардчилсан намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн

Өнөөдөр, 1-р сарын 22-нд ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны газрын сайд Лю Жяньчао Бээжин хотноо Монгол ын Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Лю Жяньчао хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон бол бие биенийхээ чухал хөрш, Хятад улс Хятад Монголын харилцааг стратегийн дээд түвшинд  харсаар ирсэн. Хоёр орны тэргүүн олон удаа уулзаж, Хятад, Монгол хоёр орны хувь заяаны цогц нэгдлийг байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. Энэ жил Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтаар хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлыг тууштай дэмжиж, хоёр орны эдийн засаг, худалдаа, иргэд соёлын солилцоо, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын ажил хэрэгч  хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын Коммунист нам, Монголын Ардчилсан нам урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хадгалж, Хятад, Монголын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятадын язгуур ашиг сонирхлын асуудлаар Монголын Ардчилсан намаас үзүүлж буй чухал дэмжлэгийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Хятад улс Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Шинэ нөхцөл байдалд бид Монголын Ардчилсан намтай бүхий л түвшинд харилцаагаа бататгаж, нам, төрийн удирдлагын туршлага солилцох, харилцан суралцах, залуучууд, эмэгтэйчүүдийн солилцоог эрчимжүүлж, хоёр талын нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг  дэмжихэд бэлэн байна.

Лу.Гүнтөмөр хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон бол сайн хөрш, сайн түнш юм. БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн.10 жилийн өмнө Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн түүхэн айлчлал надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хятад улс бол Монгол улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд өнөөгийн байдлаар хоёр орны эдийн засаг худалдаа, боомт, дэд бүтэц, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна. Ардчилсан нам Хятадын Коммунист намтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, Хятадтай найрсаг байх, Нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын дотоод хэрэгт бусад улс хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд Хятадын Коммунист намтай хамтран ажиллаж, нам, улс орныг удирдах туршлага солилцохыг гүнзгийрүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж,  Монгол, Хятадын  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шат өгсүүлэхэд бэлэн байна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С. Одонтуяа,  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал нар уулзалтад оролцов.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа