Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Гаднын гар хөл болж галаар наадсан орон

Нийтэлсэн

Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуалдес Маркос саяхан Вьетнамд айлчлахдаа “Хятад улстай нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн маргаантай байгаадаа санаа зовж байна” гэсэн бол өрнөдийн хэвлэлүүд үүнийг нь ашиглан өмнөд тэнгисийг асуудлаар “Хятадын заналхийлэл” гэгчийг ёстой л нэг санаа зоригоороо хөөрөгдөв.  Нээлттэй мэдээллийн дагуу, Филиппин, Вьетнамын засгийн газар хооронд хоёр санамж бичигт гарын үсэг зурж, холбоо харилцаа, зөвшилцлийн тусгай утас ажиллуулж, эргийн хамгаалалтын хамтарсан комисс байгуулахаар тохиролцжээ. Өмнөд Тэнгисийн маргаанд Вьетнам улс “АСЕАН-ы жижиг олон талт” хамтын ажиллагааны гол чухал бүрэлдэхүүн болж болно хэмээн Филиппиний хэвлэлүүд мэдээлсэн бол Филиппин аюулгүйн асуудлаар халхавч хийж, өмнөд тэнгист Хятадын эсрэг “жижиг тойрог” байгуулж, хамтдаа Хятад улсад дарамт шахалт үзүүлэхийг зэхэж байна. Энэ нь өмнөд тэнгисийн асуудлаарх тус орны шинэ үйлдэл болохыг шинжээчид хэлж байна.

Өнгөрсөн жилээс Филиппин Өмнөд тэнгисийн асуудлаар байнга “хэрэг сэдэж” ирсэн юм. Филиппин Хятадын Хуан Янь Дао арал болон Рэнь-ай олтиргийн ойролцоох усан хилд удаа дараа нэвтэрч, мөн Рэнь-ай олтирогт хууль бусаар хайрагдсан байлдааны хөлөг онгоцондоо барилгын материал хүргэж, байнгын эзлэн түрэмгийлэх оролдлого хийсэн юм. Өнгөрсөн оны сүүлчээр Филиппиний Гадаад хэргийн сайд Хятадын талтай утсаар ярихдаа Хятад улстай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хурцадмал байдлыг намжаахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Гэвч үнэн хэрэгтээ Филиппин хоёр царай гаргасан байна. Хэдхэн хоногийн өмнө Филиппин хууль бусаар хайрагдсан байлдааны хөлөг онгоцондоо эд материал хангаж, зориуд Хуан Янь Дао арлын усан хилд хууль бусаар нэвтэрсэн юм. Одоо Филиппин АСЕАН-ы бусад орнуудад очиж “жижиг тойрог” байгуулахыг оролдож байна. Үүний зорилго нь юу вэ?

Филиппиний экс ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ригоберто Тиглао саяхан мэдэгдэл хийж, “АНУ бидний тархийг угаах нь дэндүү амархан” гэжээ. Энэ нь Филиппиний одоогийн эрсдэлтэй алхмын шалтгааныг нэг хэмжээндээ харуулж байна. Өнгөрсөн жилээс АНУ “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийг эрчимтэй сурталчилж, Филиппинийг Хятадын эсрэг “авангард” болгохын тулд одоогийн Филиппиний засгийн газарт үзүүлэх шахалт, турхиралтаа нэмэгдүүлсэн юм. Үүний зэрэгцээ Фердинанд Ромуалдес Маркосын хувьд одоо дотооддоо засаглалын сорилттой тулгарсан. Филиппиний “Asia Pulse” санал асуулгын агентлагийн мэдээлснээр иргэдийн 73% нь Филиппиний засгийн газрын инфляцыг хянах үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа юм байна. Дарамт шахалтын өмнө Фердинанд Ромуалдес Маркос гаднын аюул заналхийлэл гэгчийг хөөрөгдөж, ард түмнийхээ анхаарал, дотоод зөрчилдөөнийг өөр тийш нь чиглүүлж, эрх баригч байр сууриа бэхжүүлэх оролдож байна.

Филиппиний талын зорилго нь тодорхой, харин арга барил нь аюултай, мөн чанар нь хоёр талын асуудлыг олон талт болгох явдал юм. Хятад, АСЕАН-ы орнууд удаан хугацааны турш яриа хэлцэл, зөвшилцөл, хамтын хөгжлийн замаар маргааныг зөв зохицуулах арга замыг эрэлхийлж, холбогдох маргааныг шууд холбогдох улс орнууд найрсаг зөвшилцлөөр, энх тайвнаар зохицуулахыг шаарддаг. Филиппин улс өөрийн болон бүс нутгийн гаднах улс орны ашиг тусын тулд Хятадын эсрэг “жижиг тойрог” бий болгохыг оролдож байгаа нь маргааныг улам хүндрүүлж өргөжүүлэхээс гадна Өмнөд тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тухай тунхаглалын үзэл санааг зөрчиж байна.

Мэдээж Филиппиний эл үйлдэл нь АСЕАН-ы олонхын дэмжлэг авахгүй. Өнгөрсөн жилээс хойш Филиппиний Өмнөд тэнгис дэх увайгүй, өдөөн хатгасан үйлдлүүдийн өмнө АСЕАН-ы нэг ч орон дуугараагүй нь Өмнөд тэнгисийг энх тайван, нөхөрлөл, хамтын ажиллагааны усан хил болгох ёстой гэдэг нь нэгэнт АСЕАН-ы орнуудын нийтлэг ойлголт болсныг харуулж байна. Үүнээс гадна АСЕАН нь Хятадтай эдийн засаг, худалдааны гүнзгий харилцаанаас ихээхэн ашиг хүртэж байна. 2023 онд АСЕАН дөрвөн жил дараалан Хятадын хамгийн том худалдааны түншийн статусаа хадгаллаа. Тиймд АСЕАН-ы орнуудыг мөргөлдөөн, сөргөлдөөний төлөөлөгч болгохыг оролдох нь тэдний язгуур ашиг сонирхолтой зөрчилдөх тул зөвхөн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлэх болно.

Хуан Янь Дао арал, Рэнь-ай олтирог бол Хятад улсын дархан нутаг дэвсгэр юм. Олон жилийн турш Хятад улс Филиппиний удаа дараагийн өдөөн хатгалгад маш их хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирсэн. Одоо Филиппин бүр улайрч, хоёр талын асуудлыг өргөжүүлэхийг оролдож байгаа нь зөвхөн тус орны урт хугацааны ашиг сонирхолд нь хохирол учруулна. Филиппин мөрийтэй тоглоомчийн сэтгэлгээтэй, найдваргүй гаднын ноёрхогчдод ирээдүйгээ базуулахын оронд гадаад бодлогоо тунгаан бодох цаг болжээ.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа