Нийгэм
“Шинь Шинь” ХХК-ийн удирдлагууд нутгийн малчдад хүндэтгэл үзүүлж, ажлаа танилцууллаа
Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын холимог металлын Улааны ордод үйл ажиллагаа явуулж буй “Шинь Шинь” ХХК-ийн удирдлагууд Улааны уурхайн ойролцоо өвөлжиж буй нутгийн 10 гаруй малчин айлд зочилж, сар шинийн амар мэндийг нь айлтган золгож, хүндэтгэл үзүүллээ.
“Шинь Шинь” компанийн захирал Сун Гуй Мин энэ үеэр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар малчдад танилцуулахын зэрэгцээ малчдын зүгээс дэмжиж ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлж, компанийн гарын бэлгээ гардууллаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу жил бүр нөхөн сэргээх, дүйцүүлэх хамгаалах ажлыг цаг хугацаанд нь “Шинь Шинь” ХХК гүйцэтгэж, хариуцлагатай уул уурхайн сайн жишиг болж байна.
Малчдын зүгээс сүүлийн жилүүдэд байгаль орчин нөхөн сэргэлт сайжирч буйг онцлон тэмдэглээд, социалист нийгмийн үед ашиглаж байсан Мардайн уурхайн орхигдсон ойр хавийн нүхэнд мал унах зэргээс эхлэн олон асуудал шийдэгдэж байгааг тодотгож, “Шинь шинь” ХХК малчдад тулсан үед шаардлагатай тусламж дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлдэгт талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.
Мөн “Шинь Шинь” ХХК ажилчид 17-р жарны Модон луу жилийн сар шинийн баярыг уурхайдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын “Цагаан сар” болон Хятадын “Хаврын баяр” хамт тохиосон тул Модон луу жилийг угтан уурхай дээр ажиллаж байгаа Монгол, Хятад ажилтнууд тухайн улсын соёл уламжлалтай харилцан танилцаж, өв соёл шингэсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулав.
“Шинь Шинь” ХХК нь Улааны ордыг түшиглэн хар тугалга, цайрын хүдэр олборлож боловсруулан, экспортолдог. Компанийн нийт ажилчдын 80 хувь нь монголчууд бөгөөд монгол ажилчдын 95 хувь нь орон нутгийн иргэдээс бүрдэж байна.