Бидэнтэй нэгд

Бусад

Монгол Хятадын эдийн засгийн хэлэлцүүлэг болов

Нийтэлсэн

Энэ сарын эхээр болж өнгөрсөн Хятадын “хоёр хурал”-ын дараа Монгол улсад зохион байгуулсан “Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа, Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөв” сэдэвт хэлэлцүүлгээр ихээхэн сонирхолтой асуудлууд яригдлаа.

Хятад судлаач нар болон эдийн засгийн тоймч, олон улс судлаачдын энэхүү арга хэмжээнд олон улс судлаач, профессор Д.Баярхүү, Хятад судлаач, доктор Х.Баатархүү, судлаач, тоймч Р.Нямдаваа, “Цайны зам хөгжил сан” олон улсын ТББ-ын тэргүүн Ц.Шүрэнчимэг нар оролцож, “Хоёр хурал”-д БНХАУ-ын ерөнхий сайдын тавьсан Хятадын засгийн газрын 2023 оны ажлын тайланд шинжилгээ хийж, Хятадын эдийн засгийн хөгжил, Монгол, Хятад хоёр орны эдийн засгийн харилцаа, “Бүс ба зам”, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор зэрэг сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Судлаач Х.Баатархүү хэлэхдээ, “Энэ оны хоёр чуулганаар яригдаж буй нэг чухал зүйл бол “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин” юм. Таван үгэнд багтаан оноосон энэ шинэ үг цаашид Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, мөн Хятадын эдийн засгийн шинэ хөгжлийг тодорхойлох байх” гэв. Харин Д.Баярхүү судлаач, “Энэ жил Монгол, Хятад хоёр орны хувьд хоёр том ойг тэмдэглэх гэж байна. Нэг нь дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, нөгөө нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой юм. Хоёр орны харилцааны явцад бий болсон хамтын ажиллагааны бэлээхэн таатай хөрс байгаа. Энэ хөрсөн дээр л Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, банк, санхүү, иргэд хоорондын харилцаа, хил орчмын боомтын харилцаа цааш хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр бид улс төрийн харилцааны энэ сайхан хөрс суурийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь Монгол улсын хараахан төрөлжөөгүй, уул уурхайд тулгуурласан эдийн засаг юм. Бид дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хиллэн оршиж байгаа. Энэ боломжийг ашиглахын тулд манай засгийн газар, бизнес эрхлэгчид, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог яам агентлагууд бүгд хичээх ёстой” гэжээ.

 

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо