Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Эдийн засаг сэргэн сайжирч буйн “эрч хүч” хаанаас ундарч байгаа вэ?

Нийтэлсэн

“Хятадын анагаах ухааны салбар ойрын 5-10 жилд эрчимтэй өсөлтөө хадгална гэдэгт би итгэж байна. Үүнээс шалтгаалан улс орнуудын компаниуд энэ салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна”. Саяхан АНУ-ын Плимут Рок даатгалын компанийн захирал Жеймс Стоун “Олон улсын тойм” буланд ярилцлага өгөхдөө Хятадын эдийн засгийн талаар ийн ярьсан. Сүүлийн үед гадаадын олон компани Хятадын зах зээлийг орлуулшгүй гэж үнэлэн, Хятадын эдийн засаг сайн хөгжихийг өөдрөгөөр харж байна.

Тэгвэл энэ “эрч хүч” хаанаас ундарч байгаа вэ? Хятадын энэ оны эхний хоёр сарын улс ардын эдийн засгийн гүйцэтгэлийн талаарх хамгийн сүүлийн албан ёсны мэдээнээс хариултыг нь олж болно.

Жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 7 хувь өсч, 41 томоохон аж үйлдвэрийн салбараас 39 салбарын бүтээсэн нэмүү өртөг өмнөх оныхоос нэмэгджээ. Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувь өссөн байна. Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны төсөөллийн индекс 2-р сард 54.2 хувьд хүрч, үйлчилгээний салбарын бизнесийн төсөөллийн индекс 58.1 хувьд хүрчээ. Эдгээр тоо баримт нь Хятад улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй бөгөөд энэ онд“тогтвортой гараа” авч, өсөлтийн чиг хандлагыг цаашид үргэлжлүүлснийг харж болох юм.

Хэрэглээний хувьд, энэ оны 1-2 дугаар сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.5 хувь өссөн нь хэрэглээний эрч хүч цаашид бэхжиж байгааг харууллаа. Одоогийн байдлаар Хятад улс тоног төхөөрөмжийг өргөн цар хүрээтэй шинэчлэх, хэрэглээний бүтээгдэхүүнд хуучныг шинээр солих шинэ үе шатыг эхлүүлээд байна. Холбогдох байгууллагын мэдээлснээр, өндөр чанартай хөгжлийг гүнзгийрүүлэн ахиулснаар тоног төхөөрөмжийн шинэчлэл нь жилийн 5 их наяд гаруй том зах зээлийг бий болгоно. Түүнчлэн 2023 оны эцэс гэхэд Хятадын иргэний автомашины тоо 336 саяд хүрч, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн тоо 3 тэрбум ширхгээс давсан бөгөөд энэ хоёр салбарт шинэчлэл хийснээр мөн их наядаар хэмжигдэх зах зээлийг бий болгох юм.

Үүний зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэсэн “брэнд бүтээгдэхүүн”, ухаалаг тавилга, үзвэр үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүд энэ салбараас байнга гарч ирж, дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх шинэ эрч хүч авчирч, гадаадын компаниудад шинэ орон зай нээж байна. “Хятадын хэрэглэгчдийн бүтээгдэхүүний чанарт тавих шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь биднийг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурдаа нэмэгдүүлэхэд хүргэж байна”гэж Декатлоны Хятад дахь компанийн хариуцлагатай хүн хэлжээ. Тэрбээр, Хятадад хөрөнгө оруулалт хийсэн сүүлийн 20 жилийн хугацаанд тус компани бүтээгдэхүүнээ тасралтгүй баяжуулж, өөрийн үйлдвэрийг барьж, хэрэглэгчдийн олон янзын хэрэгцээг хангаж байна гэжээ.

Эдийн засгийн өсөлт нь инновацийн хүчирхэг хөдөлгүүртэй салшгүй холбоотой. Эхний хоёр сарын мэдээллээс харахад, 3D хэвлэх төхөөрөмж, цэнэглэгч багана, электрон эд ангиудын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар, дэвшилтэт технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 9.4 хувиар өсч, хуучин ба шинэ хөдөлгөх хүчний ээлж халаа нь дотоод хөдөлгөх хүчийг бий болгосоор байна.

Өдгөө “шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч”-ийг хөгжүүлэх нь Хятадын эдийн засагт дурдагдаж буй гол үг болоод байна. Энэ оны засгийн газрын ажлын тайланд мөн “орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг түргэтгэх”-ийг нэн тэргүүний зорилт болгожээ. Ялангуяа аж үйлдвэрийн интернет зэрэг үйлдвэрлэлийн шинэ хэрэгслийг ашигласан нь үйлдвэрлэлийн үйл явцыг сайжруулахад түлхэц болсон.

Гадаадын маш олон компани Хятад улсад ирж хөгжиж байна. Энэ оны 1-р сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 4588 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 74.4 хувь нэмэгдсэн байна. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын Хятад дахь хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, Франц, Шведийн хөрөнгө оруулалт 25 дахин, 11 дахин нэмэгджээ.

Энэ оны эхний хоёр сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 8.7 хувь нэмэгдэж, импорт, экспортын аль аль нь эерэг өсөлттэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Уолл Стрит сонинд: Эхний хоёр сард Хятадын экспорт “хүчтэй” байсан бөгөөд өсөлтийн хурд нь салбарынхны төсөөлж байснаас хамаагүй өндөр байна. Энэ нь, Хятадын гадаад худалдааны компаниудын уян хатан байдалтай холбоотой. Хятадын гадаад худалдааны хурдацтай өсөлт нь дэлхийн худалдаа, эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц болсон гэж мэдээлжээ.

Хятадын эдийн засгийн сэргэлтийн хөшүүрэг хүчин зүйл улам нэмэгдсээр байгааг баримт нотолж байна. Одоогийн байдлаар гадаад орчны тогтворгүй, тодорхойгүй байдал олон хэвээр бөгөөд Хятадын эдийн засгийн сэргэн сайжрах үндэс суурийг улам бэхжүүлэх шаардлагатай байна. Гэсэн хэдий ч, төрөл бүрийн таатай хүчин зүйл хуримтлагдаж байгаагийн зэрэгцээ Хятадын томоохон зах зээлийн эрч хүч, аж ахуйн нэгжүүдийн эрч тэмүүлэл сайн тул Хятадын эдийн засаг жилийн зорилтоо биелүүлж, дэлхийн эдийн засагт ч эерэг энерги нэмэрлэх чадалтай юм.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа