Бидэнтэй нэгд

Нийгэм

И.Энхчимэг: Зөгийн аж ахуй малын бэлчээрийг сэргээдэг

Нийтэлсэн

Хэнтий аймгийн Биндэр сумын малчин, зөгийчин И.Энхчимэгтэй зөгийний аж ахуйг мал аж ахуйтай хослуулан эрхэлбэл ямар ач холбогдолтой вэ гэдгийг ярилцлаа. 


-Сайхан хаваржиж байна уу, та?

-Сайхан хаваржиж байна. Сайхан хаваржиж байна уу. Энэ жил хүндхэн өвөл боллоо. Ирж яваа цаг учир одоо л цаг сайхан болж байна даа.

-Өвөлжилт хэр хүнд байв. Танайх хэчнээн тоо толгой малтай вэ?

-Манайх гайгүй ээ. Цөөн тооны малтай. Дан үхэртэй. Үхрээ зундаа бэлчээрээр хариулж, өвөлдөө тэжээл өгдөг юм. Мах, сүүний чиглэлийн 10-аад юм бий. Манайх тооноос илүү чанарыг эрхэмлэдэг. 1000 үхрээр яах юм бэ. Чанаргүй баахан тоо хөөцөлдөх дургүй. Үнээгээ сааж цөцгийгөө цохино. Өрөм тос, ааруулаа авна. Цагаан идээгээ өрхийн хэрэглээндээ болон ах дүү нартаа зориулж авдаг. Багшаархан хэмжээгээр сумын төвдөө борлуулна. Манай аж ахуй ингэсгээд л болчихдог юм. Зөгийгөө л голлон эрхэлдэг дээ. Биндэр сум тэр чигтээ сүү сааль, цагаан идээний орон шүү дээ.

-Хэзээнээс зөгийчин болов?

-Мал аж ахуйн хажуугаар зөгийн аж ахуй эрхэлдэг. Зөгийн аж ахуйгаа 2015 оноос хойш эрхэлсэн. Одоо ес дэх жилдээ ороод явж байна.

-Мал аж ахуйтай хослуулан зөгийн аж ахуй эрхлэхэд ямар хүндрэл бэршээл гарах уу?

-Зохимжтой хослол гэж би хэлнэ. Мал аж ахуйн хажуугаар зөгийн аж ахуй эрхлэхэд түүртээд байх зүйлгүй. Өнөөдөр хүн болгон “Малын бэлчээр доройтлоо” гэж ярьдаг. Үүний эсрэг зөгий маань “ажиллаж”, малын бэлчээрийг сэргээх гээд үзээд байдаг. Тэр утгаараа их сайн хосолж зохицдог юм. Зөгий тавьсан газрын ургамал эрт боловсорч үрлэдэг учраас дараа жилийн ургац арвин, илт сэргэсэн байдаг. Тиймээс манайх хадлангаа эрт авдаг. Зөгий болон мал аж ахуй эрхлэхийн хажуугаар хүлэмжиндээ ногоо тарьдаг. Өрхийн хэрэгцээнээс илүү гарсан ногоогоо орон нутагтаа зохих үнээр нь борлуулчихдаг. Зөгийндөө зориулаад олон төрлийн өнгө үзэмжтэй цэцэг ч тарина.

-Сонирхож байгаа дурын малчин зөгийн аж ахуй эрхлэх боломжтой гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Хүссэн хүн болгон зөгий үржүүлэн өсгөх боломжтой. Эхний удаад 2-5 бүл зөгий буюу 2-5 хайрцаг зөгийтэй байхад болно. Нэг бүл нь дүүрэн зөгий бол дунджаар 750 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм. Тэгээд арчилгаа тордолгоог цаг алдалгүй хийж өгнө. Энэ үедээ л шантрахгүй бол аандаа болно. Гэхдээ улирал бүр өөрийн гэсэн арчилгаатай. Намар, хавартаа зөгийгөө хачигнаас ангид байлгах зорилгоор эмчилгээ гэж тууз тодорхой хугацаанд хавчуулдаг. Зуны улиралд үржиж өсгөх бүх арга хэмжээг авна. Тэгээд бүтээгдэхүүнүүдээ цаг тухай бүрт нь чанартай хураан авах нь зөгийчин хүний ур чадвар.

Намрын улиралд өвөлжилтийн бэлтгэл болгож таримал бэлдэж өгч болно. Манай зөгий бидний тарьсан наранцэцэг болон булцуут цэцгээс тоосоо хураан авч нөөцөлдөг. Мөн мориндэл гэдэг цэцэг намар орой болтол цэцэглэдэг балт ургамал болохоор зөгий дуртайгаар өвлийн хоолоо бэлтгэдэг. Заримдаа бал, жилий, лав, цэцгийн тоос (уурагт бие буюу үхсэн зөгийг хатааж) ашиглан тэжээл бэлтгэж өгдөг дөө.

-Малчин өрх зөгийн аж ахуй эрхэлбэл ямар давуу тал үүсэх вэ?

-Өрхийн орлого байнга нэмэгдэж байдаг. Зөгийн аж ахуй эрхлэхэд маш хурдан өсөж үрждэг. Бэлтгэл ажлаа л сайн хангачихсан байхад яаж л бол яаж өсгөж үржүүлэх боломжтой. Бэлтгэл ажил гэдэгт зөгийн үүр буюу хайрцаг орно. Зөгий өсч үржихийн хэрээр тухайн айлын өрхийн орлого нэмэгдэж байдаг онцлогтой бизнес юм. Зөгийн аж ахуйг эрхлэхэд гаргасан зардалыг харахад 10 хувь нь зарлага, 90 хувь нь орлого байдаг.

-Тийм үү. Зөгийн балнаасаа орж ирэх орлого нь уу. Өөр ямар бүтээгдэхүүн гаргаж авдаг юм бол?

-Монголчууд зөгийн аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг маш сайн хэрэглэж байгаа. Зөгийнөөс 12 төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг юм. Үүнийг ч сайн мэддэг юм билээ. Массаар нь бол бал үйлдвэрлэдэг. Бусад бүтээгдэхүүн бага хэмжээгээр гардаг. Хүний биеийн янз бүрийн нян бактерийг устгадаг, ходоод гэдсэнд сайн жилий хэмээх бүтээгдэхүүнийг хүмүүс маш сайн мэддэг. Зөгийн бал хүний биеийн усны бүтэцтэй ойролцоо төстэй болохоор 98 хувь нь биед шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн. Тэр ч байтугай хүн зөвхөн бал идээд явахад өлсөхгүй байх боломжтой. Хадгалахад жаахан хэцүү ч сүүнцэр маш сайн бүтээгдэхүүн. Зөгийн лав гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэгддэг түүхий эд нь болдог. Ахуйн хэрэглээнд лаа хийсэн ч болно. Зөгийн сүүнцэрийг аж ахуй дээр нь очиж аваад шинээр нь хэрэглэдэг. Залуужуулна гээд сүүлийн үед хүмүүс их хэрэглэдэг болсон. Зөгийнөөс гаргаж авсан бүтээгдэхүүний 0-1 насны хүүхдээс бусад бүх хүн хэрэглэж болно.

-Малын тоо толгой гэдэг шиг зөгийний тоо толгой гэж байх уу?

-Байна. Нэг бүл зөгий гэж нэг хайрцаг зөгийг хэлж байгаа юм. Нэг хайрцагт 10 мянгаас дээш тоо толгойтой зөгий амьдардаг. Бүлгийн зохион байгуулалт, нарийн дэг журамтай амьтан.

-Нэг хайрцаг зөгийнөөс ямар хэмжээтэй бал гарах уу?

-Жилдээ нэг бүл зөгийнөөс дунджаар 10 кг бал гардаг. Сайн зөгийчид бол түүнээс дээш гаргаад авч байна. Монголд иймэрхүү туршлага зөндөө бий.

-Танайх энэ жил хэчнээн кг бал хурааж авсан бэ? 

-Жил бүр зөгийгөө нэмсээр бал хураалтаа нэмэгдүүлж энэ жил 300 кг бал хураасан. Манай Биндэр сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж байгаа учраас аялагчид их очдог. Орон нутгийн ханшаар энд нэг кг зөгийн бал 50 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Хэнтий аймгийн намрын баярт оролцоод манай бал “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан. Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс “Нутгийн брэндийн эрэлд” арга хэмжээг зохион байгуулж, бал маань “Нутгийн брэнд”-ээр тодорч шалгарсан. Үүнээс хойш үйлчлүүлэгчийн тоо эрс нэмэгдэж, сумын төв төдийгүй Хэнтий аймаг, нийслэл хотын иргэд захиалан авдаг болсон доо.

-Зөгий ер нь хэр ааштай амьтан бэ?

-Ерөнхийдөө гайгүй. Зөөлөн талдаа. Гэхдээ тухайн хүн яаж харьцана тийм л авир гаргана. Огцом ширүүн хөдөлгөөнд дургүй. Зөөлөн алгуур хөдөлгөөнтэй хүнд дуртай. Янз бүрийн үнэрт мэдрэг. Архи тамхи, үнэртэй ус зэрэг хурц үнэрт дургүй.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Ам бүл тавуулаа. Гурван хүүхэдтэй. Том нь оюутан, бага нь наймдугаар ангид сурдаг.

-Гараас гарчихсан юм байна. Хүүхдүүд малч ахуйдаа буюу хөдөө байх хэр дуртай вэ?

-Өө, манайхан гэр бүлээрээ л хөдөө байх дуртай. Бүгдээрээ л өрхийн аж ахуйдаа нэмэр тустай. Хүүхдүүд мал аж ахуй болон гэрийн ажилдаа их тус дэм болдог.

-Биндэр суманд шилжилт хөдөлгөөн хэр эрчимтэй явагдаж байна вэ?

-Малчдын залгамж халаа байхгүй боллоо гэж сүүлийн үед энд тэнд их ярьж байна. Харин манай сумын хувьд хаа очиж харьцангуй гайгүй шүү. 2000-аад оны эхээр нэлээд нүүдэллэж байсан. Одоо сумын төвийн гудамж талбай зай завсаргүй болтлоо айлтай болсон байна. Уугуул иргэд эргээд сум орон нутагтаа ирж байна. Өөр гаднаас ч хүмүүс ирж суурьшин амьдарч байна. Нэг үеэ бодвол хөдөө, орон нутагт амьдарч болохоор болсон шүү.

-Та энэ сайхан туршлагаа бусад малчинтай хуваалцвал их хэрэгтэй юм байна?   

-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганыг өнгөрсөн оны 10 дугаар сард Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ чуулганы “Мал аж ахуйн салбар дахь инновац хөгжүүлэлт” сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцож “Зөгийн аж ахуйг мал аж ахуйтай хослуулан эрхэлж бэлчээрийг сайжруулахад зөгийн аж ахуйн ач холбогдол” сэдвээр илтгэл тавьсан. 21 аймаг 330 сумаас ирсэн залуу малчид маш их сонирхож байсан шүү. Одоо ч юм хөгжөөд утсаар болон цахимаар холбогдоод сонирхсон зүйлээ асууж сураглах, сурч мэдэхэд нээлттэй цаг болжээ. Шинэ цагийн малчин залуус технологийн дэвшлийг өдөр тутмын амьдрал, аж ахуйдаа ашиглаж сурч байгаа. Бид хамтдаа сурч хөгжөөд л явж байна даа.

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятадын эдийн засаг дэлхий нийтэд итгэл өгч байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Оросын харилцаа дэлхий нийтэд юу өгүүлэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв

CRI Монгол радио3 өдөр өмнө

Владимир Путины айлчлал эхэллээ

CRI Монгол радио3 өдөр өмнө

Зоргоороо татвар ногдуулах нь Америкт өөрт нь ашиггүй

CRI Монгол радио3 өдөр өмнө

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Дэлхий4 өдөр өмнө

Путины Хятад дахь айлчлал маргаашнаас эхэлнэ

Улс төр4 өдөр өмнө

Парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

Нийгэм4 өдөр өмнө

“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Дэлхий4 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 өдөр өмнө

ОХУ-ын батлан хамгаалах яамны бас нэг өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ

Дэлхий4 өдөр өмнө

Хүмүүсийн зохисгүй үйлдлийн улмаас Дублин, Нью-Йорк хотуудыг холбосон видео порталыг түр унтраажээ

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм

Улс төр5 өдөр өмнө

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм10 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм6 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий4 өдөр өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 өдөр өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий2 долоо хоног өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий1 сар өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент1 сар өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий1 сар өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий1 сар өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент1 сар өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент2 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент2 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент3 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа