Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Булган 26 жилийн дараа “Элбэгдорж” гэж хэлд орлоо

Нийтэлсэн

-Би ганцхан л юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог-


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгад ажлаа хүлээлгэж өгөхдөө “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэж захиж байсан гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохоос хэдхэн сарын өмнө төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн сэжүүр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг чиглэсэн гэхэд болно.

Тэртээ 1998 онд бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан С.Зориг агсны гэргий Б.Булган бүтэн 26 жилийн дараа хэвлэлд ам нээлээ. Тэрбээр “Би ганцхан л юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар хэн, юу гэж ярьсныг хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нэг том асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хоёр хүн С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзэв. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай болохоор энэ хоёр хүнийг С.Зоригийг алсан гэж хуулийн байгууллага үзэв. С.Зоригийн хэргийг хаахын тулд зохиомол хэрэг яагаад үүсгэв гэдгээ ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэж бодож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн үнэн ээ хэлэх байх. Ц.Элбэгдорж Х.Баттулгад тамга солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад нь надад хамаагүй” гэж хэлсэн байдаг.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.БУЛГАН:  Би 1998 оноос хойш цагдаа, Ажлын хэсэг гээд бүгдэд нь итгэж явсан. За, илрүүлчих байх. Хийчих байх гэж дандаа найдаж, бодож явдаг байсан. Одоо бол  итгэл алдарсан. Тэр 2015 оноос хойш шүү. Энэ хэргийг хаая гэдэг хүн байгаад байна. Хэнд ч хамаагүй тохоод. Би таамаг дэвшүүлмээргүй байна. Би ганцхан юм л хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог. Нэг юм хэлээд байна аа даа. Би бол хэлж байна гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГА: С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин сөхөгдөж, нөгөө л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрын нэг холбогдоод явж байна. Бүтэн 26 жилийн турш зургаан удаагийн сонгуулийн үеэр дандаа С.Зоригийн хэргийг сөхөж ярьсан. Тэгэхээр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэсэн хүмүүс нэрээ цэвэрлээд, нэрээ татдаг юм уу яадаг юм. Ардчилал гэдэг зүйл чинь энэ хоёр хүнээс болж үгүй боллоо шүү дээ. Эсвэл энэ хоёр АН-аас явлаа гэдгээ хэлээд болих хэрэгтэй.

Хотын дарга асан Э.БАТ-ҮҮЛ: Ц.Элбэгдоржийг С.Зоригийн амь насны хэрэгт холбогдуулан гүтгэх ч бүр солиорч, цадигаа алдаж байна. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болж аргаа барж байсныг тэр үеийн эвсэлийн удирдлага бүгд мэднэ. Ц.Элбэгдорж С.Зориг бид хоёрыг хүртэл “хойш суулаа” гэж уурлаж, шахаж л байсан. С.Зориг Дэд бүтцийн сайдын ажлаа хийж байх л хүсэлтэйгэж миний хажууд хэлж л байсан. Фракцууд элдэв нэр санал гарган хоорондоо яриад найрцгааж байгаа дуулддаг л байсан. Дандаа л ингэдэг шүү дээ. Надад фракц гэж байгаагүй. Гэтэл С.Зориг алагдсны дараа л Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан болоод л явчихсан. Би лав мэдээгүй. Фракц гэж заваан юмны дэмийрэхийг харахаар ой гутаад хол явдаг байсан юм. С.Зоригийн нэр албан ёсоор ороод ирсэн бол Ц.Элбэгдорж уухайн тас аваад л гүйх байсан. Тэр үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болчихсон байсан юм шүү дээ. Үүнийг мэдэх гэрчүүд нь бүгд амьд байгаа шүү.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.ЭНХБАЯР: С.Зоригийн хэргийг илрүүлэх ёстой. Би Ерөнхий сайд байхдаа хэргийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнийг 500 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг хүртэл гаргаж байсан. Харамсалтай нь, С.Зориг 1998 онд алагдсан. Бид 2000 онд тэгж зар тараасан. Хоёр жил алдчихсан байсан. Шалгах ёстой хүмүүсийг нь бүгдийг нь шалгах л ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэрэгт Ц.Элбэгдоржийг холбоотой гэж ярьсан нь өөрөө таамаглал дэвшүүлж байна гэж ойлгосон. Тэр Ц.Элбэгдорж Х.Баттулга Ерөнхийлөгчид ажлаа өгөхдөө “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэж хэлсэн гэдэг үг байна. Тэр үг нь таамаг дэвшүүлэх үндэслэл болж байна гэж ойлгосон.

Эх сурвалж zindaa.mn

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа