Бидэнтэй нэгд

Улс төр

Сонгуульд оролцох тухайгаа 26 нам, хоёр эвсэл илэрхийлэв

Нийтэлсэн

-Энэ удаа 8-10 мандатад тохирох хүний нэр дугуйлах гэж хэр зэрэг будилах нь тодорхой-


УИХ-ын сонгуулийн цаглавар ёсоор 2024 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ дөрөвдүгээрт сарын 26 ,27, 28-нд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ гардуулан өгөв. Дөрөвдүгээр сарын 26 буюу хүсэлт хүлээн авах эхний өдөр Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, МНН-МҮАН-ын “Үндэсний эвсэл”, Их Эв нам, Иргэний зориг ногоон нам, Ард түмний Олонхын Засаглал нам, Бүгд найрамдах нам хүсэлтээ гардуулсан бол 27-ны бямба гарагт ХҮН нам, Монголын либерал ардчилсан нам, Монголын либерал нам, Иргэний хөдөлгөөний нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам тус тус хүсэлтээ өгчээ.

Төгсгөлийн өдөр буюу 28-ны ням гарагт хуучны голдуу намууд “хөдлөв”. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” эл өдөр МАН, АН, Социал демократ нам, ШИНЭН- Монголын Уламжлалын нэгдсэн намын “Шинэ нэгдсэн эвсэл”, Монголын Консерватив нам,  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба зөв нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол Шинэчлэлт нам тус тус сонгуульд оролцохоо илэрхийлжээ.

Харин өмнө нь Үндэсний аудитын газарт сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн Зүй ёс нам СЕХ-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэнгүй.

Ийнхүү өмнө нь 27 нам, хоёр эвсэл Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн бол СЕХ-нд 26 нам, хоёр эвсэл УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийллээ.

Эдгээр 28 субъект дээр бие даагчид нэмэгдээд 29 субъект УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь бараг тодорхой болж байна. Гэхдээ үүгээр сонгуульд оролцох нам, эвслүүд хараахан эцэслэн тодрохгүй. Дараагийн шатны бас нэг ажил үлдсэн. СЕХ-ны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нам, эвслүүдийн сонгуульд оролцох материал, мөрийн хөтөлбөр, бусад баримт бичигтэй танилцаж хянаад СЕХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Хуралдаанаар хэлэлцүүлснээс хойш тав хоногт багтаан эдгээр нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм.

Тэгвэл голлох намуудын удирдлага СЕХ-нд хүсэлтээ бүртгүүлэх үеэр юу хэлэв.


МАН: Авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэнэ

 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар  сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэхдээ “МАН хүний эрхийг дээдэлж иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрд сонголт бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулна.  Хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулж, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулна. Авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан” хэмээж байв.

 

АН: Мөнгөний сонгуулиас хол байя

 

АН-ын дарга Л.Гантөмөр энэ үеэр “УИХ-ын 2024 оны сонгууль урьд хожид байгаагүй хар PR-ын шинжтэй сонгууль болох төлөвтэй. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилуулахгүй байх талаар саналаа хэллээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад  АН-ын байр суурийг илэрхийлнэ. Хяналтын хороо, дэд хороог бүрэн ажиллуулах боломжийг Засгийн газраас шаардана. Монгол хүн бүр шударга сонгуулийн төлөө яваасай гэж бодож байна.

Сонгуулийг мөнгөөр хийдэг буруу зарчим бий болсон. Тиймээс сонгогчид болон Монголын ард түмэн үнэхээр Монголын ардчиллыг аваръя, монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалъя гэж байгаа бол мөнгөний хамааралтай сонгуулиас хол байхыг уриалж байна. Эдгээрийг улс төрийн бусад намд уриалж байна”  гэлээ.

 

ХҮН нам: Монголд олон намаас бүрдэх солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байна

 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд хэлэхдээ “Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдэж СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлага үндсэн хоёр агуулгатай. Энэ удаад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөөгүй онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын 126 гишүүнийг сонгоно. Тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монгол Улсад олон тооны намаас бүрдсэн солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байгаа. Нэг нам хязгааргүй эрхтэй бус, олон сөрөг хүчин бий болно.

Ингэснээр Засгийн газарт хяналт тавьж, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахуйц эрүүл, амьд парламент үүснэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ-ноос зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулах үед саналын хуудасны асуудал давхар яригдана. Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших нь өөр хуудас дээр тусдаа жагсаалт байх. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд, нэг хуудсан дээр аль алиныг нь тэмдэглэсэн тохиолдолд жагсаалт хүчингүй болох магадлалтай гэв.

 

Үнэн ба зөв нам: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно

 

Тус намын дарга А.Отгонбаатар хэлэхдээ “Тэрбумаар нь цацчихаад сонгуулийн дараа ард түмнийг бодох уу, мөнгөө бодох уу. Маш энгийн асуултыг ард түмэн өөрөөсөө асуух хэрэгтэй. Хулгайчууд Монголын төрийг ашиг хийх байгууллага, бүлэглэл гэж харж байна. Өнөөдөр тэрбум төгрөг цацаад орчихож болно гэж ойлгож байна. 30 жилийн гунигт түүх ард үлдсэн байхад МАН, АН-ын дарга нар дахиж хулгай хийхгүй, Монголыг өөрчилнө гэж хуурч мэхэлсээр байна. Нэр нүүрээ барчихсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж байна. Сайн хэрэг. Гэвч өөрсдийнхөө гар хөл болсон, төрийн албанд ажилласан хурган дарга нар, гадаадад сургууль төгсөж ирсэн нөхдүүдийг нэр дэвшүүлж, дахиад иргэдийг хуурах гэж байна.

Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд орохдоо Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно гэж орж байна. МАНАН бүлэглэлтэй 30 жил явлаа, нэг нэгнээ хянадаггүй, амлалтаа биелүүлдэггүй. Тэгвэл бид энэ удаагийн парламентад орж ирвэл энэ гунигт байдлаас нь салгаж чадна. Ард түмний итгэл эр зориг болж парламентад тэмцэл өрнүүлнэ. Энэ хоёр намын хийж хэрэгжүүлээгүй ажлыг нь яг нэг зарчмаар шаардаж, амлалт нэхнэ хэмээлээ.

Ийм маягаар өнгөрсөн бүх сонгуулийн адилаар шударга ёс, шинэ нийгэм, иргэдийн сайн сайхны төлөө гэсэн сайхан амлалт бүхий мөрийн хөтөлбөрүүдээ аудитад хянуулан дараагийн шат болох СЕХ-нд сонгуульд орох хүсэлтээ илэрхийлж, тав хоногийн дараа албан ёсоор бүртгүүлсний дараа горилогчдоо нэр дэвшигч рүү “дэвшүүлэн” тодруулах дараагийн шатны ажилдаа намууд орох юм. Мэдээж сонгуульд өрсөлдөх явцын дунд эдгээр намаас сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрийг хүргэлгүй нэрээ татах нь бий, зарим нь мөнгөтэй намд тойргоо зараад нэр дэвшигчээ татдаг тохиолдол ч өмнө нь нэг биш удаа гарч байсан.

Харин сонгогчид эртнээс юуг мэдэж байх ёстой вэ. Мэдээж тойрогт нэр дэвшигчдийн нэрс, сонгуульд оролцох улс төрийн намуудын жагсаалтаас өөрийн сонгосон нам болон тухайн тойрогт ногдох мандатын тоогоор нэр дэвшигчдийн нэрсийг дугуйлна. Өмнө нь нэг тойрогт 2-3 мандат ногдож, тэр тооны хүний нэр дугуйлдаг байсан бол одоо дангаараа нэг тойрог болсон Баян-Өлгий аймаг, нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэг болон Багануур, Багахангай, Налайхын нийлсэн тойргоос бусад нь 5-10 мандатад ногдох төдий хэрийн нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Урьдах сонгуулиудаар гурван хүний нэр дугуйлах гэж хэр зэрэг манардаг билээ, энэ удаа 8-10 мандатад тохирох хүний нэр дугуйлах гэж аль хэр будилах нь тодорхой. Нэг хүний санал өгөх хугацаа ч уртсана, дараалалд зогсох цаг ч сунана. Өглөө, оройдоо санал өгөлгүй сунжирсаар үдэш санал хураах байрны гадна шавж хаалга цонх нүддэг байдал давтагдана. Үүнээс улбаалж олон тойрогт дахин санал хураах байдал ч гарч мэднэ. Ер нь л олон сорилт тулгарсан сонгууль болох нь илэрхий болж байна.

Д.Оюунцэцэг
CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа