Нийгэм
Монголоос худалдаж авахаар сонирхсон гэгдэж буй дэлхийн хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн тухай
Францын нийслэл Парис хотоос холгүй орших 12 дугаар зууны шилтгээнийг зарахаар сонирхсон этгээдүүдээс санал авч эхлээд байгаа.
Шилтгээний үнийг 425 сая евро ($454 сая) гэж байгаа нь түүнийг дэлхийн хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийн нэг болгож байна.
Парис хотоос 50 км орчим зайд оршдог гурван давхар “Château d’Armainvilliers” хэмээх шилтгээн нь 17 унтлагын өрөөтэй, 2,500 метр квадрат талбайтай, 1,000 га газартай юм.
Мөн хүлээн авалтын таван өрөө, ажилчдын өрөөнүүд, 50 морины багтаамжтай адууны жүчээтэй юм байна.
Шилтгээнийг Британийн банкны магнат Ротшильдийн гэр бүлийн гишүүн Эдмонд де Ротшильд эзэмшиж байгаад Морокко улсын хаан II Хассанд зарж байжээ.
Хамгийн сүүлд 2015 онд шилтгээнийг $250 сая хүрэхгүй үнээр зарсан юм байна.
Сонирхолтой нь шилтгээнийг худалдаж авах сонирхол илэрхийлсэн хүмүүсийн дотор Монголоос хүн байгаа тухай мэдээ саяхан цацагдсан юм. Тухайлбал дуудлага худалдааг зохион байгуулагч Whisper Auctions компанийн үүсгэн байгуулагчдын нэг Игнас Мювисен “Зүүн Европоос нэг, Азиас гурав, Монголоос нэг санал ирээд байна” гэж саяхан Mansion Global сэтгүүлд ярьсан байна.
Шилтгээний түүхэн ач холбогдол бага тул шинэ эзэн нь байгууламжийг бүрэн шинэчлэх, бүр буулгах ч боломжтойг тэр энэ үеэр хэлжээ.
Эх сурвалж: Mansion Global