CRI Монгол радио
“Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” оролдлого нь хошон жүжиг юм
Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 77 дугаар чуулганы бүртгэл 13-ны өдөр дууслаа. Хүлээгдэж байсанчлан Тайванийн бүс нутаг хад мөргөж, Ардчилсан дэвшилт намын эрх баригчид “чуулганд оролцох” жүжиг нь найм дахь удаагаа хад мөргөлөө. Энэ нь нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зөвшилцөл гэдгийг бүрэн харуулж байна. АНУ-ын тал “Тайванийг дэмжин чуулганд оролцуулах” гэж хэдий оролдсон ч, Ардчилсан дэвшилт намын эрх баригчид “Зовсон дүр эсгэн тусламж гуйсан” ч хэн ч тоохгүй хэвээр байна.
Гэсэн хэдий ч АНУ болон Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид дүр эсгэж, олон нийтийг төөрөгдүүлэхийн тулд “халдвараас урьдчилан сэргийлэх тогтолцооны доголдол” гэх мэт шалтаг гаргаж байна. Тэгэхээр Тайвань оролцох эрхтэй юу? Оролцохгүй байх нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэд доголдол үүсэх үү? АНУ-Тайванийн “чуулган оролцох хуйвалдаан” яагаад удаа дараа бүтэлгүйтдэг вэ? Эдгээрийг тодруулах шаардлагатай гурван асуудал байна.
Юуны түрүүнд, Тайваньд төв засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ДЭМБ-ын Ассамблейд оролцох статус, эрх байхгүй.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоол, ДЭМБ-ын 25.1 тогтоолоор батлагдсан үндсэн зарчмуудын дагуу БНХАУ-ын Засгийн газар нь Хятад улсыг төлөөлсөн цорын ганц хууль ёсны засгийн газар бөгөөд НҮБ-ын тогтолцоонд бүрэн эрхээ эдэлдэг. ХХятад улсын хувьд Тайвань ДЭМБ-ын холбогдох асуудалд оролцох асуудлыг нэг Хятадын зарчмын дагуу зохицуулах ёстой. Тайвань 2009-2016 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейд “Хятадын Тайбэй” нэрээр ажиглагчаар оролцсон. Тайваний хоолойн хоёр тал нэг Хятадын зарчмыг баримтлах нь “1992 оны зөвшилцөл”-ийн үндсэн дээр зөвшилцөх замаар хийсэн тусгай зохицуулалт юм. Энэ бол эх газрын Тайваньд үзүүлэх сайн санааны илэрхийлэл болохоос Тайваний эрх баригчдын жирийн байдлаар хүлээж авдаг “халамж” биш бөгөөд энэ нь урьд өмнө байгаагүй зүйл биш юм.
Хоёрдугаарт, Тайванийг Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейд оролцохыг зөвшөөрөхгүй байгаа нь “Олон улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоонд доголдол гарсан” гэсэн нь цэвэр утгагүй зүйл юм.
Хятадын төв засгийн газрын хувьд Тайваний хоолойн хоёр эргийн эх орон нэгтнүүд бол нэг гэр бүл бөгөөд Тайванийг дэлхийн эрүүл мэндийн үйл хэрэгт оролцоход зохих зохицуулалт хийсэн. Өнгөрсөн онд Тайвань бүс нутаг ДЭМБ-ын техникийн үйл ажиллагаанд оролцохоор нийт 21 удаад давхацсан тоогоор 24 хүн хүсэлт гаргасан бөгөөд төв засгийн газар бүх өргөдлийг зөвшөөрсөн байдаг. Тайваньд Олон улсын эрүүл мэндийн журмын холбоо барих цэг байдаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас гаргасан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, ДЭМБ-д цаг тухайд нь мэдээлэх боломжтой юм. Одоо байгаа ДЭМБ болон хоёр эргийн тогтолцооны хүрээнд Тайваний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талт харилцаа холбоо, мэдээлэх сувгууд нээлттэй, механизм нь бүрэн дүүрэн, Тайваний ард түмний эрүүл мэндийн эрх бүрэн хамгаалагдсан байдаг.
Гуравдугаарт, АНУ жил болгон “Тайванийг дэмжн чуулганд оролцуулах” оролдлого хийж буйн шалтгаан нь үнэндээ Тайванийг шатрын хөлгө болгон ашиглаж байгаа явдал юм.
Хагас сарын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен мэдэгдэл гаргаж, энэ жилийн ДЭМБ-ын Ассамблейд ажиглагчаар Тайванийг урихыг АНУ ДЭМБ-ыг хүчтэй дэмжиж байна гэжээ. Энэ бол АНУ-ын жил болгон тавьдаг жүжиг бөгөөд жил болгон бүтэлгүйтсээр байна. Тэгвэл АНУ яагаад бүтэлгүйтэнэ гэдгээ мэдэж байгаад Тайванийг дэмжээд байна гэдэг нь юу нэгийг хэлж байна.